x

БЭЭЖИН-2022: Өвлийн олимпын наадмын шилдэг гэрэл зургуудаас

2022 оны Өвлийн Олимпийн наадам Хятад улсын нийслэл Бээжин хотод Хоёрдугаар сарын 4-ний өдөр нээлтээ хийж, албан ёсоор эхэллээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин баасан гаригт Бээжингийн үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болсон ёслолын ажиллагаанд олон улсын нэр хүндтэй төлөөлөгчдийн хамт оролцов. Гэхдээ ардчилсан томоохон гүрнүүдийн удирдагчид оролцоогүй байна. Учир нь Бээжингийн хүний​эрхийн талаарх мэдээллийг иш татан АНУ тэргүүтэй эдгээр наадмыг зохион байгуулах дипломат бойкотод нэгдэх хүмүүсийн тоонд Их Британи, Австрали, Канад багтсан байсан юм.

Тус наадам коронавирусийн тахлын үед зохион байгуулагдаж буй хоёр дахь олимп юм. Өнгөрсөн жил Токиод болсон Зуны Олимпын наадмын нэгэн адил Ковид-19-ийн эсрэг арга хэмжээ авч, наадмыг эрх баригчдын хэлснээр "хаалттай систем" буюу хотын бусад хэсгээс бүрмөсөн таслагдсан “бөмбөлөг хөөсөн” дотор зохион байгуулж байна. Наадмын тасалбарыг олон нийтэд зарахгүй, оронд нь эрх баригчид тараасан юм.

Бээжин бол зуны болон өвлийн олимпийг хоёуланг нь зохион байгуулсан түүхэн дэх анхны хот боллоо.

Канадын эмэгтэй хоккейн баг Хоёрдугаар сарын 5-нд Финландын эсрэг хийх урьдчилсан тоглолтын өмнө цугларлаа. 

Норвегийн цаначин Александр Аамодт Кильде өнөөдөр уруудах бэлтгэлд оролцов.

Америкийн чөлөөт цанын тамирчин Александр Холл мөн өнөөдөр агаарын бэлтгэлийн үеэр нэгэн мэх хийжээ. 

Хамгаалалтын хувцас өмссөн ажилчин Хоёдугаар сарын 5-нд Олимпийн бөмбөлөг дотор Ковид-19 шинжилгээ хийлгэсний дараа гараа цэвэрлэж байна.

Хоёрдугаар сарын 4-ний баасан гаригт нээлтийн ёслолын үеэр Хятадын тамирчин Динигэр Иламүжянь, Жао Жиавэн нар олимпийн бамбарыг аварга том цасан ширхэгт байрлуулан даллав. Динигэр, Жао хоёрыг сонгосон нь бэлгэдлийн чанартай бөгөөд санаатай байсан юм. Динигээр бол Хятадын баруун хязгаар Шинжаан дахь үндэстний цөөнх болох Уйгур үндэстэн бөгөөд Хятад улс хүний ​​эрхийг их хэмжээгээр зөрчсөн гэж буруутгагддаг. Жао бол Хятадын зонхилох үндэстэн болох Хан үндэстэн юм.

Баасан гаригийн нээлтийн ёслолын үеэр жүжигчид LED гэрлээр цэцгийн дэлгэц бүтээжээ. 

Нээлтийн үеэр оролцсон хүүхдүүд...

АНУ-ын багийн гишүүд улс орнуудын жагсаалын үеэр зургаа татуулж байна.

Нээлтийн үеэр Бээжингийн үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн дээгүүр салют бууджээ.

Нээлтийн ёслолд оролцохоор цэнгэлдэх хүрээлэн рүү явж байгаа автобусанд суугаа тамирчид гудамжинд байгаа оршин суугчид руу даллаж байна. 

Зарим тэмцээн нээлтийн ёслолын өмнөх өдрүүдэд эхэлсэн. Энд Америкийн Натан Чен Хоёрдугаар сарын 4-нд багийн уран гулгалтын төрөлд өрсөлдөж байна. Тэрээр богино үзүүлбэрээрээ АНУ-ыг тэргүүлжээ.

Канадын төвийн тоглогч Ребекка Жонстон Хоёрдугаар сарын 3-ны пүрэв гаригт хоккейн урьдчилсан тоглолтын үеэр Швейцарийн хаалганд гоол орууллаа. ​​Канадчууд 12:1-ээр хожлоо. 

 

Наадмыг Ковид-гүй байлгах, мөн вирусыг хүн амд тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Хятадын эрх баригчид "хаалттай систем" байгуулжээ. Энэ нь наадмыг зохион байгуулагч хотоос тусгаарладаг. Хэвлэл мэдээллийн төвд роботууд цайны газарт хоолоор үйлчилж байгаа бол өөр нэг робот коктейлоор үйлчилж байна.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 11 цаг 43 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 13 цаг 24 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 13 цаг 54 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 14 цаг 13 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 17 цаг 45 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 17 цаг 52 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 17 цаг 57 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 19 цаг 36 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 19 цаг 45 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 19 цаг 54 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 20 цаг 0 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 20 цаг 18 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 20 цаг 38 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 20 цаг 44 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 20 цаг 49 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 20 цаг 54 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 21 цаг 14 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 22 цаг 1 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 22 цаг 45 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top