x

РОЙТЕРС: Монгол Улс ихэвчлэн геополитикийн маргаанаас хол байхыг хичээдэг

Өнгөрөгч мягмар гаригт буюу Гуравдугаар сарын 1-ны өдөр Төв талбай дээр болсон #NoWar дайныг эсэргүүцсэн тайван жагсаал Оросын талыг дэмжигч зарим иргэдтэй мөргөлдөж, цагдаагийн байгууллагын шаардлагаар өндөрлөсөн билээ. 

Энэ талаар Ройтерс агентлаг сурвалжилсныг тоймлон хүргэж байна. 


Оросууд Украин руу нэвтэрч, Барууны орнууд Москвагийн эсрэг хатуу хориг арга хэмжээ авсан нь далайд гарцгүй Монгол Улсыг эдийн засаг, дипломатын хувьд хүнд байдалд оруулаад байгаа бөгөөд тэдний зүүн, баруун хоёрыг тэнцвэржүүлэх нарийн үйлдэл нь эвдэрч болзошгүйг шинжээчид анхааруулж байна.

Мягмар гаригт Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд цөөн тооны жагсагчид цугларч, Украин дахь байлдааны ажиллагааг зогсоохыг уриалахуйд Оростой дайсагналцахаас болгоомжилж буй иргэдтэй тулгарлаа.

ЗХУ-ын хэдэн арван жилийн ноёрхлын дараа 1990 онд ардчилсан шилжилтийг туулж, одоо Хятад улсын ноёрхол улам бүр өсөн нэмэгдэж буйд санаа зовож байгаа тус улс сөргөлдөөн дуэд байна.

Хойд талаараа Орос, урд талаараа Хятадаар хүрээлэгдсэн Монгол Улс улс төрийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх зорилготой Япон, Өмнөд Солонгос, АНУ зэрэг холбоотнуудаа "гуравдагч хөрш"-ийн бодлогоор харилцаагаа хөгжүүлж өөрийн улс төрийн тусгаар тогтнолыг бэхжүүлж ирсэн ч эдийн засгийн хувьд хоёр аварга хөршөө түшиглэсээр байна.  

Монгол Улсын Төв банкы гадаад худалдааны дийлэнх нь Оросын банкуудаар дамждаг бөгөөд газрын тосны бараг бүх нөөцөө одоо олон улсын тусгаарлалтад нүүрлэсэн хойд хөршөөсөө авдаг гэдгийг энэ долоо хоногийн эхэнд мэдээлсэн.

Банкны ерөнхийлөгч Б.Лхавгасүрэн төлбөр хийх боломжгүй, Европоос хүнс, өргөн хэрэглээний барааны нийлүүлэлт мөн тасалдсаныг анхааруулсан юм.

Монголын улс төр судлаач, санал асуулга судлаач С.Лувсандэндэв "Бид Оросоос хэт хамааралтай байгаа бөгөөд энэ нь зөвхөн бензин төдийгүй олон талаараа бидэнд нөлөөлнө” гээд "Монгол Улс Оросын ханган нийлүүлэгчдээс их хэмжээний үр тариа авдаг" гэдгийг онцлон тэмдэглэв.

Мөн тэрээр "Манай банкууд Оросын банкуудаар дамжуулан шилжүүлэг хийдэг тул SWIFT нь манай импорт, экспортын үйл ажиллагаанд ч нөлөөлнө" гэв.

САНДВИЧ

Украины хямрал хөрш орнуудынхаа сүүдрээс зугтах боломжгүй Монголын олон жилийн хүчин чармайлтыг сүйтгэж болзошгүй юм.

Эдийн засагч Ч.Отгочулуу "Далайд гарцгүй, хоёр аварга орны дунд хавчуулагдсан манайх шиг улсын хувьд эдийн засаг хилийн худалдаанд тулгуурладаг. Ямар ч байсан нөхцөл байдал хурцадмал байна. Одоо энэ дайн Монголын эдийн засгийг улам хүндрүүлнэ" гэлээ. 

Герман улс “Хойд урсгал-2” хийн хоолойг цуцлах шийдвэр гаргасны дараа Монгол Улс ч мөн ОХУ-ын эрчим хүчнээс хамааралтай, улам бүр дорно зүг рүү чиглэсэн эдийн засагт стратегийн чухал ач холбогдолтой болох төлөвтэй байна.

“Сибирийн хүч-2” гэгддэг Оросын 50 тэрбум шоо метр байгалийн хийг Хятадад нийлүүлэх үндэстэн дамнасан хий дамжуулах төслийн Монгол дахь хэсгийг барих гэрээнд Монгол Улс энэ долоо хоногт гарын үсэг зурлаа.

Монгол Улс ихэвчлэн геополитикийн маргаанаас хол байхыг хичээдэг. Өнгөрсөн жил эсэргүүцлийн жагсаалыг намжаахын тулд Казахстан руу цэргээ илгээсэн ОХУ-ын шийдвэрийн талаар болон АНУ Афганистанаас цэргээ татах талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй.

Одоогийн байдлаар Украинд хийсэн халдлагын талаар чимээгүй байгаа бөгөөд лхагва гаригт Оросын цэргийг гаргахыг шаардсан НҮБ-ын тогтоолд түдгэлзсэн 34 орны нэг нь юм.

Бритиш Колумбын их сургуулийн Монголын улс төр хариуцсан шинжээч Жулиан Диеркес “Одоогийн удирдлага нь Путин эсвэл Ши Жиньпингийн өдийг хугаслах дургүй. Гэвч энэ нь улам бүр туйлширч буй геополитикийн мөргөлдөөнд нэг талыг барьж, ялангуяа Европ болон Барууны орнуудад гадуурхагдсан Москва зүүн зүг рүү эргэвэл дарамтанд орж болзошгүй юм.

Орос улс Монголыг бухимдуулахын тулд үнэхээр хангалттай анхаарал хандуулаагүй гэж би боддог байсан, гэхдээ өнөөгийн нөхцөлд тийм биш байж магадгүй" гэв.

Украин гэх мэт асуудлаар Монгол улс аль нэг талд орохоос аргагүйд хүрэх тусам АНУ, Япон зэрэг "гуравдагч хөрш"-ийг хөгжүүлэх замаар Орос, Хятадын эдийн засаг, улс төрийн нөлөөг тэнцвэржүүлэх стратегийн хувьд маневр хийх боломж хомсдох болно.  

Эдийн засагч Ч.Отгочулуу "Гуравдагч хөршийн тухайд тэд бидний өвөрмөц байдлыг ойлгож байгаа гэж найдаж байна. Монгол Улс нийтлэг эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлийг эрхэмлэдэг. Гэвч эдийн засаг нь бие дааж чадахгүй байна” гэсэн юм.

Б.Бүжлхамаа

www.reuters.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 3 цаг 31 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 3 цаг 32 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 3 цаг 33 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 3 цаг 35 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 3 цаг 44 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 6 цаг 21 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 6 цаг 23 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 6 цаг 24 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 6 цаг 25 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 7 цаг 56 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 7 цаг 57 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 7 цаг 59 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 8 цаг 18 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 8 цаг 33 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 8 цаг 39 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 10 цаг 7 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 10 цаг 9 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 10 цаг 9 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 10 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 10 цаг 12 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top