x

Орос улс салан тусгаарлагчдыг хүлээн зөвшөөрч, хурцадмал байдлыг улам хурцатгав

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр гомдол дүүрэн түүхэн мэдэгдэл хийлээ. Тэрээр "Москвагийн дэмжлэгтэй салан тусгаарлагчдын хяналтад байдаг Украины нутаг дэвсгэр болох Донецк, Луганск хотын тусгаар тогтнолыг Орос улс хүлээн зөвшөөрнө" гэв. 

Барууны удирдагчид энэ алхамыг Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи Европ дахь хамгийн том мөргөлдөөнд хүргэж болзошгүй гэж эмээж байна.

Путин ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр АНУ болон түүний холбоотнууд Украиныг Оростой “сөргөлдөөний хэрэгсэл болгон” ашиглаж байна гэж буруутгасны дараа ийм шийдвэр гаргасан юм. Салан тусгаарлагчдын удирдагчидад Оросоос цэргийн тусламж хүсэх боломж олгож магадгүй бөгөөд энэ нь цэргийн довтолгоо хийх замыг засч магадгүй гэж анхааруулжээ.

Мөн даваа гаригт Оросын мэдээллийн хэрэгслүүд Украины арми дайралт хийсэн гэх тухай мэдэгдлийг цацаж, үүнийг Украины армийн удирдагчид няцаажээ. АНУ-ын эрх баригчид Оросын арми дайны шалтаг болгон өөрсдийн хүчин рүү хилс халдлага үйлдэнэ гэж олон удаа таамаглаж, мэдэгдэж байсан юм.

Энэхүү хурцадмал байдлыг дипломат арга замаар шийдвэрлэхэд улам л эргэлзээ төрүүлж байна. Ерөнхийлөгч Байден ням гаригт Путинтэй хийхээр төлөвлөж буй дээд хэмжээний уулзалтыг "зарчмын хувьд" зөвшөөрсөн боловч Цагаан ордны албаны хүмүүс ойрын өдрүүдэд ийм уулзалт хийх нь боломжтой, гэхдээ хэрэв Орос түрэмгийлээд эхэлчихвэл болохгүй гэж мэдэгджээ.  

Нөхцөл байдал: Донецк, Луганскийн удирдагчдын мэдүүлсэн хил нь одоо тэдний хяналтад байгаа нутаг дэвсгэрээс хальж, Украины армийн хяналтанд байдаг хязгаараас хальж байна. Салан тусгаарлагчдын удирдагчид ОХУ-аас цэргийн тусламж авбал Украин үүнийг Оросын цэргүүд Украины нутаг дэвсгэрт нэвтэрсэн гэж тайлбарлах бололтой.

Украин улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хуралдаж, аюулгүй байдлаа баталгаажуулах, хямралыг сааруулах арга замын талаар хэлэлцэхийг хүсжээ.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 4 цаг 58 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 5 цаг 2 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 5 цаг 25 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 5 цаг 32 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 5 цаг 54 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 6 цаг 2 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 6 цаг 25 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top