x

Франц улсад Ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ

"Елисейн ордонд дахин суухын тулд Эмманюэль Макронд дөч хүрэхгүй хоног л үлдлээ"

Өнгөрсөн пүрэв гаригт Ерөнхийлөгч Эмманюэль Макрон “Францчуудад бичсэн захидлаа” нийтлүүлэн өөрийн тушаалдаа ирэх таван жилд үлдэх эрмэлзэлтэй байгаагаа  бичжээ. Гэвч тус захидалд Оросын талаар ганц ч үг хэлэгдсэнгүй.

Энэ алхамыг Эмманюэль Макронаас аль эрт хүлээж байсан ба олон улсын байдалд ямар хандаж байгааг хэн ч таамагласангүй. Оросын Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаа Францын Ерөнхийлөгчийг гадаад бодлогодоо төвлөрөхөд илүү чиглүүлж өгөв. Одоо Франц Европын зөвлөлийг даргалж байгаа нь бас түүнээс  үүнийг шаардсан байж болох юм. 

Хойшлуулах боломж ч байсангүй. Ерөнхийлөгчийн сонгууль өөрийн эхлэлтэй, гуравдугаар сарын 4-ний 18 цаг гэхэд Үндсэн зөвлөлд наад зах нь таван зуун улстөрчийн гарын үсэгтэй дэмжсэн тодорхойлолтыг сонгуулийн хороонд нэр дэвшигчид хүргүүлсэн байх ёстой. Сонгуульд нэвтрүүлэх тэр эрхийг “байлдаж байж авах ёстой” аж. Жишээлбэл, зүүний хүчний найдлага Кристиан Тобира өөрийн тодорхойлолтыг авч чадаагүй учир пүрэв гаригт сонгуулийн өрсөлдөөнөөс хасагдсан байна.

Эцэст нь Макронд сонгуулийн сурталчилгаагаа явуулах цөөн хугацаатай олдов. 

Сарын дараа сонгуулийн эхний шатны санал хураалт явагдана. Цар тахлын карантин, Украины хэрэг явдал гээд л түүнийг хойшлуулах шалтгаан байсан ч сонгууль хойшлогдсонгүй. Ерөнхийлөгч ямар нэгэн шалтгаан заан суудалтайгаа зууралдаад үлдэнэ гэж байсан хуйвалдааны онлынхны болгоожлол биелсэнгүй.

Гэлээ ч кампанит ажлын эхлэл хожуу байсан нь Эмманюэль Макронд зарим нэг  давуу байдлыг өгч байна. Тэрээр, сонгуулиас илүү улс орны сонирхол чухал гэдгийг францчуудад ойлгуулж байна. Бусад нэр дэвшигчид мэдэгдэл хийж амлалт өгөхөөс өөр боломжгүй бол тэр ажиллаж үзүүлж байна. Түүний уг ажиллагаа нь сонгуулийн дүр байсан гэдэгт эргэлзээ байхгүй.

Үүний тод жишээ нь Орос ба Украины  ерөнхийлөгч нарын хооронд хийсэн челнокийн дипломат юм. Гэхдээ түүний зүтгэл амжилт өгөөгүй. Тэр зэвсэгт мөргөлдөөнийг зогсоогоогүй.

Эмманюэль Макроны өрсөлдөгч нар “гуташигтай” ялагдал, Оросын Ерөнхийлөгч хатуу, ятгалагад нь ороогүй гэж байгаа. Гэхдээ францчуудын ихэнх нь ноён Макрон буулт хийгээгүй, гомдоогүй, Владимир Путинтэй шургуу ажилласаар ирсэн гэж харжээ.

Тэрээр “Францчуудад бичсэн захидалаа” нийтлээгүй байхдаа, нэр дэвшигч болоогүй тэр  орос ерөнхийлөгчтэй санал бодлоо солилцох шаардлагатай бөгөөд ирээдүйд ч хэрэгтэй гэсэн юм. Тэр “боломжийн хирээр” Владимир Путинтэй холбоотой байхаа хэлсэн юм.

Тэр сонгуулийн захидалдаа “Европын дайныг зогсоох” өөрийн оролдлогоо тодруулаагүй орхисон. Өмнөх яриандаа: "Бид Оростой дайтаагүй. Дэлхийн хоёрдугаар дайнд Европыг аврахын тулд олон зүйлээ золиослосон тэр аугаа ард түмэнтэй ямар холбоотойг бид бүгд мэдэж байгаа. Бид нэрээр нь нэр төргүй дайн явуулахын эсрэг байгаа эр зоригт, харицлагатай  орос хүмүүсийн талд байгаа" гэсэн юм.

Гэхдээ нэг талаасаа огт өөр ноён Макрон дэлхийд оросын үүрэг роль ямар байгааг, сөргөлдөөний үнэ цэнэ ойлгомжтойг чимээгүй хэлээд энэ шаардлагатай дүгнэлтийг францчууд хийх цаг нь болсон гэсэн санааг гарган тавьж байна.

Сонгуулийн эхний шатны санал хураалт Дөрөвдүгээр сарын 10-нд, хоёрдахь шатны сонгууль Дөрөвдүгээр сарын 24-нд явагдана.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 4 цаг 11 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 4 цаг 15 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 4 цаг 38 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 4 цаг 45 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 5 цаг 7 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 5 цаг 15 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 5 цаг 38 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top