x

Африк дахь Оросууд: Хөлсний алуурчдыг сурталчилсан нэгэн төрлийн баримтат жүжиг

Эмх замбараагүй байдал, буун дуу, эмэгтэй хүний уйлж буй чимээ. Бүслэгдсэн тосгоны иргэдийг жихадистуудаас аврах Оросын хөлсний дайчдын түүх дэлгэцнээ цацагдав.

Оросын цэргийн алба хаагчдын 2019 онд Мозамбик дахь бослогыг дарах тухай маргаантай даалгавар дээр үндэслэсэн Оросын "Гранат" кино нь Оросын Африк дахь түүхийг дахин өгүүлэх хамгийн сүүлийн үеийн блокбастер боллоо.

НҮБ-ын мөрдөн байцаагчид Вагнер групп шиг Оросын хувийн цэргийн ажилтнуудыг Африкт дайны гэмт хэрэг үйлдэхэд буруутгаж байгаа бол "Гранат" зэрэг кинонууд Оросын баатарлаг дүрийг харуулж байна.

"Хахаха" гэж Мозамбикийн нэгэн сэтгүүлч киноны талаар тайлбар хийж эхэлжээ. Сэтгүүлч Марсело Моссе орон нутгийн мэдээллийн Carta de Moçambique сайтад бичихдээ уг киног “хөлсний алуурчдыг сурталчилсан нэгэн төрлийн баримтат жүжиг” гэж нэрлэжээ. Моссе болон бусад хүмүүсийн хувьд энэ кино Африк дахь Оросын гүйцэтгэх үүргийн талаарх таагүй асуултуудыг төрүүлдэг.

Африкийн орнуудын хувьд хуучин колончлолд байсан гүрнүүдээсээ татгалзаж, Орос руу чиглэх нь улам бүр нэмэгдсээр байна. Мали, Буркина-Фасо улсад саяхан болсон төрийн эргэлтийн дараа хоёр улсын гудамжны жагсагчид Оросын далбааг намируулжээ.

Энэхүү кино Оросын кино бүтээгчид Африк дахь хөлсний цэргүүдээс урам зориг авахыг хүссэн анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн жил “Жуулчин” кинонд Төв Африкийн Бүгд Найрамдах Улс дахь Оросын хөлсний дайчдын баатарлаг үйлсийг яг л цус, урсгасан, хуучирсан үг хэллэгээр харуулсан. Киноны продюсер компани нь Ерөнхийлөгч Владимир Путины ойр дотны олигархи Евгений Пригожинтэй холбоотой гэж Оросын хэвлэлүүд мэдээлж байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 11 цаг 43 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 13 цаг 24 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 13 цаг 54 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 14 цаг 13 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 17 цаг 45 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 17 цаг 52 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 17 цаг 57 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 19 цаг 36 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 19 цаг 45 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 19 цаг 54 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 20 цаг 0 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 20 цаг 18 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 20 цаг 38 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 20 цаг 44 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 20 цаг 49 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 20 цаг 54 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 21 цаг 14 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 22 цаг 1 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 22 цаг 45 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top