x

Ковидын хөл хорио бэлгэвчний эрэлтийг бууруулжээ

Хөл хорионд байх болон бусад шалтгааны улмаас илүү их цагийг гэртээ өнгөрөөх нь бэлгийн хавьталд орох тоог нэмэгдүүлж, бэлгэвч хэрэглэх байгалийн хурдасгуур мэт санагдаж болох юм. Харин дэлхийн хамгийн том урьдчилан сэргийлэх эм үйлдвэрлэгч компани үүнд өөр тайлбар хэлж байна.

Бэлгэвч үйлдвэрлэгч Карекс компанийн ерөнхий захирал Го Миа Киат Nikkei Asia сайтад өгсөн ярилцлагадаа сүүлийн хоёр жилийн хугацаанд бүтээгдэхүүний хэрэглээ 40 хувиар буурсан гэж мэдэгджээ.

Малайзын энэхүү компани жил бүр 5.5 тэрбум бэлгэвч үйлдвэрлэдэг бөгөөд дэлхийн 140 оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Түүний хамгийн ойрын өрсөлдөгч Thai Nippon Rubber жилд 2 тэрбум орчим гүйлгээ хийдэг аж.

Карекс нь өөрийн брэндийн бэлгэвчийг зах зээлд нийлүүлж, бусад жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тус компанийн One брэндийн бэлгэвч нь нийт борлуулалтын 17 хувийг бүрдүүлдэг байна.

Борлуулалт сул байгаа энэ үед Карекс тахал өвчинтэй холбоотой эмнэлгийн бээлий үйлдвэрлэх бизнест шилжиж, энэ оны дундуур Тайландад үйлдвэрлэлээ эхлүүлэхээр төлөвлөжээ.

Карекс компанийн ерөнхий захирал Го Миа Киат "Хөдөлгөөний хязгаарлалтын үед гэртээ үлдэж байгаа хүмүүст бэлгийн харьцаанд орохоос өөр зүйл байгаагүй эсвэл байхгүй гэж таамаглахад амархан" гэв.

Гэхдээ ерөнхий захирал ийм зүйл болоогүй гэсэн юм. Хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудад зочид буудал болон дэн буудал зэрэг хувийн нууцыг дээд зэргээр хангадаг байшингуудын хувьд дотно харилцаа тогтооход чухал үүрэг гүйцэтгэгч байдаг гэж тэр тайлбарлав.

Тэрээр "Зочид буудлын хэвийн үйл ажиллагаа тахлын улмаас тасалдсан. Энэ нь бэлгийн салбар буюу ихэвчлэн бэлгэвчний томоохон зах зээл сүүлийн хоёр жилийн хугацаанд хамаагүй багассан гэдгийг тодотгож байна" гэсэн юм.

Б.Бүжлхамаа

asia.nikkei.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 11 цаг 55 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 13 цаг 36 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 14 цаг 6 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 14 цаг 25 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 17 цаг 57 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 18 цаг 4 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 18 цаг 9 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 19 цаг 48 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 19 цаг 57 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 20 цаг 6 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 20 цаг 12 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 20 цаг 30 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 20 цаг 50 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 20 цаг 55 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 21 цаг 1 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 21 цаг 6 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 21 цаг 26 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 22 цаг 13 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 22 цаг 57 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top