x

Оросын Зэвсэгт хүчний тактик тав хоногт хэрхэн өөрчлөгдөв

Хориг

Аль аль талдаа хохиролтой ч талууд харилцан хоригоо шидэлцэж байна. Барууны орнууд Оросыг олон улсын санхүүгийн системээс тусгаарлах, бүүр цаашилбал ер нь дэлхийгээс тусгаарлах арга хэмжээгээ авсаар байна. Цохилт хүндхэн тусч байгаа нь мэдээж. Гэсэн ч Орос өөрийгөө болгоод л ирсэн түүхтэй. Одоо тэдэнд олон улсын гэхээсээ дотоодын зах зээлдээ анхаарах тийш нь хүчин чармайлтаа чиглүүлэх хэрэгтэй болж байна. Бас тэдэнд Хятад гэсэн том эдийн засаг байгаа. Оросын Ерөнхийлөгчийн Хоёрдугаар сарын 28-ны зарлигаар хоригийн эсрэг авсан хориг арга хэмжээ нь валютын урсгалыг хаах, үндэсний валютынхаа тогтворжилтыг хангахад чиглэгджээ. Тэр баримтын дагуу үндсэн мэргэшлийн хүмүүст гадаадын дансанд мөнгө шилжүүлэхийг, банкинд данс нээлгүйгээр гадаадын нийлүүлэгчдээр дамжуулан хийхийг хориглосон ба валютын орлогыхоо 80 хувийг худалдахыг үүрэгджээ.

Хариу жагсаалт

Хоёрдугаар сарын 24-нд Украинд цэргийн тусгай ажиллагааг эхлүүлсний дараа Орос өмнө байгаагүй их хоригийн шахалтад орсон ба Оросын хөрөнгийн бирж, үндэсний валют нь томоохон уналттай тулгарав. Сүүлийн хоногуудад Оросын банкны систем янз бүрийн төвшний дарамтад их орлоо. Тэднийг олон улсын SWIFT сүлжээнээс гаргаж байна. Мөн барууны өндөр технологийн бараа бүтээгдэхүүнийг Орост нийлүүлэхийг хориглогджээ. Хагас дамжуулагчид, цахим төхөөрөмж, теле холбооны болон нисэхийн тоног төхөөрөмж нийлүүлэгдэхгүй болов. Ахуйн техник л хоригийн гадуур үлдсэн байна.

Оросын Банк, Сангийн яам санхүүгийн салбарыг тогтворжуулах арга хэмжээ авч байна. Засгийн газар нь эдийн засгаа дэмжих төлөвлөгөөг боловсруулж, Ерөнхийлөгч Путин “АНУ болон түүний хамсаатан орнууд ба байгууллагын зүгээс нөхөрсөг биш үйл ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбоотойгоор эдийн засгийн тусгай арга хэмжээ авах тухай” зарлиг гаргав.

Уг зарлигт:

Мэргэжлийн хүмүүст гуравдугаар сарын 1-нээс эхлэн гадаадын валютын 80 хувийг ТБ-наас тогтоосон хувиарын дагуу гурав хоногийн дотор худалдах;

Мэргэжлийн бус хүмүүст валютын зээл олгохгүй байх;

Гуравдугаар сарын 1-нээс эхлэн банкны дансгүй гадаадын үйлчилгээг гадагш шилжүүлэхгүй байх;

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг (buyback) жилийн сүүл хүртэл тэдний үнийг 20 хувиар буулган авахыг зөвшөөрөх;

Харин хувь хүн цахим сүлжээгээр данс нээх зэргийг зөвшөөрчээ.

Хяналт ба хөрөнгө 

Дээрх арга хэмжээ нь мөнгөний гадагшлах урсгалыг хаах ба санхүүг тогтворжуулахад чиглэгджээ.

Оросын экспорт нь жилдээ ойролцоогоор $500 тэрбум. Тэдний 80 хувийг авна гэдэг нь том тоо юм. Гадаадад мөнгө шилжүүлэхийг хориглож байгаа нь хувь хүмүүсийг л хамаарах байх. Барууны хоригт Оросын төв банкны хөрөнгийг зарцааж байгаа нь гэнэтийн болсон ба гэхдээ түүний мэдэлд байгаа том нөөцийг бодохоор Оросын эсрэг хориг тийм сүйрлийн байж чадахгүй.

Харин богино хугацааны үзүүлэх үр дүнг олон жилд хоригт байгаа Орос сайтар даваад сурчих байх. Гадаадын нийлүүлэгчдийн дансаар дамжуулан мөнгө гаргахыг хориглосон нь гадаад түрүүвчинд мөнгө хийхгүй гэсэн үг болж байна.

Жишээлбэл, мөнгө шилжүүлэлтийн үйлчилгээг Орост Apple, Google, Samsung, Ali Pay хийдэг билээ. Тэдний дансыг ашиглаж болохгүй нь. Гэхдээ Apple Pay эсвэл Google Pay үйлчилгээ хэвээр. Түүнийг зээлгүй компаниуд ашиглаж болох гэнэ.

Оросын Зэвсэгт хүчний тактик тав хоногт хэрхэн өөрчлөгдөв

Эдгээр хоногуудад Оросын нисэх хүчний цохилтнууд Украины зэвсэгт хүчнийг хөдөлгөөний хязгаарлан тэдний цувааг бут ниргэх болов. Оросын онгоцнууд болон нисдэг тэрэгний цохилтнууд Украины армийг хүнд байдалд оруулж байна. Хоёрдугаар сарын 28-наас тэд агаарт бүрэн ноёрхолоо тогтоож чадав. Тэд Украины армийн зургаан цувааг саринуулсан байна. Нисдэг тэрэгнүүд цэргийн байгууламжуудыг нарийн тусгалтайгаар устгаж, иргэний байгууламжууд ба иргэдэд аюул учруулах болов. Үүний дэвсгэр дээр Орос, Украины хэлэлцээрийн эхний шат явагдлаа.

Байлдааны эхний хоногуудад Оросын нисэх хүчин агаарын ноёрхолоо тогтоож чадав.

Оросын БХЯ-ны мэдээгээр, ням гариг гэхэд оросын онгоцнууд ба нарийн тусгалын пуужингууд Украины «Бук М-1» зенитийн пуужингийн найман төхөөрөмж, С-300 болон «Бук М-1» пуужингийн удирдлагын систем, дөрвөн онгоцыг газарт нэг онгоцыг агаарт сөнөөн устгажээ. Үүний улмаас нисдэг тэрэгнүүд чөлөөтэй ажиллах боломжтой болжээ.

Хэрэв цэргийнхэн байрандаа үлдвэл тэд их буу, нисэхийн цохилтын бай болно. Урагшлах хийх хэрэгтэй. Гэтэл тэд нисдэг тэрэгний цохилт дор байна.

Тусгай ажиллагааны үеэр оросууд Украины 42 онгоц, нисдэг тэргийг сөнөөжээ. Тэр нь Украины нисэх хүчин устсан гэсэн үг болж байна. Ганц нэг онгоц нисч чадах боловч тэдний буудлууд бөмбөгдөлтөд өртсөн байгаа. Зенитийн пуужингийн Stinger гар тээшийн пуужингууд нисдэг тэрэгний гол занал болж байгаа ч тэд бага өндөрт дулааны урхи тавин саад болж болох юм. Гэхдээ энд эсэргүүцэл бараг үгүй.

Талуудын байр суурь

Хоёрдугаар сарын 26-нд Украин-Белорусийн хил дээр талууд уулзан хэлэлцээрээ эхлэв. Таван цаг үргэлжилсэн эхний шатанд төлөөлөгч талуудынхаа байр суурийг заан танилцуулав. Эхний хэлэлцээрийн талаар мэдээлэл бараг гараагүй. Украины тал мэдээжээр Оросын цэргийг нутгаасаа гаргахыг шаардана. Мөн Крым, Донбассаас.

Оросын тал Крымыг Оросынх гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай. Бас Украин зэвсэглэлээр хөөцөлдөхгүй, нийгмийг нацист үндэсний үзэлтнүүдээ салгахыг Орос хүсч байна. Ийм нөхцөлд Украины бие даасан байдлын талаар ярилцаж болохоо Путин Макронтой ярихдаа онцолсон байгаа.

Чөлөөлөгдсөний дараа

Ард цэрэг Украины Зэвсэгт хүчнийг ухраан хот сууринуудад хяналтаа тогтоож байна. Тэндээс Украины сүлд тэмдгүүд аажмаар алга болж байна. Донбасс байгаа украин цэргийнхэн бууж, зэвсгээ хураалгаж байгаа. Луганскт сэргээн засварлалт эхэлжээ. Эдгээр нутгуудыг сум бөмбөг, минаас цэвэрлэх хэрэгтэй болж байна. Оросын арми Чернобыль ба Запорожийн атомын цахилгаан станцуудыг хяналтаа авчээ. Тэд Украины үндсэрхэг үзэлтнүүдийн гарт цацраг идэвхит бодис орно гэсний улмаас станцуудыг хамгаалалтдаа авчээ. Станцын ажилтнууд хэвийн нөхцлөөр ажиллаж байна.

Луганскийн цэрэг давшидтаа үргэлжлүүлэн Новая Астрахань, Боровеньки, Хворостянка, Сухановка, Артем, Боровеньки сууринуудыг сүүлийн  хоногт мэдэлдээ авчээ.

Оросын армийн төлөөлөгчийн хэлснээр Орос дайныг эхлээгүй харин түүнийг дуусгаж байгаа энэ ажээ. Байлдааны ажиллагааны тав хоногт Оросын арми Украины армийн 1146 байгууламжийг устгасны тоонд 31 холбооны узел, Агаарас хамгаалах С-300, «Бук М-1», «Оса», пуужингийн 81 цогцолбор, 75 радио локацийн станц байна. Мөн 311 танк ба хуягт, 51 бөөнөөр галлах пуужин харвагч, 147 их буу, миномет, 263 тусгай цэргийн авто техникийг устгажээ.

Энэ цагаар Украины арми Донбассын хот суурины буудаж сүүлийн хэд хоногт 20-иод энгийн хүмүүсийн аминд хүрчээ.

Гэтэл барууны орнууд, алс холын Австрали хүртэл Киевт байлдааны зэвсэг техникээр туслахаар болов. Швед 135 мянган цэргийн хуурай хүнс, 500 дуулга 5000 танк эсэргүүцэх зэвсэг илгээж байна. Европын холбоо 450 сая вероны зэр зэвсэг өгөхөөр болов. Чехаас цэргийн тусламжийн хоёр ч галт тэрэг явуулжээ. Бельги дайралтын 300 винтовка ба түүний 150 мянган сум илгээжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.45.132)
    Оросын тролл л байна. Тэнэг оросууд дэлхийн өөдөөс хуцаад хаа холдох юм. Их хямраад ирвэл дотоодод нь үймээн гараад юун байлдах манатай болно
    2022 оны 03 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 3 цаг 28 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 3 цаг 29 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 3 цаг 30 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 3 цаг 32 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 3 цаг 41 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 6 цаг 18 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 6 цаг 20 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 6 цаг 21 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 6 цаг 22 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 7 цаг 53 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 7 цаг 54 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 7 цаг 56 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 8 цаг 15 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 8 цаг 30 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 8 цаг 36 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 10 цаг 4 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 10 цаг 6 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 10 цаг 6 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 10 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 10 цаг 9 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top