x

“Ардчилалын төлөө” дээд хэмжээний цахим чуулганд юу хэлэлцэж, ямар шийдвэр гаргав

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены санаачилсан “Ардчиллын төлөө” уриан дор чөлөөт, хагас чөлөөт, чөлөөт бус гэсэн гурван түвшинтэй ардчилсан 110 улсын төр, засгийн тэргүүн, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл болсон дээд хэмжээний цахим чуулга, уулзалт өнгөрсөн 8-10-нд болж өнгөрлөө.

The Summit for Democracy - United States Department of State

Энэхүү чуулга, уулзалтаар дарангуйлагч засаглал буюу авторитаризмтай, хувиа хичээх хууль бус үйлдэл буюу албан тушаалын гэмт хэрэг авлигатай хэрхэн хамтран тэмцэх вэ, хамгийн эрхэм үйлс болох хүний эрхийг хамгаалах талаар хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн хүн төрөлхтний өмнө тулгараад буй маш чухал гурван асуудлыг хэлэлцэн бүх талын байр суурийг чөлөөтэй сонсож, цаашид ардчиллыг хэрхэн хамтран ажиллаж төгөлдөржүүлэн хөгжүүлэх талаар ямар хамтарсан арга хэмжээ авч явуулах талаар оролцсон улсууд нэгдсэн тохиролцоонд хүрэв.

Чуулганы явцыг оролцогч улсуудын телевизүүд шууд дамжуулсан бол оролцоогүй улсын иргэдэд зориулж “Youtube”-ээр НҮБ-ын албан ёсны таван хэл дээр шууд дамжуулсан юм.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден энэхүү чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр дарангуйлагч нарын засгийн зүгээс явуулж буй зохион байгуулалттай, тодорхой төлөвлөсөн, зорилготой халдлагад ардчилал өртөж “арагш ухрах” боллоо. Ардчиллыг бий болгочихоор өөрөө хөгжөөд явчихдаг “зүйл” огт биш. Бид ардчиллыг гадна болон дотоодын халдлагаас байнга хамгаалж тордон хөгжүүлэх талаар хүчээ нэгтгэн хамтран ажиллах түүхэн шаардлага бий болоод байна. Иймээс та бүхнийг энэ талаар санал бодлоо ний нуугүй, зоригтой ярьж хэлэлцүүлэхийг хүсч байна” хэмээсэн бөгөөд оролцогчид ч энэ шугамыг баримтлан амжилттай ний нуугүй хэлэлцүүлэг өрнүүлэн нэгдсэн шийдвэрт хүрсэн.

Энэхүү чуулга уулзалтын онцлох том амжилт бол авлигыг хүний эрх зөрчиж буй хамгийн том гэмт хэрэг гэж албан ёсоор дэлхий нийтэд зарласан явдал байв. АНУ болон Европын холбоо авлигачдад виз олгохгүй болж буй бөгөөд өөрийн улсад байгаа тэдний хөрөнгийг царцаах хууль удахгүй гаргаж, ардчилсан бүх улс авлигатай хамтран тэмцэнэ гэдгийг албан ёсоор зарлав. Үүнийг удахгүй Англи, Австрали, Шинэ Зеланд, Канад, Швейцарь, Финлянд, Япон, Өмнөд Солонгос зэрэг хөгжингүй улсууд хамтран хэрэгжүүлэх юм байна. Ганц жишээ авахад, эдгээр хөгжингүй улсууд 2026 оноос 90 настныг 40 дөнгөж гарсан настан болгон залуужуулдаг эмийг хэрэглэж эхлэх гэж байгаа бөгөөд хөгшид, хүүхэд, эмч, багш нарт очих ёстой мөнгийг замаас нь “залгидаг” хүний үнэргүй авлигачдад энэхүү шинжлэх ухааны ололт, амжилт огт хамаагүй болох юм байна. Үүнийг монголчууд “нүгэл нүдээрээ гарах” гэдэг.

Чуулганд оролцогчид дараагийн чуулга уулзалтаар хэлэлцсэн асуудлын талаар хийсэн ажлаа танилцуулж үр дүн, алдаа оноогоо хамтран дүгнэхээр шийдвэрлэв.

“Ардчиллын төлөө” дараагийн чуулга уулзалтыг Дани улсын нийслэл Хопенхаген хотод энэ оны тавдугаар сарын 10-11-нд цахим болон биет байдлыг хослуулан хийх юм. Ардчиллын төлөөх энэхүү чуулга уулзалтыг анх 2018 онд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нээж үг хэлж байсан бөгөөд энэ удаа ерөнхийлөгчийн хувиар анх удаа оролцох аж.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 7 цаг 19 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 7 цаг 20 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 7 цаг 21 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 7 цаг 23 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 7 цаг 32 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 10 цаг 9 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 10 цаг 11 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 10 цаг 12 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 10 цаг 13 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 11 цаг 44 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 11 цаг 45 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 11 цаг 47 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 12 цаг 6 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 12 цаг 21 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 12 цаг 26 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 13 цаг 55 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 13 цаг 57 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 13 цаг 57 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 13 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 14 цаг 0 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top