x

Прокурор асан, 61 настай Юн Сүк Ёл Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч боллоо

Өчигдөр болж өнгөрсөн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний консерватив намаас нэр дэвшигч Юн Сүк Ёл ялалт байгууллаа.

БНСУ-ын Үндсэн хуулиар Ерөнхийлөгч 5 жилийн хугацаатай нэг удаа сонгогддог. Цар тахлын халдвар өндөр байгаа ч сонгогчдын ирц 77 хувьд хүрч байгаа нь дэлхий бусад улсуудынхтай харьцуулахад ирц хамгийн өндөр байгаа тохиолдол болжээ.

Сонгуулийн өмнөх санал асуулгын дүнгээс харахад эрх баригч Ардчилсан намын нэр дэвшигч И Жэ Мён болон Ардын хүч намын нэр дэвшигч Юн Сук Ёол нарын аль нэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахаар байсан юм.

Ерөнхийлөгчийн сунгаанд ялалт байгуулсан Консерватив үзэл баримтлалтай Ардын хүч намаас нэр дэвшигч Юн Сук Ёолыг аз од нь гийсэн прокурор гэж БНСУ-ын хэвлэлүүд нэрлэдэг байна. Тэрээр тус улсын хоёр экс ерөнхийлөгч, Самсунг компанийн тэргүүн, тус улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч нарын өндөр түвшний авлигын гэмт хэргийг илрүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэнээрээ ард түмний дунд нэр хүнд олж авсан нэгэн юм.

Юн Сук Ёол өнөөгийн Ерөнхийлөгч Мүн Жэ Иний Засгийн газар болон эрх баригч Ардчилсан намыг орон сууцны үнэ тэнгэрт тулж, орлогын тэгш бус байдал нэмэгдсэнд буруутгаж сонгуулийн сурталчилгаа хийсэн. Мөн "Саяхныг хүртэл би улс төрд орно гэж төсөөлж байгаагүй. Гэхдээ ард түмэн намайг одоо байгаа байр сууринд тавьж, чадамжгүй, авлигад идэгдсэн Ардчилсан намыг төрөөс зайлуулах даалгавар өгсөн" хэмээн сонгуулийн уулзалтын үеэр ярьж байсан юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Юн нь 1960 оны 12-р сарын 18-нд Сөүл хотод төрсөн. Түүний аав коллежийн профессор, ээж нь багш мэргэжилтэй аж. Тэрээр Сөүлийн их сургуулийг 1994 онд төгсөж 9 дэх удаагийнхаа хуульчийн шалгалтад тэнцэж, прокурор болж байжээ. Мөн Солонгосын хамгийн баян, хамгийн хүчирхэг хүмүүсийн авлигын хэргийн араас хөөцөлдөхдөө улс төрийн дарамт шахалтад автаагүй цэгц шударга мөрдөн байцаагч гэдгээрээ иргэдийн дунд нэрд гарсан юм.

Тэрээр өнгөрсөн жил ерөнхий прокурорын суудлаасаа бууж, консерватив Ардын хүчний намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ба Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болсон анхны прокурор болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 2 цаг 13 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 2 цаг 14 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 2 цаг 15 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2 цаг 17 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 2 цаг 26 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 5 цаг 3 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 5 цаг 5 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 5 цаг 6 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 5 цаг 7 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 6 цаг 38 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 6 цаг 39 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 6 цаг 41 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 7 цаг 0 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 7 цаг 15 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 7 цаг 20 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 8 цаг 49 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 8 цаг 51 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 8 цаг 51 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 8 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 8 цаг 54 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top