x

Францын Ерөнхийлөгч Макрон Украины хямралын асуудлаар Путинтэй уулзав

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Москва хотод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа. Энэ үеэр Макрон европ тив "хамгийн чухал замын уулзвар дээр байна" гэж мэдэгдлээ.

Тэгвэл мөн энэ үеэр Вашингтонд Ерөнхийлөгч Байден ХБНГУ-ын шинэ канцлер Олаф Шольцтой уулзаж, Украины хил дээр ОХУ-ын цэргийн хүчийг нэмэгдүүлэх талаар ярилцав.  

Даваа гаригт болсон уулзалтаар хурцадмал байдлыг намжаах үйл явцыг эхлүүлнэ гэдэгт найдаж байгаагаа Макрон хэллээ. Тэрээр "Энэ яриа хэлэлцээ нь Европ тивийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахад урьд өмнө байгаагүй чухал ач холбогдолтой" гэв.

Путины хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, маш бодитой бөгөөд урт яриа хэлэлцээ болно гэж найдаж байсан ч томоохон ахиц дэвшил гарна гэсэн хүлээлтийг үгүйсгэсэн мэдээлэл хийв. 

Тэрээр "Мэдээжийн хэрэг, нөхцөл байдал дэндүү ээдрээтэй байна. Ганцхан уулзалтын үр дүнд ямар нэгэн ахиц дэвшил гарахад хэцүү" гэлээ. 

Маргааш Францын ерөнхийлөгч Украины Киев хотноо хэлэлцээ хийнэ.

Байдентай Вашингтонд хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээр Германы канцлер Шольц Орос орон цэргээ нэмэгдүүлж байгаа нь "Европын аюулгүй байдалд ноцтой заналхийлэл" гэж учруулж байна хэмээн онцолж байсан.

Байдены зөвлөхүүд Герман улс Орост түрэмгийлсэн тохиолдолд эдийн засгийн хориг арга хэмжээ авах, эсвэл маргаантай хийн хоолой болох "Хойд урсгал 2" төслийг цуцлахаас татгалзаж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлсэн.

“Хамгийн гол нь бид болзошгүй хориг арга хэмжээг хамтдаа бэлтгэх тал дээр эрчимтэй ажиллаж байна. Нэгэнт Украины эсрэг цэргийн түрэмгийлэл гарвал бид эхлэхийг хүсэхгүй байна" гэж Шольц хэлсэн юм.

Путин Зүүн Европ дахь НАТО-гийн оролцоог эргүүлэн татахыг шаардаж байгаа бөгөөд Украины хилийн ойролцоо 130,000 орчим цэрэг байршуулсан гэж АНУ, Украины албаны хүмүүс мэдэгдэв. Энэ нь бүрэн хэмжээний цэргийн довтолгоонд бэлтгэж байгаа бололтой гэж тэд үзэж байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 4 цаг 44 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 4 цаг 45 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 4 цаг 46 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 4 цаг 48 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 4 цаг 57 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 7 цаг 34 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 7 цаг 36 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 7 цаг 37 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 7 цаг 38 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 9 цаг 9 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 9 цаг 10 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 9 цаг 12 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 9 цаг 31 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 9 цаг 46 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 9 цаг 51 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 11 цаг 20 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 11 цаг 22 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 11 цаг 22 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 11 цаг 24 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 11 цаг 25 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top