x

ОХУ-ын газрын тос, Байгалийн хийг АНУ-д импортлохыг хориглолоо

Ерөнхийлөгч Байден ОХУ-ын газрын тос, байгалийн хийг АНУ-д импортлохыг хориглож, эдийн засгийн шийтгэлийг чангатгаж, энэ нь ОХУ-д маш хүнд үр дагаварт хүргэж болзошгүй гэж мэдэгдлээ.

Энэхүү арга хэмжээний дүнд АНУ-ын дотоодын хийн үнэ тус улсын дээд амжилт буюу галлон тутамдаа 4.17 ам.доллараас давж магадгүй боллоо. Мөн Их Британи улс энэ оны эцэс гэхэд Оросын нефтийн импортыг зогсооно гэж мэдэгдэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хориг арга хэмжээ авах, олон улсын бизнес эрхлэгчдийг орхин явахад хүргэж буй эрсдэлийг намдаахад чиглэсэн багц арга хэмжээнд гарын үсэг зурав. Үүнд тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан зохицуулалтыг хөнгөвчлөх зэрэг багтжээ.

НҮБ-ын мэдээлснээр Украинд сүүлийн хэдэн арван жилд хамгийн хурдацтай өсөж буй дүрвэгсдийн хямрал болж байна гэж цохоод хоёр сая хүн эх орноосоо дүрвэсэн гэж мэдээллэв. ОХУ-ын дайралтаас болж нүүлгэн шилжүүлэх ажиллагаа олон хоног бүтэлгүйтсэний эцэст ядаж нэг хүмүүнлэгийн коридор нь Киевийн зүүн хэсэгт орших дайнд нэрвэгдсэн Сумы хотоос хэдэн зуун энгийн иргэдийг зугтаахад хангалттай удаан үргэлжилсэн юм.

Оросууд Донбассын бүс нутагт тулалдаж буй Украины цэргүүдийг зүүн талаар нь тусгаарлана гэж заналхийлж, эгзэгтэй хот болох Днепр рүү урагшилсаар байна.  

Украины арми мягмар гаригийн үүрээр Оросын гурван сөнөөгч онгоц болон далавчит пуужинг устгасан гэж мэдэгдэв. Хэрэв энэ нь батлагдвал Украины агаарын довтолгооноос хамгаалах систем, агаарын цэргийн хүчин дайнаас хойш бараг хоёр долоо хоног бат зогсож буй дохио юм.

Орост одоо бараг бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн хяналтад байгаа тул Украин руу довтлохыг "халдлага" болон "дайн" гэж нэрлэж болохгүй аж. Бараг бүх мэдээг Кремлийн мессежтэй нийцүүлэхийн тулд ариутгасан гэв.

Нэгэн цагт Оросоос айж байсан Европын арми хуурай замын цэргүүдээс айх нь багассан гэж мэдэгдсэн ч шинжээчид Оросыг эцэст нь Украины армийг дарна гэж дүгнэж байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 4 цаг 12 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 4 цаг 16 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 4 цаг 39 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 4 цаг 46 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 5 цаг 8 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 5 цаг 16 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 5 цаг 39 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top