x

Сингапур улс хилийн хязгаарлалтаа дахин чангатгалаа

Сингапур улс өчигдрөөс тус улсыг зорих жуулчдад онгоцны тасалбар худалдахаас татгалзаж, хилийн хязгаарлалтаа дахин чангатгалаа.

Энэ нь Омикрон хувилбарын тархалттай холбоотой бөгөөд ийм арга хэмжээ авч байгаа нь тус улсыг шинэ давлагаанд өртүүлэхгүй байх эхний арга хэмжээ юм гэж Сингапурын Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Сингапур улсын тавьсан хилийн хязгаарлалт ирэх оны нэгдүгээр сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.

Гэхдээ Сингапурт ирэхээр тасалбараа аль хэдийнэ захиалсан 2 тун вакцинтай жуулчид тус улсад ирж болох бөгөөд ямар нэг хөл хорионд оролгүйгээр аялал хийж болно. Харин шинэ хязгаарлалтын дагуу Сингапурт ирж байгаа аялагчид PCR-ын шинжилгээний сөрөг хариутай байх ёстой. Мөн эхний долоо хоногт өдөр бүр “түргэвчилсэн шинжилгээ” өгөх дүрмийг мөрдөнө.

Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд хилийн хязгаарлалтыг тавьснаар бидэнд Омикрон хувилбарыг судлах, сонор сэрэмжээ нэмэгдүүлэх, тэр дундаа эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, вакцинжуулалтыг эрчимжүүлэхэд тусална гэжээ.

Сингапур улсад одоогоор Омикрон хувилбарын 65 тохиолдол бүртгэгдээд байна. Тэгвэл тус улсын нийт хүн амын 96 хувь нь вакцины эхний тунд, 87 хувь нь вакцины 2-р тунд хамрагдсан байна. Мөн нийт хүн амын 34 хувь нь нэмэлт тунд хамрагджээ.

Сингапур улсын Эрүүл мэндийн яамны мэдээлж байгаагаар ирэх даваа гаригаас эхлэн 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулж эхлэх аж. Тус улс ковидтой дасан зохицож амьдрах стратегийн хүрээнд вакцинтай аяллын хөтөлбөр хэрэгжүүлж, хилээ нээгээд удаагүй байсан юм. Гэвч Омикрон хувилбарын гэнэтийн тархалт нь Сингапурыг дахин хилээ хаахад хүргэлээ.

Дэлхий дахинд Омикрон хувилбар дэгдсэнээс хойш Катар, Саудын Араб, АНЭУ тэргүүтэй улсууд, Өмнөд Африкийн улсуудтай хийх нислэгүүдээ цуцалсан бөгөөд "Омикрон" асар хурдтай тархдаг нь батлагдсанаас хойш хилийн хязгаарлалтуудаа эргэн сэргээж эхэлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 6 цаг 45 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 6 цаг 49 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 7 цаг 12 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 7 цаг 19 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 7 цаг 41 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 7 цаг 49 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 8 цаг 12 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top