x

Европын холбоо Оросын нефтийн хоригт нэгдэх тухай ярьж байна

Барууны орнууд Ерөнхийлөгч Владимир Путиныг Украинд аймшигт дайн хийсэн хэргээр шийтгэх шинэ арга зам хайж байгаа тул энэ долоо хоногт АНУ тэргүүтэй бусад орнуудын нэгдсэн Оросын газрын тосны хоригт Европын холбоо нэгдэх асуудлыг авч үзнэ.

ЕХ-ны удирдагчид энэ онд Оросын байгалийн хийн хэрэглээг 66 хувиар бууруулах амлалт өгсөн. Одоо үүсээд буй онцгой нөхцөл байдалтай уялдуулаад тэд бүс нутгийнхаа хамгийн том газрын тос нийлүүлэгчтэйгээ хийн хоолой болон эрчим хүчний сувгаар холбоотой байх эсэхээ хэлэлцэнэ. Пүрэв гаригт ЕХ, НАТО болон G7-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Европт айлчилж буй АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тэдэнтэй нэгдэнэ.

Европын холбооны тэргүүн дипломатч хэлэхдээ, тус холбоо ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахад бэлэн байгаа ч ЕХ-ны Гадаад хэргийн сайд нарын даваа гаригт болсон хурлаас эрчим хүчийг тусгайлан чиглүүлэх эсэх талаар ямар ч шийдвэр гараагүй байна.

ЕХ-ны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррелл сэтгүүлчдэд хэлэхдээ "Өнөөдөр энэ чиглэлээр шийдвэр гаргах өдөр биш байсан тул ямар ч шийдвэр гаргаагүй, гэхдээ энэ болон бусад боломжит арга хэмжээг сайд нар шинжлэх ёстой юм" гэж мэдэгдэв.

Оросын эрчим хүчний импортын асуудлыг янз бүрийн гишүүн орнууд хөндөж, "энэ талаар сонирхолтой санал, мэдээлэл солилцсон байгаа" гэж тэр нэмж хэлэв. 

Хэрвээ ийм төрлийн хориг арга хэмжээ авбал ОХУ-ын Европ дахь эрчим хүчний хамгийн том хэрэглэгч Герман, болон Унгар, Итали зэрэг удаах байгалийн хийг их хэмжээгээр худалдан авдаг бусад улс орнуудад ихээхэн дарамт, ачаа ирэх болно.

Германы Гадаад хэргийн сайд Анналена Баербок тус ​​улс Оросоос хараат байдлаа зогсоохоор "бүх хурдаараа ажиллаж байна" гэвч ЕХ-ны бусад орнуудын нэгэн адил Оросын нефтийг өдөр бүр худалдан авахаа зогсоож чадахгүй байна гэжээ.

Тэрээр "Хэрэв бид чадах байсан бол үүнийг автоматаар хийх байсан" гэж хэлэв.

Өнгөрсөн долоо хоногт эрэлт буурч байгаа тул Орос улс ирэх сараас эхлэн түүхий нефтийн олборлолтоо 30 хувиар бууруулахаас аргагүйд хүрч магадгүй гэж мэдэгдсэн.

Канад, АНУ, Их Британи, Австрали улс Оросын нефтийн импортыг аль хэдийн хориглосон нь Оросын экспортын 13 орчим хувийг эзэлж байна. Мөн томоохон нефтийн компаниуд болон дэлхийн банкууд довтолгооны дараа Москватай харьцахаа болих алхам нь Оросыг түүхий нефтээ асар их хөнгөлөлттэй үнээр санал болгоход хүргэж байна.

Дэлхийн тэргүүлэгч өндөр хөгжилтэй орнуудын эрчим хүчний хангамжийг хянадаг Парист төвтэй ОУЭА-аас Оросын олборлолт өдөрт 3 сая баррелиар буурч магадгүй гэж мэдэгджээ. Тус мэдэгдэлд "Дэлхийн зах зээлд гарч болзошгүй алдагдлын үр дагаврыг дутуу үнэлж болохгүй" гэж дурджээ.

Б.Бүжлхамаа

www.msn.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 3 цаг 16 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 3 цаг 20 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 3 цаг 43 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 3 цаг 50 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 4 цаг 12 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 4 цаг 20 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 4 цаг 43 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top