x

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр төв цэвэрлэх байгууламж барина

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Иг Их тэнгэр дэхь төрийн ёслоын цогцолборт өнгөрсөн бямба гарагт хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Засгийн газрын гишүүн Гадаад харилцааны сайдын урилгаар манай оронд айлчилж буйд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ноён Ван Ид талархал илэрхийлээд манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн хүрээнд төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын давтамж тогтмолжиж байгаад сэтгэл хангалуун байна гэв.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И цаг гарган хүлээн авч уулзаж буйд Ерөнхий сайдад талархал илэрхийлж, айлчлалын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх томоохон зорилгоо биелүүлж, түүний зэрэгцээ Монгол орны уудам тал нутгийн баруун хязгаарт очсон бол өнөөдөр Богд уулын дархан цаазат газрын үзэсгэлэнт байгалиар аялахаар төлөвлөж буйгаа дуулгав.

Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар Бүгд Найрамдах Хятад ард улсаас Монгол улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр  хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож, тууз хайчиллаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ,

“Өнгөрсөн хавар БНХАУ-ын дарга Си Жинпиний урилгаар Хятад Улсад айлчлах үеэр яригдсан манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай яриа хэлэлцээр бодит биелэлээ олж байгаад баяртай байна. Тэр үед ОУ-ын стандартад нийцсэн цэвэрлэх байгууламж барих талаар харилцан тохиролцож байсан маань өнөөдөр ажил хэрэг болж байна. Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрт хүн амаа цэвэр усаар хангаж, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлөөр хангаж, агаар орчны бохирдлыг аррилгаж, хотын дэд бүтцийг өргөжүүлэх тухай тусгасан байгаа. Үүний нэг нь төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулах явдал байсан юм. Энэ төсөл хэрэгжснээр агаар орчны бохирдол буурч 1,5 сая иргэн аюулгүй орчинд амьдрахад чухал хувь нэмэр оруулах болно. Яг одооноос Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт эхэлж байгааг мэдэгдэж байна. Цаашид манай хоёр орны харилцаа өргөжин дэвжихийн ерөөл дэвшүүлье” гэв.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И хэлэхдээ,

“Хүндэт ерөнхий сайд болон бусад зочид та бид ийм чухал үйл явдлын гэрч болж, миний хувьд биечлэн оролцож, түүхэн бүтээн байгууулалтыг эхлүүлж байгаадаа баяртай байна. Манай хоёр орны харилцааны түүх эртнийх бөгөөд улам өргөжин тэлж, хөгжсөөр ирсэн. БНХАУ-ын Засгийн газраас Улаанбаатар хотноо барьж байгуулсан Энхтайваны гүүр өнөө ч үүргээ гүйцэтгэж байна. Одоо баригдах төв цэвэрлэх байгууламж мөн ийм болно гэдэгт би бат итгэлтэй байна. Бид энэ байгууламжийг төлөвлөсний дагуу барьж ашиглалтанд хүлээлгэж өгөх болно.ОУ-ын стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийн ололтийг шингээн байгуулж, Улаанбаатарын оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхийн төлөө чармайх болно. Үүгээр зогсохгүй хотын орчныг сайжруулж, дэд бүтцийг хөгжүүлэхэд ч гар бие оролцоно. Байгаль орчныг хамгаалж, ард, иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд бидний хийж чадах зүйлсийг хийх болно. Энэ нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх эрмэлзлэлийн нэг хэсэг юм“ гэв.

БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр  хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн өртөг нь 300 сая ам.доллар. Хоногт 250000 м/куб бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадал бүхий дэвшилтэт технологи ашигласан, байгаль орчинд ээлтэй, лагийг бүрэн боловсруулж эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэгцээгээ хангах зэрэг олон давуу талтай. Ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орчинд дэгдэх бохирын үнэрийг дарж, агаар, хөрс, усны бохирдлоос сэргийлэхээс гадна,  гэр хорооллыг барилгажуулахад шаардлагатай дэд бүтцийн нэг хэсгийг шийдэж, Туул голын бохирдлыг арилгах, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг  эерэг үр дүн дагуулах юм. Тус цэвэрлэх байгууламж нь бохир усыг хүлээн авч хими, механик, биологи, нэмэлт цэвэрлэгээний дамжлагуудаар цэвэршүүлэн гаргаж, лаг тунадасыг бүрэн боловсруулж бордоо болгон мөн эрчим хүч үйлдвэрлэх юм. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 1 цаг 39 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 1 цаг 45 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 1 цаг 53 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 1 цаг 58 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 2 цаг 6 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 2 цаг 9 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 2 цаг 14 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 2 цаг 21 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 2 цаг 25 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 3 цаг 43 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 3 цаг 51 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 3 цаг 57 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 4 цаг 3 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 4 цаг 35 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 4 цаг 37 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 4 цаг 41 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 4 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 4 цаг 48 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 4 цаг 56 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 5 цаг 1 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м...
Top