x

Х.Баттулга: Эрх мэдлийн амт цаашид гашуундуу байх юм шиг байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Россия 24” телевизэд ярилцлага өгчээ.

“Халтмаагийн Баттулга. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн, ялалт байгуулснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ. Энэ өндөр албан тушаалд хүрэх зам нь тийм ч дардан байсангүй: Зураач, тамирчин, Жүдо бөхийн дэлхийн аварга, бизнесмен, дараа нь улс төрч болсон түүхтэй.

ОХУ-ын “Россия 24” телевизийн “Формула Власти” нэвтрүүлгийн нэрт сэтгүүлч Михаил Гусман Монгол Улсын төрийн тэргүүн Халтмаагийн Баттулгатай улс төр болон хувийн амьдралынх нь талаар ярилцсан”-ыг “AsiaRussia” цахим хуудаст мэдээлсэн байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ "Бид тун удахгүй ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэнэ. Би Монгол Улсын Ерөнхийлөгч болсны хувьд мөнхийн хөрш ОХУ-тай харилцаагаа уламж бэхжүүлж, хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн” хэмээн ярьжээ.

Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ямар харилцаатай талаархи сэтгүүлчийн асуултад хариулахдаа “2017 оны есдүгээр сарын 10-нд Ерөнхийлөгчйн тангараг өргөснийхөө дараа Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, мөн Будапешт хотноо болсон Жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй уулзсан. Өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй сайд байхдаа хоёр, гурван удаа уулзаж байсан.

Ерөнхийлөгч болсныхоо дараа Будапештэд анх удаа, дараа нь Дорнын чуулга уулзалтын үеэр хоёр дахь удаагаа, мөн Циндаод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан” хэмээн ярьжээ.

Х.Баттулга Ерөнхийлөгч ОХУ-тай эдийн засгийн уламжлалт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь чухал болохыг дурдсан байна.

Мөн тэрбээр Монгол Улс парламентын засаглалтай ардчилсан орон. Сөрөг хүчний Ардчилсан намаас гарсан Ерөнхийлөгч, парламентын 65 суудал авсан эрх баригч намын хооронд зөрчил байдгийг өгүүлж, Ерөнхийлөгч болсныхоо дараа 21 аймгаар тойрч, ард иргэдтэйгээ уулзсан тухайгаа ярьжээ.

“Бизнес тань өндөр амжилттай явсан байтал яагаад улс төр рүү орсон юм бэ” гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа Х.Баттулга Ерөнхийлөгч "Бизнес эрхлэхэд дардан замаар яваагүй ээ. Маш хүнд хүнд үеүд тохиолдож байсан. Энэ тухай зохиолч Төрмөнхийн бичсэн номыг танд бэлэглэнэ ээ" хэмээн хэлжээ.

Мөн сайн багшийн ачаар зураач мэргэжил эзэмшсэн, дөрөвдүгээр ангиасаа орос хэлийг тодорхой хэмжээнд заалгаж, гадны оронд ялангуяа тухайн үеийн ЗХУ-д очиж тэмцээн уралдаанд олон удаа оролцож байсан учраас орос хэл нэн яаралтай сурах шаардлагатай байсан тухайгаа ярьсан байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Тухайн үед миний амжилтыг өндрөөр үнэлж, дөрвөн өрөө байр, мөн Монгол Улсын гавьяат тамирчинтай тэнцэх хэмжээний шагнал өгч байсан. Тамирчин хүнд дэвжээн дээр ялах, ялагдах гэсэн хоёрхон сонголт байдаг. Бэлтгэл сургуулилтаа сайн хийх ёстой. Тийм учраас спортоос өгсөн философи миний дараа дараагийн бизнес, улс төрийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж би ойлгож явдаг” гэжээ.

Улс төрд орсон тухайгаа ярихдаа “1990 оноос хойш 2000 он хүртэл бизнес эрхэлсэн. Энэ хугацаанд улс төрчид спонсор нэхэж эхэлсэн. Улс төрчдийг улс төрд ороход нь тусалсан. Миний хувьд аав, ээжийнхээ нутаг, Улаанбаатар хотоос 600-гаад км зайтай оршдог Баянхонгор аймгаас анх удаа нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болж байлаа. 2017 онд Ерөнхийлөгчийн сонгууль болоход иргэд надад маш их итгэл хүлээлгэсэн” хэмээн ярьжээ.

Мөн “Монгол орон 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутагтай. Улсын нийлслэлд нийт хүн амын 50 хувь нь амьдардаг. Малын тоо толгой 70 сая хүрсэн. Бид уламжлалт мал ахуйгаа хадгалж хөгжүүлэх хэрэгтэй. Харин нийгэм дэлхийтэй харьцах харилцаагаа өргөжүүлэх ёстой” гэжээ. Ерөнхийлөгч малчид малаа маллаад, тэрбумтнууд болох боломтой гээд, төр засгаас малчдад онцгой анхаарал хандуулж буй тухай өгүүлсэн байна.

Х.Баттулга Ерөнхийлөгч “Монгол орон эртнээс буддын шашинтай. Намайг сонгосон хүмүүсийн 70 орчим хувь нь буддын шашинтай учраас эдгээр хүмүүсийнхээ шашин шүтэх эрхийг хүндэлнэ" хэмээн хэлжээ.

Чингис хааны баримал бүтээсэн тухайд сонирхоход “Бид 1990 онд Ардчилсан нийгмийг сонгож, шашин шүтэх эрхийг нээлттэй болгож, Чингис хааныхаа нэрийг ярьж хэлдэг болгосон юм. Тиймээс бидний өвөг дээдэс, бахархал болсон энэ хүнээ 40 метр өндөр, готик суурьтай байшин дээр байрлуулж, иргэд дотор нь ороод морин хуураа сонсож байг гэсэн бэлгэдлээр хийсэн. Хоёр жилийн хугацаанд барьсан” хэмээн ярьсан байна.

Эрх мэдлийн амт (Формула власти) ямар байгаа талаарх сэтгүүлчийн асуултад Ерөнхийлөгч Х.Баттулга “Төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш энэ амт улам гашуун болоод ирсэн. Гэвч би амлалтаа биелүүлэхийн тулд шаргуу ажиллаж байна. Цаашдаа амт гашуундуу үргэлжлэх юм шиг байна.

Би Монгол Улсын хөгжил дэвшилд миний үүрэг роль маш өндөр түвшинд байх ёстой гэдгийг өдөр, шөнөгүй бодож явдаг. Ерөнхийлөгчийн сонгуульт ажлаа амжилттайгаар дуусгамаар байна" хэмээн өгүүлжээ.

Д.ТУЯА

medee.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Өчигдөр 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ
Top