x

Да Винчийн дохио ба НУУЦАТ ОРОЙ

Леонардо да Винчийн алдартай "Нууцат орой" ханын зургийг Миланы Санта-Мария делле Грацие гэх доминикан сүмийн зоогийн газрын хананд 1495–1497 онуудад зуржээ. Их мастерийн сор бүтээл нь болсон энэ зураг 2003 онд Дэн Брауны “Да Винчийн тайлал” ном гарсны дараа жуулчдыг ихээр татах болжээ.

Дэн Браун уг зургийн тайлбараараа христийн уламжлалыг “дэлбэлэв”. Бестселлерийн зохиолч ханын зургаас их зураачийн зориудаар зурагтаа шингээсэн ямар нэгэн далдын утгыг олж харжээ. Да Винчи баруун талд нь номлогч Иоаннаг зурсан гэж өмнө нь тооцож ирснийг Браун үгүйсгэн тэнд Мария Магдалинаг дүрсэлсэн гэв. Гэхдээ тэр эмэгтэйг Есүсийн дагуул биш, харин эхнэр нь болгон зурсан юм байх. Есүс, Магдалина хоёрын хоорондын орон зайнаас тэрээр нууцлагдсан V (улаанаар) үсгийг олж харсан нь эмэгтэйн эхлэлийн бэлгэдэл гэнэ. Тэр хоёрын бие нь М үсгийг (ногоон цэнхэрээр) бүтээж буй нь Мария Магдалинагийн тэмдэг ажээ. Тэдний хайрын түүхийн бас нэг учир утгатай. Мария Есүсийн хүүхдийг төрүүлсэн бөгөөд түүнийг Марсельд авчирсан гэх яриа байдаг. Тэдний хүү нь VIII зуунд хаан ширээгээ алдсан Меровингийн отгийг үүсгэжээ. Тэр цагаас хойш нууцыг хадгалж ирсэн, гишүүд нь Есүсийн отгийнхныг засгийн эрхэнд гаргах эрмэлзэлтэй хаалттай холбоо байсан гэнэ.

Бага зэрэг зүүн тийш (улаан толбонд) хутгатай гар байгаа нь номлогчдынх биш бөгөөд Мервингийнхний эсрэг дайсагналын бэлгэдэл болжээ. Баруун талд нь Фомагийн өргөсөн хурууг зохиолч сонирхсон байх юм. Ёс горимд оруулсан шашны зураглалд тэр дохио нь зөвхөн Загалмайлагч Иоаннад байдаг. Хэрэв тийм бол уг зургаас нэг номлогч нь алга болсон хэрэг. Харин зөгнөгч Иоанна амилаад энэ түүхэнд оролцсон болж байна. Гэхдээ Брауны сэтгэмж нь тогтсон ёс горимыг мэдэхгүй харин ургуулсан их зөгнөл дээр тогтож байна.

Ер нь бол шашны шүтээнийн номлогч Иоаннагийн төрх нь эмэгтэйн шинжийг ямагт хадгалж ирсэн бөгөөд тийм ч маягаар Леонардо зуржээ. V ба М (хараар) үсгүүдийг бас бусад бэлгэдлүүдийг зургаас хайвал их л олдох байх.

Жишээлбэл, W (хар) үсэг гэхэд л шашны шүтээний зурагт манин хүний бэлгэдэл болдог байна. Дээш өргөсөн хуруу нь дээд тэнгэрийг гэрчээр дуудан тангарагласан нийтлэг дохио юм. Леонардо зургаа зурж байх хугацаанд түүний ажлыг өдөр бүр сүмийн тэргүүн хянан шалгаж байсан учир тэр юу гэж л Шинэ гэрээг сурталчилж байхад нь чөлөөт сэтгэлгээ оруулсан гэж. Зураач Меровингийн нууц холбоотой хамаатай гэх баталгаа бидэнд байхгүй шүү дээ. Үнэн хэрэгтээ бол номлогч нар нь байх ёстой байдалд нь баригдан царцагдаагүйгээр зурагдсан Улаан өндөгний баярын зоогийг зурсан анхны зураг нь энэ юм.

“Та нарын нэг нь надаас урвана” гэж хэлсэн багшийнхаа үгэнд шавь нарынх нь амьд сэтгэлээ гаргаж буй драмын зургийг (ханын зурагт яг тэр эгшин зурагдсан юм) их мастер бүтээжээ.

Тэрхүү сэтгэл хөдлөлийг зурагт хэрхэн буулгах вэ? Дохио зангаа уламжлалт ёс горимд дээд зэргээр орсон байдаг. Харин  Да Винчи дохионы хэлийг улам өргөтгөсөн юм.

“Нууцат орой” ёс горимын бэлгэдэлд баригдсан ч түүний баатруудын дохио зангаа нь Леонардогийн олдвор бөгөөд хожим тэр нь бусад зураачдын бүтээлд хуулбарлагдан дамжсаар иржээ.

 

http://www.vokrugsveta.ru/img/cmn/2010/05/24/018.jpg

Есүс. Энд жинхэнэ цэвэр ёс горимоор дүрслэгджээ. Түүний эрхий хуруу нь ширээний бүтээлгэнд хүрэх төдий, харин бусад хуруунууд нь өргөгджээ. Энэ бол харамслын дохио. Христос өөрийн үг нь номлогч нарыг ийм байдалд оруулсанд гуниглажээ. Зүүн гарын алга нь дээш харсан байгаа нь Эцэг тэнгэрийн эрхэнд автан зөвшөөрсөн дотоод амгаланг илтгэх аж.

http://www.vokrugsveta.ru/img/cmn/2010/05/24/019.jpg

Иоанн. Цочролд орсон түүний хуруунууд салаавчлагдсан байна. Леонардогийн дараа энэ дохиог идэвхгүй байдал, эрчимтэй хөдлөх чадваргүйг харуулсан, сэтгэлээ барьсны илэрхийлэл гэж үзэх болсон байна.

http://www.vokrugsveta.ru/img/cmn/2010/05/24/020.jpg

Иуда. Нийтийн санг барьдаг учраас баруун гартаа хэтэвч атгажээ. Номлогч зүүн гараараа хамгаалсан байдлыг харуулан сандрахдаа давсны савыг унагасан байгаа. Тэр нь Христийн болон бусад соёлд гай ирж буйн тэмдэг аж.

http://www.vokrugsveta.ru/img/cmn/2010/05/24/021.jpg

Петр, бага зэрэг өндийгөөд Иоаннаас Багш нь хэнийг хэлээд буйг асууж байна. Леонардо өөрөө ингэж тайлбарласан байлаа. Тэр ууртай, уйтгартай бөгөөд баруун гартаа хутга атгасан байгаа нь үйл хөдөлгөөнтэй Петр урвагчийг цээрлүүлэхэд бэлэн байгааг илтгэнэ. Тэр хутгаараа Христийг барихаар ирсэн манаа нарын нэгний чихийг огтолсон гэдэг.

http://www.vokrugsveta.ru/img/cmn/2010/05/24/024.jpg

Андрей гараа савчин өргөсөн байгаа нь Багшийн үг түүнд гэнэтийн болсныг харуулж байна. Шүүмжлэгч нар түүний энэ дохио нь шулуун шударга занг нь илтгэнэ гэж үздэг. Номлогч урвалт гарна гэдгийг огт ойлгосонгүй гайхжээ.

Бага Иаковыг Петрийн шүүрч авсан хутга л зовоож байгааг хожим Леонардо нэгэн захидалдаа тайлбарласан байдаг. Зүүн гараараа тэр Петрийн нуруунд хүрч, тайвшуулахыг оролджээ.

http://www.vokrugsveta.ru/img/cmn/2010/05/24/025.jpg

Варфоломей бүх биеэрээ Христийн зүг тэмүүлжээ. Тэр Христийн хэлсэнд нэг л итгэж өгөхгүй байна гэж хожим шүүмжлэгч нар тайлбарласан байдаг.

http://www.vokrugsveta.ru/img/cmn/2010/05/24/027.jpg

Фома. Долоовор хуруугаа өргөөд Бурхан эцгээ гэрчээр дуудсан байна. Энэ дохио нь христийн шүтээний зурагт их байдаг. Тэр нь бас Бурханы эрх эргэж буцашгүйг харуулахаас гадна түүнийг Христийн хувь тавиланд анхаарал гаргасангүй гэж бурхан эцэгт гомдож байгааг харуулна.

Том Иаков айдаст автан гараа дэлгэжээ. Тэрээр Петрийн адил түргэн ууртай ч түүнийг нь зураач дотоод сэтгэлийн шаналалаар гаргасан байна.

http://www.vokrugsveta.ru/img/cmn/2010/05/24/028.jpg

Филипп. Цээжиндээ гараа наасан ийм дүрийг Дундад зууны олон зургаас үзэж болох бөгөөд тэр нь хайртайгаа илэрхийлж байгаа хэрэг ажээ.

http://www.vokrugsveta.ru/img/cmn/2010/05/24/029.jpg

Симон. Номлогчдоос хамгийн хэрсүүн ухаантай нь. Түүний гар “ийм зүйл байх ёсгүй” гэсэн илэрхийлэл юм. Түүний сэтгэлийн хөөрлийг Андрейтай адилтгах авч энд сэтгэлээр биш ухаанаар илэрсэн байдлаар зурагджээ.

http://www.vokrugsveta.ru/img/cmn/2010/05/24/030.jpg

Матфей номлогчдоос хамгийн хөөрөлтэй нь. Леонардо түүний энэ зангааг зурахдаа ийм зүйл байж болохыг Симонд үзүүлж байгаагаар дүрсэлсэн гэж шүүмжлэгч нар үздэг. Дохиогоор тэр Христээс хэлснээ батлахыг гуйсан ч юм шиг.

http://www.vokrugsveta.ru/img/cmn/2010/05/24/031.jpg

Фаддей. Хэлсэн үг үнэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн дохиог гар нь илэрхийлж байна. Хамт хооллож буй хүмүүсээс тэр хэн нэгнийг урван тэрсэлнэ гэж сэжиглэсэн байна. Фаддейн дүрээр Да Винчи өөрийгөө зурсан гэж ярьдаг.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top