x

Донбассыг хамгаалах тусгай ажиллагааны эхний өдөр хэрхэн өнгөрөв

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийн Telegram сувагтаа ээлжит видеогоо нийтлэн сүүлийн хоногуудад 137 цэргийн албан хаагч амь үрэгдэж, 316 нь шархадлаа гэж өчигдөр мэдээлжээ.

Тэрээр "Урьдчилсан мэдээгээр харамсалтай нь бид 137 баатраа алдлаа. Өөр 316 цэргийн албан хаагч шархадсан" гэв.

Украины Ерөнхийлөгч засгийн бусад төлөөлөгч нарын хамт Киевт байгаагаа хэлээд “Би нийслэлдээ ард түмнийхээ хамт байна” гэж онцолжээ. Хоёрдугаар сарын 24-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин Донбасст тэндхийн шинэ хоёр улсын хүсэлтээр цэргийн тусгай ажиллагааг эхэлж буйг зарласан юм.

Украин тэр өдөр Оростой дипломат харилцаагаа тасалсан юм.

Донбассыг хамгаалах тусгай ажиллагааны эхний өдөр хэрхэн өнгөрөв

Цэргийн нэгдсэн хүч Украины хамгаалалтыг цөмлөв. Харин ОХУ цэргийнхэн Крымын чиглэлд тусгай анги нэгтгэлийн хүчээр Херсон хот руу цөмөрч 2014 оноос хойш Днепрын усыг хаасан даланд хүрэн Крым хойгийн усан хоригийг зогсоон Умард Крымын сувгийн усан хангамжийг сэргээжээ.

Донецк болон Луганскийн ард улсуудын дэмжин хамгаалах тусгай ажиллагаагаа Оросын Зэвсэгт хүчин тав хоногийн дотор төгсгөнө гэдгийн шинжээч ажиглагчид хэлж байна. Кремльд бол харин хугацааг нэрлээгүй. Ерөнхийлөгч Путины зарласан тусгай ажиллагааны эхний өдрийн үр дүн нь цэргийн дэд бүтцийн 84 байгууламж, байлдааны дөрвөн онгоц, дөрвөн нисгэгчгүй дроныг сөнөөсөн нь боллоо. Донецк, Луганскийн цэрэг Оросын галын дэмжлэгтэйгээр Экраины армийг байрлалаас түрэн шахаж байна. Крымын чиглэлээр десантын цэрэг Херсон хотын орчим нэвтрэн Умард Крымын сувгийн усан хангамжийг сэргээж  хойгт ус оруулах боломжийг өглөө.

Демилитаризаци буюу зэвсгийн баазыг устгах нь 

Донбасс болон ард улсуудын Украины цэрэг байгаа нутаг дэвсгэрийг чөлөөлөх ажиллагаа нь тав орчим хорон үргэлжлэнэ гэж Стратегийн холбооны төвийн ерөнхийлөгч Дмитрий Абзалов ярив.

Тэрээр "Энэ бол суурь үзүүлэлт. Том хотуудаас гадуурх үндсэн ажиллагаа нь ийм хугацаатай байх ёстой. Одоогоор бол Зүүн, Төв Өмнөд хэсгийг чөлөөлөх бололтой. Приднестровья хүртэл зурвас гаргах ба харин нийлүүлж эхлэх нь юу л бол. Дараа нь шинэ улсуудыг хүлээн зөвшөөрсөн тухай хэлэлцээр, тухайлбал шинэ хилээр явагдах болов уу. Гэхдээ магадлал бага. Хамгийн чухал нь эдийн засгийн идэвхийг сэргээх. Одоогоор энэ талаар ярихад эрт учир нь хэрэг явдал хэлэх аргагүйгээр өрнөж байна" гэлээ. 

Цэргийн тусгай ажиллагааны явцад Оросын бүлэглэлийн өмнө тавигдсан үүрэг бүрэн биелэсэн гэж эхний өдрийн дараа Оросын БХЯ мэдээлэв. Оросын цэргийн галын бэлтгэлээр олон жил бэхлэгдсэн Украины хамгаалалтыг Донбассын цэргийн нэгтгэлүүд цөмлөн урагшилжээ.

Сөрөг довтолгоон үргэлжилж байна.

Цөмрөлтийн отрядууд ба агаарын десант хамтарсан ажиллагааны явцад Крымын чиглэлээр  Оросын цэргийнхэн Умард Крымын сувгийн усан хангамжийг сэргээх зорилгоор Херсон хотын зүг цөмөрч Днеприйн усыг боосон далангуудын нээн хойг руу ус ургаж эхлэсэн тухай Оросын цэргийн яамнаас мэдээлэв.

Энэ сургийг Украины тал 2014 онд Крымыг нэгтгэсний дараа хаасан юм. Хойгт усны хомсдол үүсжээ.

Эхний өдрийн төгсгөл рүү Украины цэргийн дэд бүтэцийн 80 гаруй байгууламжийг жагсаалаас гаргасан байна. Украины хоёр Су-27, хоёр Су-24, нэг нисдэг тэрэг, цохилтын дөрвөн Bayraktar TB-2 дроныг сөнөөлөө гэж Оросын цэргийн яам мэдээлэв. Мөн цэргийн нисэхийн 11 буудал, командын гурван байр, Тэнгисийн цэргийн бааз, Агаарын довтолгооноос хамгаалах С-300 ба "Бук-М1" цогцолборуудын 18 радио локацийн станц зэргийг устгажээ. Одоо Харьковын районд мэдэгдэхүйцээр давшилт идэвхжижээ.

Донбассаас гадуурах хөдөлгөөн нь Зүүн хэсэг дэх Украины цэргийг бүслэхэд хэрэгтэй ба Донбааст Украины арми байлдааны илүү чадвартай хүчин байгаа ба тэд хамгаалалтаа олон жилд бэхжүүлэн дэд бүтэцтэй болсон байна. Донбассаас гадна цэргийн нягтрал бага байгаа нь цэргийн давшилтын хурдыг нэмэгдүүлж байгаа юм.

Хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын цэргийнхэн хохиролоо анх удаа нэрлэв.

Нэг дайрагч Су-25 онгоц нисгэгчийн буруугаас тээврийн АН-26 онгоц техникийн ослоор унасан байв. БХЯ-ны төлөөлөгч хошууч генерал Игорь Конашенков цэргийн баазуудад цохилт өгөхдөө цэргийнхэн байрласан казармуудад цохилт өгөхгүй байгаа гэлээ.

Украины цэргийнхэн Донбассын хот суурин руу гал нээсээр байгаа ба Оросын Белград мужид орон сууцны найман байшин Украины суманд оногдсон байна.

Донбассын давшилт

Донбасст ард улсуудын цэргийн бүлэглэл пүрэв гаригт 6-8 км-аар урагшилжээ. Луганскийн төлөөлөгчийн хэлснээр энэ өдөр тэд Украины хоёр танк, 10 хуягтыг устгасан байв.

Оросуудын мэдээгээр Украины армийн цэргийнхэн шууд тулалдаанд орохгүйг хичээн байлданы бүсээс зэвсэг техникгүйгээр гарах зурвасуудын талаар ярилцан тохиролцож байна. Эсэргүүцлийг үндсэрхэг үзэлтнүүдийн суман хороод л үзүүлж байгаа гэнэ. Украины 14 цэрэг бууж өгснөөс зэвсэгт сөргөлдөөнөөс татгалзаж байгаа гэсэн гарын үсгийг нь аваад суллан явуулсан байв.

Новогригоровка суурины дэргэд байрлалтай Украины 30-р бригадын таван цэргийг бууж өгөхөөр явж байхад нь араас нь буудан хөнөөсөн хэрэг бас гарчээ.

Путины хэлснээр "Бүтээгдсэн Украин"

"Россия 24" телевиз шууд нэвтрүүлэгтээ янз бүрийн он цагуудад Украинд “бэлэглэсэн” нутаг дэвсгэрийн газрын зургийг үзүүлж байв. Украины өнөөдрийн хил хязгаар хэрхэн бүрэлдсэнийг Оросын Ерөнхийлөгч Путины нутаг нэгтнүүддээ хандсан үгнээс үндэслэн нэвтрүүлгээ хийжээ.

Тухайлбал, “Оросын хаадын бэлэг”, “Сталины бэлэг”, “Ленины бэлэг”, “Хрущевын бэлэг” гэж тайлбарлаад зурагт тэднийг өөр өөр өнгөөр үзүүлсэн байна.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 4 цаг 14 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 4 цаг 18 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 4 цаг 41 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 4 цаг 48 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 5 цаг 10 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 5 цаг 18 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 5 цаг 41 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top