Хятадын Улаан загалмайн нийгэмлэгээс Украин улсад өдөр тутмын хэрэгцээт зүйлсээс бүрдэх таван сая юанийн үнэ бүхий хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жао Лицян өчигдөр мэдэгдлээ.
Өнгөрсөн сард Орос Украин руу довтолсны улмаас 1.5 сая гаруй украинчууд хилийн чанад руу дүрвэсэн бол Украины бүслэгдсэн Мариуполь хотод үлдсэн оршин суугчид долоо хоног гаруй бөмбөгдсөний дараа цахилгаан, дулаан, хоол хүнс, ундны усны хомсдолд оржээ.
Тусламжийн эхний ээлж өнөөдөр Бээжин хотоос хөдлөх бөгөөд Украины Улаан загалмайн нийгэмлэгт зохих журмын дагуу аль болох хурдан хүргэх аж.
ОХУ-ын Украин дахь үйл ажиллагааг Хятад түрэмгийлэл гэж тайлбарлахаас татгалзаж байна. Орос улс энэ үйлдлээ "тусгай ажиллагаа" гэж нэрлэж байгаа билээ.
www.reuters.com



