x

Оросын агаарын цэргийн хүч Украины хүүхдийн эмнэлгийг бөмбөгджээ

Оросын агаарын цэргийн хүчнийхэн Украины Мариуполь хотын төрөх эмнэлэг рүү халджээ. Цохилтын үеэр төрөх болон хүүхдийн тасаг сүйдсэн гэж тус улсын албаныхан мэдэгдэв. Энэхүү дайралтын үеэр эх, хүүхэд амиа алдсан гэх мэдээлэл хараахан гараагүй байгаа ч Украины албаныхан энэхүү халдлагыг Оросын армитай тохиролцсон гал зогсоох хэлэлцээрийн үеэр болсон гэж мэдэгджээ. 

Ерөнхийлөгч Владимир Зеленский байгууламжийн дор хүмүүс дарагдсан гэж мэдэгдээд Барууны удирдагчдыг нисэхийг хориглох бүс тогтоохыг уриалав.

Хотын зөвлөл "Сүйрэл асар их байна" гэж мэдэгдээд байна. Мариуполь хотын орлогч дарга Сергей Орлов ВВС-д өгсөн ярилцлагадаа "Хүүхдийн эмнэлгийг бөмбөгддөгийг бид ойлгохгүй байна. Хүмүүс үүнийг үнэн гэдэгт итгэж чадахгүй байна" гэлээ.

НҮБ энэ халдлагыг "санаанд багтамгүй" гэж нэрлэсэн бол Их Британи "жигшүүртэй" гэв.

Украины Ерөнхий сайдын орлогч Ирина Верещук хэлэхдээ, Орос өмнө нь Украины гамшигт хамгийн их нэрвэгдсэн зургаан бүс нутгаас энгийн иргэдийг дүрвэх боломжийг олгохын тулд 12 цагийн турш шинэ гал нээхгүй байх тохиролцоонд хүрсэн байсан гэсэн юм.

Энгийн иргэд зүүн хойд Суми болон Энерходар хотыг орхин явж байна гэж хотын дарга нар мэдэгдэж байна. Гэвч Украины тал Оросуудын халдлага үргэлжилсээр байгаа учраас оршин суугчид бүслэлтэд байгаа Мариуполь хот болон Харьковын ойролцоох Изюм хотыг орхин гарахыг дахин зогсоолоо гэж мэдэгдэв.

Орос улс Украин руу довтлохдоо хугацаат цэргийн алба хаагчдыг ашиглаж байгаагаа анх удаа хүлээн зөвшөөрчээ.

Мөн Украины тал Оросын цэргүүд Чернобылийн цөмийн станцыг булаан авсны дараа хуучин атомын станц цахилгаангүй болсон гэж мэдэгдээд байна.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 4 цаг 12 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 4 цаг 16 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 4 цаг 39 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 4 цаг 46 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 5 цаг 8 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 5 цаг 16 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 5 цаг 39 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top