x

Казахстанд өрнөж буй үйл явдлыг Оросын эсрэг явуулга гэж бичиж байна

Казахстан болсон жагсаалын үйл явдал шатахууны үнийн өсөлтөөс эхэлж, олон мянган хүн гудамжинд гарсан юм. Энэхүү жагсаал нь сүүлийн хэдэн арван жилд газрын тосоор баялаг тус улсыг хамарсан эсэргүүцлийн хамгийн том давалгаа боллоо.

Лхагва гаригт эсэргүүцэгчид Казахстаны хамгийн том хот болох Алматы хотын засгийн газрын байр руу дайран орж, ерөнхийлөгчийн хуучин ордон болон эрх баригч Нур Отан намын байрыг шатаажээ. Жагсагчид 400 аж ахуйн нэгжийг хохироосон бөгөөд 200 хүнийг саатуулсан гэж цагдаа нар мэдэгдэв.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Атырау хотод цагдаа нар гал нээж, нэг хүн амиа алдсан байна.

Эрх баригч нам буулт хийсэн ч иргэдийн уур бухимдал дээд цэгтээ хүрч, Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулсан юм. Эсэргүүцэл үргэлжилсээр байгаа энэ үед ерөнхийлөгч "хамгийн их хатуужилтай ажиллана" гэж амлав. 

Эрх баригчид интернетийг улс орон даяар хааж, олон нийтийн сүлжээ, чат програмуудыг мөн хаажээ.

Засгийн газар шингэрүүлсэн хийн үнийн дээд хязгаарыг цуцалж, шатахууны үнийг хоёр дахин нэмэгдүүлсний дараа ням гаригт эсэргүүцлийн жагсаал эхэлсэн байна. Жагсагчид 1991 онд Казахстан тусгаар тогтносноос хойш тус улсыг удирдаж байсан авторитар улс төрийн хүчнүүдийг огцруулахыг шаардаж байгаа юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кремлийн нөлөөллийн бүс гэж үзэж байгаагийн гол цөм нь Казахстан юм. Кремлийг дэмжигч хэвлэл мэдээллийн хэрэгслээр болсон үйл явдлыг Оросын эсрэг явуулга гэж тайлбарлаж байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 5 цаг 50 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 5 цаг 51 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 5 цаг 52 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 5 цаг 54 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 6 цаг 3 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 8 цаг 40 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 8 цаг 42 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 8 цаг 43 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 8 цаг 44 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 10 цаг 15 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 10 цаг 16 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 10 цаг 18 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 10 цаг 37 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 10 цаг 52 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 10 цаг 57 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 12 цаг 26 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 12 цаг 28 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 12 цаг 28 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 12 цаг 30 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 12 цаг 31 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top