x

Хятад улс ковидын эсрэг үйлчилгээтэй Paxlovid эмийг эмчилгээнд хэрэглэхээр болжээ

АНУ-ын Pfizer компанийн бүтээсэн ковид-19 өвчний эсрэг үйлчилгээтэй Paxlovid эмийг эмчилгээнд хэрэглэх зөвшөөрлийг Хятадын засгийн газар өчигдөр өгчээ.

Энэ нь Хятадад албан ёсоор зөвшөөрөгдсөн уух зориулалттай анхны ковидын эсрэг эм болж байна.

Хятадын Эмийн Бүтээгдэхүүний Үндэсний Захиргаа ковид-19 өвчнөөр хөнгөн болон хөнгөвтөр өвдсөн ч цаашид хүндрэх эрсдэлтэй насанд хүрэгчдийг эмчлэх нөхцөлтэйгөөр Paxlovid эмд зөвшөөрөл олгожээ.

“Энэ бол ковид-19 өвчинтэй тэмцэх бидний үйлсэд чухал алхам болж байна” гэж Pfizer компанийн төлөөлөгч шийдвэр гарсны дараа мэдээлсэн байна. Гэхдээ Хятадын тал эмийг худалдаж авах болсон эсэх талаар мэдээлэл өгөөгүй юм.

Тус компани 2022 онд уг эмийн борлуулалтаас $22 тэрбумыг олох төлөвлөгөөтэй байгаа. Pfizer компани одоогоор дэлхийн 100 гаруй улстай Paxlovid эмийг нийлүүлэх талаар ярилцаж байгаа гэнэ.

Paxlovid эмийн хүндрэлээс сэргийлэх чадвар 89 хувьд хүрснийг Pfizer компани өнгөрсөн оны сүүлээр дуусгасан туршилтынхаа дараа мэдээлж байжээ.

АНУ-ын засаг захиргаа Paxlovid эмийн нэг багцыг (курс) $530-аар худалдаж авч байгаа гэсэн мэдээлэл бий.

Хятад улсын хувьд одоо нэг өдөрт илрэх коронавирусийн халдварын тохиолдлыг 250 дотор барьж байгаа нь хорио цээрийн хатуу бодлоготой холбоотой.

Тус улс гадаадад үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг ямар ч вакцинд зөвшөөрөл олгоогүй байгаа. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Хятад улс зөвхөн дотоод үйлдвэрийн вакцинуудаар хүн амынхаа 87 орчим хувийг дархлаажуулжээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 4 цаг 57 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 5 цаг 1 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 5 цаг 24 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 5 цаг 31 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 5 цаг 53 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 6 цаг 1 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 6 цаг 24 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top