x

Барууны орнууд иргэдээ Украин улсаас яаралтай гарахыг зөвлөж байна

Барууны улс орнууд ОХУ-ын түрэмгийлэл ойртож болзошгүй байгааг анхааруулж, иргэдээ Украиныг орхин гарахыг уриалж байна.

АНУ, Их Британи, Герман зэрэг улсууд иргэдээ явахыг шаардаж эхэлжээ.

Москва Украины хилийн дагуу 100 мянга орчим цэрэг цуглуулсан ч гал нээж магадгүй гэх мэдээлийг үгүйсгэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын удирдагч Владимир Путинтэй утсаар ярихдаа аливаа халдлага эхлүүлбээс гарах хямрал, үр дүнгийн талаар дахин сануулга өгчээ.

Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийнх нь хувьд халдлагад өртөх тухай сэрэмжлүүлэг нь үймээн самуунд хүргэж болзошгүй гэж хэлсэн бөгөөд үүнийгээ "манай дайсан хамгийн сайн найз болно" гэжээ.

Цагаан ордон ямар ч үед халдлага гарч болзошгүй, эхлээд агаараас бөмбөгдөлт хийж магадгүй гэж анхаарууллаа. Харин Орос улс энэ мэдэгдлийг "өдөөн хатгасан таамаглал" гэж тодорхойлсон байна.

Украины нийслэл Киев дэх АНУ-ын Элчин сайдын яамнаас зарим ажилтнуудаа хурдан тус улсаас гарахыг тушаасан бөгөөд өнөөдрөөс эхлэн консулын үйлчилгээг түр зогсоосон байна. Харин онц байдал үүсвэл Львов хотод "цөөн тооны консул" үлдэх аж.

Канад улс мөн ЭСЯ-ны ажилтнуудаа Польштой хиллэдэг Львов руу шилжүүлж байна гэж Канадын хэвлэлүүд мэдээлжээ. Харин Украинд суугаа Их Британийн элчин сайд Мелинда Симмонс өөрийн твиттер хуудаснаа "үндсэн багийнхаа хамт Киевт саатаж байна" гэж жиргэжээ.

Орос улс ч мөн өөрчлөлт хийж, Украин дахь дипломат ажилтнуудынхаа орон тоог оновчтой болгоно гэж мэдэгдээд "Киевийн дэглэм болон гуравдагч орны өдөөн хатгалга байж болзошгүй" гэж мэдээлжээ.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 4 цаг 46 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 4 цаг 47 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 4 цаг 48 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 4 цаг 50 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 4 цаг 59 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 7 цаг 36 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 7 цаг 38 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 7 цаг 39 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 7 цаг 40 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 9 цаг 11 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 9 цаг 12 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 9 цаг 14 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 9 цаг 33 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 9 цаг 48 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 9 цаг 54 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 11 цаг 22 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 11 цаг 24 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 11 цаг 24 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 11 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 11 цаг 27 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top