x

КАЗАХСТАН: Хүмүүс машин техник шатааж, хотуудад Онц байдал тогтоолоо

Казахын эрх баригчид эсэргүүцэгчдийн шаардлагаар байгалийн хийн үнийг буулгасан ч Казахстанд эсэргүүцэл зогссонгүй. Бүс нутгаас гадна саяас давсан хүн амтай хотууд  эсэргүүцэлд автаж байна.

Казахстаны хуучин нийслэл Алматы эсэргүүцэл хүчтэй явагдаж тэнд цагдаа нар захиргааны байрыг хамгаалалтдаа авсан жагсагчдын эсрэг гэрэл, дуут гар бөмбөг, нулимс асгаруулах хий хэрэглэж, гудамжинд хэдэн мянган хүмүүс цагдаагийн машиныг шатааж байна.

Нийслэл Нур-Султан хотод жагсагчдыг нулимс асгаруулах хийгээр хөөн тарааж байна.

Шахмал хийн үнийг нэмэгдүүлсний эсрэг жагсаал Нэгдүгээр сарын 2-нд Жанаозен хотод анх эхэлсэн байна. Эсэргүүцлийн жагсаал нь байгалийн шахмал хийн нэг литрийн үнийг 60 тенге байсныг 120 тенге болгон нэмэгдүүлснийг эсэргүүцэж байв. Үүнээс хоёр хоногийн дараа хийн үнийг нэмэгдүүлснийг эсэргүүцсэн жагсаал цуглаан бусад хот сууринд гарч эхлэв. Үнэ нэмэгдүүлсний эсрэг жагсаал сүүлдээ улс төрийн утга агуулгатай болон засгийн газрыг огцрохыг шаардаж эхлэв. Эцэст нь эрх баригчид жагсагчдын шаардлагаар нэг литр хийн үнийг 50 тенге болгохыг зөвшөөрсөн ч эсэргүүцэл зогссонгүй. Ингээд Ерөнхийлөгч Кэсым-Жомар Токаев жагсагчдад хандан “эвдлэн сүйтгэгч нарын уриалгад автахгүй, гадаад дотоодыг өдөөн хатгалтад өртөхгүй байхыг” уриалав. Мөн тэрээр эсэргүүцэгчдийн “хууль ёсны шаадлага тус бүрийг нягтлан авч үзнэ” гэж тэр амлав.

Үүний дараа Ерөнхийлөгч Алматы болон Мангистаус мужид онц байдал тогтоолоо. Дээр нь Казахстаны удирдагад  өөрчлөлт оруулан тус орны төрийн нарийн бичгийн даргаас Крымбек Кушербаевыг чөлөөлөн өөрийн туслах Карин Ерлан Тынымбайулыг томилж, Казахстаны Үндэсний аюулгүй байдлын даргыг солив.

Ерөнхийлөгч Засгийн газрыг огцруулсан тогтоолд гарын үсэг зуржээ.

Алматы хотын эсэргүүцлийн гэрэл зургийн сурвалжлагыг доороос үзнэ үү.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 5 цаг 52 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 5 цаг 53 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 5 цаг 54 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 5 цаг 56 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 6 цаг 5 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 8 цаг 42 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 8 цаг 44 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 8 цаг 45 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 8 цаг 46 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 10 цаг 17 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 10 цаг 18 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 10 цаг 20 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 10 цаг 39 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 10 цаг 54 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 10 цаг 59 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 12 цаг 28 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 12 цаг 30 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 12 цаг 30 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 12 цаг 32 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 12 цаг 33 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top