x

Сергей Лавров: Украины зэвсэгт хүчин бууж өгвөл ОХУ хэлэлцээ хийхэд бэлэн

Украины зэвсэгт хүчин бууж өгвөл Москвагийн эрх баригчид хэлэлцээ хийхэд бэлэн байгаа гэж ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр мэдэгджээ.

Тэрээр Донецкийн болон Луганскийн БНУ-ын гадаад хэргийн сайд нартай уулзсаныхаа дараа зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр ийм мэдэгдэл хийсэн байна.

Сергей Лавров “Украины зэвсэгт хүчин манай ерөнхийлөгчийн уриалгыг хүлээн авч, эсэргүүцлээ зогсоон зэвсгээ хаясан тохиолдолд бид яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байна. Хэн ч тэдэн рүү довтолж, дарамтлахыг хүсэхгүй байгаа тул гэр гэртээ харьж, Украины ард түмэнд ирээдүйгээ сонгох боломж олгох хэрэгтэй байна” гэсэн байна.

Мөн тэрээр Орос улс үргэлж яриа хэлэлцээ хийхэд бэлэн байсаар ирснийг энэ үеэр онцолжээ.

Гэвч Украин дахь орос хэлтэй хүн амын нөхцөл байдал хүндэрч, тэвчээрийн хил хязгаарыг давсан тул байлдааны ажиллагаа явуулахаас өөр аргагүй болсон гэж Лавров тайлбарлажээ.

“Орос хэл, боловсрол, Оросын үнэн алдартны сүм хийдийн эсрэг тэд юу хийснийг би олон удаа ярьж байгаа. Манай өрнөдийн найз нөхөд ийм зүйл өөрсдөд нь тохиолдож байна гээд төсөөлөөд үзэх хэрэгтэй. Хэрвээ тэгвэл тэд ийм зүйлийг тэвчих боломжгүйг ойлгоно” гэж тэр энэ үеэр хэлсэн байна.

Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Украинаас салсан хоёр мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр Москва-Киевийн харилцаа эрс муудсан юм.

Үүний дараа Оросын цэрэг салан тусгаарласан Донецк, Луганск мужуудад нэвтрээд зогсохгүй Украины газар нутгийн гүнд цөмрөн ороод байна.

ОХУ-ын тал уг ажиллагаагаа өнгөрсөн найман жилийн турш геноцидын золиос болж зовсон орос хэлтэй хүн амыг хамгаалах, Украин улсыг нацизмаас ангижруулах зорилготой гэж зөвтгөж байгаа юм. 

Эх сурвалж: ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 3 цаг 31 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 3 цаг 32 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 3 цаг 33 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 3 цаг 35 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 3 цаг 44 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 6 цаг 21 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 6 цаг 23 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 6 цаг 24 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 6 цаг 25 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 7 цаг 56 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 7 цаг 57 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 7 цаг 59 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 8 цаг 18 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 8 цаг 33 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 8 цаг 39 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 10 цаг 7 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 10 цаг 9 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 10 цаг 9 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 10 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 10 цаг 12 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top