x

Зеленский Конгресст үг хэлэх үеэрээ энгийн иргэд амь үрэгдэж буй дүрс бичлэг үзүүлжээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский лхагва гаригт АНУ-ын хууль тогтоогчдод хандан цахимаар үг хэлэх үеэрээ энгийн иргэд амь үрэгдэж буй дүрс бичлэгийг үзүүлж, нэмэлт зэвсэг, хориг арга хэмжээ авахыг гуйлаа. Энэхүү шууд уриалгадаа тэрээр Сувдан эрэг болон 9-р сарын 11-ний халдлагын тухай дурсамжуудыг дурджээ.

Тэрээр "АНУ яг одоо бидэнд хэрэгтэй байна. Бид та нарыг илүү ихийг хийхийг уриалж байна" гэлээ.

Зеленский Украины дээгүүр НАТО-гийн нислэгийн хориотой бүс байгуулахыг шаардсан ч АНУ болон эвслийн удирдагчид НАТО-гийн нисгэгчдийг Оросуудтай шууд сөргөлдөөнд оруулахаас татгалзсан юм.  

Тэрээр мөн илүү их зэвсэг, агаарын довтолгооноос хамгаалах нөөцийг хүсч, Бүгд найрамдахчууд болон ардчилсан намынхан илүү их хүлээж авсан хүсэлтийг тавьж, Оросын эсрэг "долоо хоног бүр" хориг арга хэмжээ авахыг хүсэв. Энэ үед Конгрессын гишүүд илт сэтгэл хөдлөлтэй байсан юм.

Ерөнхийлөгч Байден Украинд 800 сая долларын цэргийн тусламж үзүүлэхээ зарласан бөгөөд АНУ Орост химийн болон биологийн зэвсэг хэрэглэхээс сэрэмжлүүлэв. НАТО-гийн сайд нар Орос ойртож байгаа тул зүүн фронтын хамгаалалтыг сайжруулах талаар хэлэлцэхээр болсон байна.

Цэргийн хямралын дараа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров "Тодорхой буултад хүрч чадна гэж найдаж байна" гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгч Владимир Путины хувьд дайн бол Оросын сэтгэлгээнд гүн гүнзгий үндэслэсэн үндэс угсаа, эзэнт гүрний тухай гэсэн юм. Тэрээр видео бичлэгтээ Украины дайныг АНУ-тай оршин тогтнож буй мөргөлдөөний нэг хэсэг гэж тодорхойлж, барууны талыг баримтлагч Оросуудыг "хогийн новш, урвагчид" хэмээн гутаасан байна.

Бусад шинэчлэлтүүд:

  • Украин Киев, Херсон хотын гадна талд сөрөг довтолгоонд бэлдэн Оросын цэргүүдэд ноцтой хохирол учруулах зорилготой өрөлт авав.

  • Украины хоёр дахь том хот болох Харьковыг дайн эхэлснээс хойш оросууд буудсаны улмаас наад зах нь 500 энгийн иргэн амиа алдсан гэж албаныхан мэдэгдэв. Лхагва гаригт хойд нутгийн Чернигов хотод талханд оочерлож байсан 10 гаруй хүн суманд өртөж амиа алдсан гэж мужийн захирагч мэдэгдэв.

  • Өнгөрсөн хориг арга хэмжээ нь Оросын олигархиудын асар их баялагт бага ч гэсэн сэв суулгасан. Засгийн газрууд тэднийг илүү шахахыг хичээж байна. 

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 2 цаг 8 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 2 цаг 9 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 2 цаг 10 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2 цаг 12 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 2 цаг 21 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 4 цаг 58 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 5 цаг 0 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 5 цаг 1 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 5 цаг 2 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 6 цаг 33 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 6 цаг 34 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 6 цаг 36 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 6 цаг 55 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 7 цаг 10 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 7 цаг 16 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 8 цаг 44 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 8 цаг 46 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 8 цаг 46 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 8 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 8 цаг 49 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top