x

Уран зураг дахь нүцгэн хөргүүд

Дэлхийн уран зургийн урлаг дахь хамгийн гоё гэж үзэгчид ба шүүмжлэгчдийн үздэг хамгийн мэдрэмжтэй бөгөөд гоо зүйн хэм хэмжээтэй бүтээлүүдийг танилцуулья. Үүнд:

1. Ренуар "Усанд орж буй томчууд"

Энэ цуглуулгыг хамгийн задгай, зоригтой, завхай зураач гэж хэлэгдэхгүй Ренуар нээж байна. Францын уран бүтээлчийн энэ зураг  цуглуулгад  дээгүүр орох ёстой. Учир нь Ренаур зураг дээрээ бараг гурван жил ажилласан ба түүнийг бүтээх явцдаа маш олон тооны таталбар зургуудыг үлдээжээ. “Усанд  орж буй томчууд”-ын дараа зураач ийм их хугацаа, хүч хөдөлмөр зарсан өөр бүтээл хэн нэгэнд  байдаггүй.

Хоёрдугаарт Ренаурын энэ зургийг Эдуард Манегийн  «Олимпия» зураг (1863), Поль Сезанны «Бие угааж буй эмэгтэйчүүд» (зууны эхэн) зургуудын хооронд импрессионистуудын бүтээсэн нүцгэн хатагтай нартай цорын  ганц бүтээл гэдэг.

2. Энгр "Том одалиска"

Зуун удаа  сонссоноо нэг удаа үз гэдэг  бүтээл энэ болно. Зургийг Наполеоны охин дүү Каролина Мюратад зориулан бүтээжээ. Зургийн гоо зүйд эргэлзэх зүйлгүй. Харин бие судлалаар бол асуудал байгаа. Бүсгүйн баруун гар нь гэхэд л баймааргүй урт, зүүн хөлийг бодит биш хэлбэрээр нугалсан байх юм. Гэхдээ л зураг зохицол сайтай. Энд зураачийн мэргэжлийн өндөр чадвар харагдана. Зүүн өвдөгний нугалааны хурц өнцөг нь  зургийн гурвалжин зохиомжийг зөөллөх шаардлагаар зурагджээ.

3. Анри Руссо "Зүүд"

Фовизм гэх урсгалын их мастер нас барахаасаа хэдхэн сарын өмнө зурсан сүүлчийн зураг нь энэ юм. Зураг дахь бүсгүйн ёгтлол нь зүүд. Сонирхолтой нь Руссо, хачин сонин орнуудад насандаа очиж үзээгүй. Тэрээр зурагтаа ширэнгэн ой, сонин хачин цэцэг жимсийг онцгой идэвхтэйгээр зурдаг, сэтгэлээ өгдөг байжээ.

4. Рубенс "Вирсавия усан оргилуурын дэргэд"

Рубенс гэх Голландын их мастер бие галбир сайхантай эмэгтэйчүүдийг зурах дуртай, мөн тэднийг нүцгэлэх эрмэлзэлтэй байжээ. Заримдаа тэднийг бүрэн нүцгэлэхгүй. Түүний нэг жишээ нь энэ зураг юм. Домгоор бол Давид хаан усан оргилуурын дэргэд суугаа залуу бүсгүйг хараад анхны харцаар дурлажээ.

Гэтэл бүсгүй Давидын армид алба хаасан нөхөртэй байжээ. Вирсавия Давидтай ойртон жирэмсэн болсон байв. Хожим Давид өөрийн армийн даргадаа захидал бичин Вирсавийн нөхрийг хорлох даалгавар өгсөн байна. Нөхөр нь эхний тулалдаанаар амиа алджээ. Давид шударга хүн болж Вирсавийг эхнэрээ болгон авсан ба тэдний төрсөн хүүхэд нь хоёр хоноод нас барав. Давид үүнийг бурхны цээрлэл гэж үзжээ. Энэ түүх уран зургийн олон бүтээлд зурагдсан байдаг.

5. Кабанель Венера төрсөн нь

Урлаг судлаачид энэ зургийг  илүү дутуу зүйлээс бүрэн чөлөөлөгдсөн гэдэг. Нюдын орны хонгорхон Венера.

Зураач  Александр Кабанель академик стиль, домгийн сэдэвт дуртай, дэгжин, пааландсан гэхээр бүтээлээр олонд таалагддаг консерватив үзэлтэй нэгэн байжээ. Хуучин ёс зүйг дээдлэх авч  бүтээлдээ тэр санаа бодлоо буулгахдаа бүдүүлэг гэж хэлүүлэхгүйгээр ажиллаж иржээ. Кабанель хэлж ярихдаа зоригтой нэгэн байсан гэх. Тэр нь түүний бүтээлд бараг харагдахгүй. Жишээлбэл тэр Эдуард Манед төдийлөн сайн ханддаггүй ч түүний «Пертюизегийн хөрөг» зургийг 1881 онд өмөөрч байв. “Ноёд оо, үүн шиг толгой зурчихаар дөрвөн хүн ч бидний дунд алга” гэж тэр хэлсэн нь  урлагийн шинэ урсгалыг дэмжсэн хэрэг болж түүнийг дэлхийд нээхэд хувь нэмэр болжээ.  

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top