x

УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Иг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд ноён Ван Иг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд эрхэмсэг ноён Ван И болон дагалдан яваа төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд энэхүү айлчлал хоёр орны харилцааны түүхэнд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа илэрхийлэв. 

Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд олон салбарт бүхий л чиглэлээр харилцаа хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин, тодорхой үр дүнгээр баяжиж байгаад сэтгэл их хангалуун байгаагаа тэмдэглэлээ. Харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр орны язгуур ашиг сонирхолыг харилцан ойлголцож, хүндэтгэлтэй хандан, тулгарч буй асуудлуудыг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэж байх нь хамтын ажиллагааны үр дүн гарах үндэс суурь гэдгийг УИХ-ын дарга онцлов. Мөн манай хоёр орны хамтын ажиллагаанд өндөр дээд хэмжээний болон төрийн яамдын сайд нарын харилцан айлчлалууд болж, эдгээрийн хүрээнд яригдсан тодорхой яриа хэлэлцээрийг бодит ажил хэрэг болгох чиглэлээр талууд санал санаачилга гарган ажиллах нь чухал болохыг дурдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон зарим яамны удирдлагууд БНХАУ-д албан айлчлал хийх үеэр, мөн тус улсад олон улсын арга хэмжээнд оролцохдоо хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр олон асуудлыг ярилцан, санал нэгдэж тэдгээр нь түрүүчээсээ бодит ажил хэрэг болж буйд сэтгэл их хангалуун байгааг УИХ-ын дарга М.Энхболд илэрхийллээ. 

Ноён Ван И уулзалтын эхэнд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшүгийн мэндчилгээг УИХ-ын дарга М.Энхболдод уламжлаад, хүлээн авч уулзсанд талархал илэрхийлсэн юм. Тэрбээр "Монгол Улсын Их Хурал бол ард түмний төлөөлөл бөгөөд хоёр орны ард иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх, ойлголцлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой юм. Хоёр улсын ард түмэн хоорондын харилцан ойлголцол нэмэгдэн, найрсаг харилцаа бэхжсэн тохиолдолд БНХАУ болон Монгол Улсын харилцаа хамтын ажиллагааны тогтвортой хөгжлийн том түлхэц болох нь лавтай. БНХАУ бусад улс оронтой эрх тэгш харилцах зарчмыг баримталдаг. Хөршийн хувиар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийг хүндэтгэж ирсэн болохыг хоёр орны Гадаад харилцааны сайд нарын өнөөдрийн уулзалтын үеэр онцлон ярилцлаа. Хоёр улс бүх түвшиндээ харилцан ойлголцож хамтран ажиллах нь чухал. Монгол Улсын Их Хурлын даргын хувиар Та хоёр улсын ард иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулна гэж найдаж байна” гэлээ.  

Уулзалтын үеэр “Бүс ба Зам” санаачилгын үр ашгийн талаар, Монгол Улс дэмжин оролцвол эдийн засаг, нийгмийн харилцаанд гарах олон талын ахиц дэвшлийн талаар ярилцав. Тухайлбал, дээрх санаачилгын хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгдсэнээр худалдааны эргэлт нэмэгдэн, бизнесийн хамтын ажиллагаа идэвхжиж, иргэд хоорондын харилцаа өргөжих замаар улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтой бөгөөд хамтын ажиллагаанд Монгол Улсын санаачилга, нийт ард түмнийх нь хүсэл эрмэлзлэлийг хүндэтгэн үзэх болно гэдгийг Ноён Ван И хэллээ. Мөн “Бүс ба Зам” санаачилгын анхаарч буй нэг чухал салбар бол байгаль орчны асуудал бөгөөд БНХАУ-ын төрийн зүгээс ногоон хөгжлийг дэмжсэн бодлогуудыг хэрэгжүүлж байгаа талаар дурдав. Түүнчлэн Монгол Улс уг санаачилгыг дэмжин оролцсоноор экспортоо нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүх төрлийн үйлдвэрлэл хөгжих бололцоо бүрдэх ач холбогдолтой гэв.

УИХ-ын дарга М.Энхболд “Монгол Улс “Бүс ба Зам” санаачилгыг дэмжин, оролцох сонирхолтой. Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажил үргэлжилж байна. Уг хөтөлбөрийн хүрээн дэх дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал. Хоёр улсын хооронд дээрх хүрээнд яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгох тал дээр ноён Ван И Таныг дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв. Түүнчлэн 2014 онд баталсан хоёр орны төмөр замын салбарын хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг БНХАУ-ын тал соёрхон батлах учиртай бөгөөд үүнд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд ноён Ван Иг дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа УИХ-ын дарга илэрхийллээ. 

Монгол Улс, БНХАУ худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаандаа анхаарал хандуулахын зэрэгцээ боловсрол, соёл, спорт, хүмүүнлэгийн, төрийн бус байгууллагын, иргэд хоорондын болон орон нутгуудын хамтын ажиллагааг хөгжүүлж байгааг УИХ-ын дарга М.Энхболд тэмдэглэв. 2018 оны нэгдүгээр сард хоёр улсын Хүмүүнлэгийн зөвлөлийн хурал болж, 40 гаруй ажлыг төлөвлөн, энэ дагуу ажил хэрэг өрнөж байгаад баяртай байна гэлээ. 

Хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа хоёр орны харилцааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг тэрбээр тэмдэглээд Монгол Улс, БНХАУ-ын бүх шатны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллаж байгаа бөгөөд идэвжүүлэх нь зүйтэй гэв. 2014 онд Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд парламент хоорондын байнгын уулзалтын механизмын арга хэмжээ болсон талаар УИХ-ын дарга дурдав. Үргэлжлүүлэн тэрбээр “Монгол Улсад айлчлах урилгыг БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшүд хүргүүлсэн бөгөөд энэ удаагийн уулзалтаар урилгаа нотолж байна. Эрхэмсэг ноён Ван И Та айлчлалыг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. 

Уулзалтын төгсгөлд ирэх онд тохиох, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хамтын ажиллагаагаа өргөжүүлж, үр дүнд хүргэсэн далайцтай амжилтаар угтах, цаашид хоёр орны харилцаа хамтын ажиллагааны шинэ хуудас нээгдэх ач холбогдлыг анхаарч тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгтэй байгаагаа тэмдэглэв.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Өчигдөр 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ
Top