x

Мухардалд орсон Оросууд Мариуполь хотыг бөмбөгдсөөр байна

Орос Украины томоохон хотуудыг эзлэн авч чадаагүйн зэрэгцээ Киевийн эргэн тойронд байр сууриа алдаж, их хэмжээний хохирол амсаж байна. Барууны орнууд дайн мухардалд орсон гэдэгтэй санал нэгдэж байгаа. Гэсэн хэдий ч Мариуполь дахь оросын ширүүн тулаан ням гаригт хуурай газар, агаар, далайгаас үргэлжлэв.

Оросын арми эргийн хотыг бөмбөгджээ. Тэд 400 гаруй хүн хоргодож байсан драмын театр, сургууль зэрэг чухал барилгууд үнсэн нуранга болгожээ. Энэ үеэр олон мянган оршин суугчийг Орос руу албадан гаргасан гэж хотын удирдлагууд болон гэрчүүд мэдээллээ.

Мариуполь хотод орон сууцны хорооллууд нурж, их хэмжээний хохирол учирч байгааг хиймэл дагуулаас авсан зургууд нотолж байна. Сургууль, эрүүл мэндийн байгууллагуудаар дүүрсэн хотын нэг хэсэгт дор хаяж 391 барилга эвдэрч, сүйдсэн байна.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын удирдагч Владимир Путинтэй шууд хэлэлцээ хийхийг удаа дараа уриалж байгаа. Гэхдээ Путин, Туркийн ерөнхийлөгч хоёрын хооронд саяхан болсон утасны дуудлагын дараа Туркийн өндөр албан тушаалтны хэлснээр Украинтай хэлэлцээрийн ширээний ард суух цаг нь зөв гэж Путин бодохгүй байгаа гэдгээ хэлжээ.

Кремль Украин руу түрэмгийлсэн гэдгээ зөвтгөхийн тулд хар тамхинд донтсон неонацистууд, геноцид, АНУ-ын биологийн зэвсгийн үйлдвэрүүд зэрэг муу нэртэй сэдвийг худал хуурмаг мэдээлэлд ашиглан дайрч байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 3 цаг 13 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 3 цаг 17 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 3 цаг 40 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 3 цаг 47 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 4 цаг 9 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 4 цаг 17 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 4 цаг 40 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top