x

ОХУ-аас нийлүүлэлт тасарснаар дэлхийн нефть, металл, улаан буудайн үнэ нэмэгдлээ

ОХУ-аас нийлүүлэлт тасарснаар дэлхийн нефть, металл, улаан буудайн үнэ нэмэгдлээ.

Оросын Украин дахь цэргийн ажиллагааны улмаас Барууны орнуудын ОХУ-д тавьсан өргөн цар хүрээтэй хориг тавьсан нь түүхий эдийн барааны дэлхийн үнийг эрчимтэйгээр нэмэгдүүлж байна. Долоо хоногийн дотор нефть 12–18 хувиар үнээ нэмэгдүүлэн олон жилийн өмнөх дээд үзүүлэлтээ харуулав. Мөн өнгөт металл 10-15 хувиар, улаан буудайн үнэ 17 хувиар нэмэгдэн 14 жилийн өмнөх дээд амжилтаа давтав. Хэдийгээр Орос экспортод нь хориг тавиагүй ч нийлүүлэлтийн гинжин урсгал хоригийн улмаас тасарчээ.

Нефтийн үнэ ханшийн зах зээл дээр 10 жилийн дээд амжилтыг тогтоов. Ройтерсийн мэдээлснээр, хойд тэнгисийн Брент нефтийн ойрын гэрээний үнэ гуравдугаар сарын 3-ний өдрийн 6 хувь гаруйгаар нэмэгдэн баррель нь 119,8 ам.доллар хүрсэн нь 2012 оны тавдугаар сарын 1-ний үнэнд хүрчээ. Ханшийн зах зээл дээр баррелийн үнэ нь 126,7 ам.доллар болсон нь 2012 оны дөрөвдүгээр сарын 3-ны хэмжээ байв. Оросын Urals нефтийн баррель нь 110 ам.доллар болов. Өдрийн сүүлчээр үнийн засвар хийгдсэнийг тооцсон ч нефтийн үнэ 12–18 хувиар нэмэгджээ.

Европын TTF хаб дээр байгалийн хийн үнэ нэг мянган шоо метр нь 2,78 ам.мянган доллар хүрсэн ба түүний үнэ долоохоногт 58 хувиар нэмэгдэв.

Мөн түүхий эдийн бусад бүтээгдэхүүний үнэ ч эрчимтэй өслөө. Өнгөт металлууд долоо хоногийн эхнээс 10-15 хувиар үнээ нэмсэн байна. Тухайлбал, LME бирж дээр никелийн үнэ 15 хувиар нэмэгдэн 2011 оноос хойш байгаагүй өндөрлөгт хүрэн тонн нь 28 ам.мянга болов. Хөнгөн цагааны тонн нь 3,7 ам.доллар хүрэн түүхэн амжилтад хүрлээ.

Ийнхүү үүссэн нөхцөл байдлаас дэлхийн эдийн засагт бүтцийн ямар өөрчлөлт гарахыг одоогоор хүлээх хэрэгтэй болж байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 2 цаг 11 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 2 цаг 12 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 2 цаг 13 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2 цаг 15 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 2 цаг 24 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 5 цаг 1 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 5 цаг 3 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 5 цаг 4 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 5 цаг 5 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 6 цаг 36 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 6 цаг 37 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 6 цаг 39 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 6 цаг 58 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 7 цаг 13 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 7 цаг 19 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 8 цаг 47 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 8 цаг 49 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 8 цаг 49 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 8 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 8 цаг 52 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top