x

Герман улсын Гадаад хэргийн сайд Анналена Бербок Москвад айлчлав

Герман, Орос хоёр олон асуудлааар санал нийлэхгүй байгаа ч Берлин Москватай тогтвортой харилцаа хүснэ гэж Нэгдүгээр сарын 18-нд ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Анналена Бербок Оросын сайд Сергей Бобровтой уулзахдаа мэдэгдлээ.

Тэрээр "Бид олон тооны асуудлыг хөндөн ярилцлаа. Бидний санаа бодолд суурь зөрөлдөөн их байна. Гэсэн ч бид Герман Орос хоёрын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг харж байна. Бид ОХУ-тай тогтвортой хрилцаатай байх сонирхолтой” гэв.

Мөн тэрээр, ХБНГУ аюулгүй байдлын асуудлаар ноцтой яриа хэлэлцээр явуулахад бэлэн гэнэ. Үүний зэрэгцээ Оросын цэргийг Украины хилийн орчим байрлуулж байгааг аюул гэж Герман үзэж байна гэдгийг хэллээ. Талууд эрчим хүчний сэдвийг мөн хөндөж ярилцжээ. Ойрын үед Европт байгалийн хий хэрэгтэй болно, үүнд “найдвартай” Орос бидэнд хэрэгтэй гэж сайд онцлов. Гэхдээ хийг улс төрийн шахалтын зэвсэг болгон ашиглахыг бид зөвшөөрөхгүй. Энэ тохиолдолд “Умартын урсгал-2” хийн хоолойд ноцтой асуудал тулгарах болно гэж сайд сүрдүүлэв.

Уулзалтын эхэнд Оросын сайд мэдэгдэхдээ, Москва Берлинтэй илүү бүтээлч харилцааг хүсч байна гээд Оросын хуримталсан асуудлуудыг харилцан хүндэтгэлтэй, тэгш эрхтэйгээр, бие биенийхээ сонирхолыг тооцон үзэх зарчмаар шийдэх эрмэлзэлтэй байна гэв.

Бербок сануулахдаа, Немецийн шинэ засгийн газрын эвслийн гэрээнд эрчим хүчний дэд бүтцийн төслүүдийн хувьд европын хууль дүрэм үйлчилнэ гэсэн байгаа. Тиймээс бид хийн хоолойг сертификацлах болсон юм. Одоохондоо тэр ажиллагааг зогсоогоод байгаа гэлээ.

Лавров “Умартын урсгал-2” хийн хоолой нь сүүлийн арван жилийн томд тооцогдох цэвэр  арилжааны төсөл бөгөөд тэр Герман ба Европын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн гэдэгт анхаарлаа хандуулахыг хүссэн байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 6 цаг 12 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 6 цаг 16 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 6 цаг 39 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 6 цаг 46 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 7 цаг 8 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 7 цаг 16 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 7 цаг 39 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top