x

Дэлхийн хамгийн том НИСДЭГ ТЭРЭГ: Оросын арми 2022 онд ямар зэвсэг шинээр нэмсэн вэ?

2022 онд Оросын хуурай замын цэрэг, агаарын десантын цэрэг, эргийн хамгаалалтын цэрэг мянга гаруй техникийн нэгжийг зэвсэглэлдээ авахаар болжээ. Батлан хамгаалах яам, батлан хамгаалахын албадын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан дээр энэ тухай БХЯ-ны сайд Сергей Шойгу мэдэгдсэн байна. Цэргийнхэнд тив алгасан нисэх пуужин бүхий харвах төхөөрөмжүүд, стратегийн пуужин зөөгч, агаарын довтолгооноос хамгаалах шинэ системүүд, атомын шумбагч зэргийг нийлүүлэх ажээ. Мөн Агаар сансарын хүчин 257 нисэх аппаратаар сэлбэгдэх гэнэ. Мөн энэ жил армид нийлүүлэгдэх ирээдүйтэй бүтээгдхүүний туршилтаа дуусган зэвсэглэлд өгөхөд ойртжээ.

Одоо ОХУ-ын цэргийн шинэ зэвсгүүдээс танилцуулья.

Хөлөг онгоцны эсрэг гипер дууны хурдтай далавчит пуужин "Циркон" ба пуужингийн туршилт

"Циркон" пуужингийн бөөнөөр харвасан туршилт амжилтай болсоныг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин арванхоёрдугаар сарын 24-нд мэдээлж байсан. Энэ үйл явдал нь гипер дууны хурдтай пуужинг бүтээн турших олон жилийн ажлын түүхэн үе байв. Үүнээс өмнөхөн Сергей Шойгу ийм пуужинг 2022 онд зэвсэглэлд авна гэж байсан юм. Туршилтын хүрээнд энэ төрлийн пуужинг "Северодвинск" шумбагч ба "Адмирал флота Советского Союза Горшков" гэсэн нэртэй фрегат хөлгөөс хөөргөсөн байв.

Стратегийн пуужингийн РС-28 "Сармат" ба баллистик пуужингийн туршилт

БХЯ-ны өргөтгөсөн хуралдаан дээр сайд Сергей Шойгу 2022 онд стратегийн зориулалтын пуужинт хүчин тив алгасан нисэх баллистик пуужинтай 21 харвах төхөөрөмжийг хүлээн авна гэж хэлэхдээ туршилтын шатандаа байгаа "Сармат" цогцолборын тухай дурьджээ.

"Сармат" гэгдсэн тив алгасан нисэх баллистик пуужингийн эхний хороо байлдааны жижүүрт  энэ онд тавигдана гэж Стратегийн зориулалтын пуужинт хүчний командлагч хурандаа генерал Сергей Каракаев мэдээлэв. Шинэ зэвсгийг Ужурын пуужинт нэгтгэл хүлээн авна.

РС-28 нь 10 тоннын  цэнэгт толгойгоо дэлхийн ямар ч цэгт хүргэнэ гэсэн тооцоо байгаа. Газар доорхи нуувчаас харвах Р-36М2 "Воевода" пуужинг энэ стратегийн цогцолбор ирээдүйд орлон солих юм.

Зенитийн пуужингийн цогцолбор "Гибка-С"

Агаараас хамгаалах ангиуд 2022 онд анх удаагаа "Гибка-С" гэх зенитийн пуужингийн тасгийн цогцолбороор зэвсэглэгдэж эхлэнэ. Явган цэргийн Агаараас хамгаалах хүчин тагнуулын болон автомат удирдлагатай уг цогцолбортой болсноор өдөржин шөнөжин жижүүрлэн галыг удирдах боломжтой болж байна. "Гибка-С" цогцолбор нь бага ба хэт бага зайн тусгалтай VSHORAD (Very Short-Range Air Defense) төрлийн Оросын анхны өөрөө явагч цогцолбор болох ба онгоц, нисдэг тэрэг, нисгэгчгүй аппаратуудыг бага өндөрт нисэж байхад нь сөнөөх чадвартай бөгөөд Игла, Игла-С, Верба гэсэн гар тээшийн зенитийн пуужингуудаар зэвсэглэгдэх юм.

Тагнуулын болон цохилтын нисдэг тэрэг Ка-52М

Наймдугаар сард болсон Олон улсын цэрэг-техникийн "Армия-2021" чуулга дээр БХЯ ба "Вертолеты России" холдинг хоёр сайжруулагдсан Ка-52М нисдэг тэрэг нийлүүлэх гэрээнд гарын үсгээ зурсан юм. Гэрээний дагуу, цэргийнхэн 30 тагнуулын болон цохилтын нисдэг тэрэгтэй болох ёстой.

Хожим тэднийг энэ онд нийлүүлж эхлэнэ гэж нэгэн эх сурвалж хэлжээ.

Ка-52М сайжруулагдсан оптик-электрон  систем, идэвхитэй антенны фазлагдсан тор бүхий шинэ радиолокацийн төхөөрөмжөөр (АФАР). тоноглогдсоноос гадна "Атака", "Вихрь", "Вихрь-М" пуужин оролцсон шинэ зэвсэгтэй болжээ.

Нисэн хайх байлдааны цэнэг КУБ-БЛА

Энэ бол Оросын цэргийнхэнд цоо шинэ төрлийн зэвсэг болно.

"Калашников" компаний группт багтдаг ZALAAero компанийн хэвлэлийн алба КУБ-БЛА гэх  нисгэгчгүй аппаратын улсын туршилтыг амжилттай хийсэн, аппаратыг зэвсэглэлд авахаар болж байгааг арванхоёрдугаар сарын 17-нд мэдээлжээ.  

КУБ-БЛА цахилгаан мотортой бөгөөд 130 км/цагийн хурдтай. Энэ байлдааны цэнэг 3 кг тэсрэх толгойтой бөгөөд байлдааны талбарт 30 минутын турш нислэг хийнэ.

Робот техникийн цогцолбор "Уран-9"

Робот техникийг бүрэн хэмжээгээр ашиглаж эхлэх нэг шат нь 2022 он болно. Аравдугаар сард Хуурай замын цэргийн ерөнхий командлагч армийн генерал Олег Салюков 2022 онд байлдааны "Уран-9" роботыг армид туршилтын маягаар ашиглаж эхлэнэ гэсэн байв. Үүний дараа л ийм робот цохицолборуудын худалдан авах тоог тогтоох ажээ.

Өнгөрсөн онд болсон Орос-Белорусийн хамтарсан стратегийн "Запад-2021" хээрийн сургууль дээр роботууд нь болзолт дайсны хуягт техникийг 5000 метрийн зай дотор устгаж байлаа.

Тав дахь үеийн сөнөөгч Су-57

2022 онд Дорнын цэргийн тойрог олон талын зориулалт бүхий тав дахь үеийн сөнөөгч Су-57 онгоцыг зэвсэглэлд авна. Энэ тухай БХЯ-ны коллегийн тайлангийн хурал дээр Дорнын цэргийн тойргийн командлагч хурандаа генерал Александр Чайко мэдээлжээ.

Тав дахь үеийн сөнөөгч Су-57 онгоц нь газар, агаар, усны бүх төрлийн байг устгах зориулалтаар бүтээгджээ. Онгоц нь радио долгионыг шингээх гадаргаар бүрэгдсэн, их бие дотроо зэвсгээ тээж явдаг нь түүнийг радарт баригдахгүй болгож байгаа юм.

Үйлдвэрийн дамжлагын анхны онгоцыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АСХ-д нийлүүлжээ.

Стратегиийн бөмбөгдөгч, пуужин тээгч Ту-160М

2022 онд шинээр бүтээгдэж байгаа стратегийн бөмбөгдөгч, пуужин зөөгч Ту-160М онгоцны анхны нислэг удахгүй хийгдэнэ.

Суурь болж байгаа Ту-160 онгоцны анхны нислэг 1981 онд хийгдсэн ба 2018 онд Казанийн онгоцны үйлдвэр уг онгоцны бааз дээр шинээр Ту-160М онгоцыг бүтээж эхэлсэн юм. Хуучин онгоцны их биеийг авч түүнийг шинэчлэн хөдөлгүүр, тоног төхөөрөмж, материалыг нь сольж, шинэ төрлийн зэвсгээр зэвсэглэж байгаа юм.

Нисэхийн түүхэнд оросын Ту-160 нь дуунаас хурдан хамгийн том онгоц. Мөн тэр хамгийн жинтэй, хамгийн хурдтай, нислэгийн үеэр далавчны байрлалаа өөрчилдөг байлдааны бөмбөгдөгч онгоц юм.

Онгоц нь холын зайд ердийн болон цөмийн зэвсгээр цохилт өгөх зориулалттай.

Олон талын зориулалтын хүнд нисдэг тэрэг Ми-26Т2В

Ми-26Т2В нисдэг тэрэгний үйлдвэрийн дамжлага 2022 онд эхлэх ба үйлдвэрийн дамжлагаас гаргаж эхлэнэ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард "Ростех" улсын корпорацийн "Вертолеты России" /Оросын нисдэг тэрэг/ холдингийн Ерөнхий захирал Андрей Богинский 2021 оны төгсгөлд  үйлдвэрлэгч дамжлагын үйлдвэрлэлийн зөвшөөрөл авна гэж байв.

Тээврийн хамгийн том нисдэг тэрэгний сайжруулагдсан хувилбар анхны нислэгээ 2018 хийсэн юм. Арван ийм нисдэг тэрэг худалдан авах захиалгаа Оросын БХЯ өгсөн байгаа. Нисдэг тэрэг 20 тонн ачаа зөөх хүчин чадалтай.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • WAN KEI (173.245.52.207)
    Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
    2022 оны 01 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 4 цаг 47 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 4 цаг 48 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 4 цаг 49 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 4 цаг 51 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 5 цаг 0 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 7 цаг 37 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 7 цаг 39 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 7 цаг 40 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 7 цаг 41 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 9 цаг 12 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 9 цаг 13 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 9 цаг 15 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 9 цаг 34 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 9 цаг 49 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 9 цаг 54 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 11 цаг 23 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 11 цаг 25 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 11 цаг 25 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 11 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 11 цаг 28 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top