x

Уинстон Черчиллийн хайрын түүх ба ДОМОГТ ГЭР БҮЛ

Уинстон Черчилль, түүний эхнэр Клементина Огилви Хозьер.

"Бид эхнэртэйгээ 40 жил хамтран амьдахдаа хоёр гурван удаа өглөөний хоол цуг идэх гээд үзэв. Ёстой эвгүй байсан. Бид хоёр 1908 оны есдүгээр сард гэрлээд тэр цагаас хойш аз жаргалтай амьдарсан" хэмээн Ерөнхий сайд Уинстон Черчилль 57 жилийн хамтын амьдралаа хуваалцаж байжээ. 

Уинстон Черчилль, Клементина Огилви Хозьер хоёр жишиг болохоор хосууд юм. Тэд дандаа ийм жишиг байж чадсан уу?!

Клементина Огилви Спенсер-Черчилль, бароны ахайтан Спенсер-Черчилль.

Бароны хатагтай цолтой Клементина Огилви Спенсер хожим Черчиллийн эхнэр. Фотошоп байгаагүй гэвэл зураг дээр тэр гайхалтай царайлаг, ухаантай нүдтэй эмэгтэй харагдана. 

"Бленхейм дэх Артемидын сүмд 1908 оны наймдугаар сард 33 настай Черчилль хагас цагийн турш Клементинад сэтгэлээ илчлэхээр оролдсон. Тэр сүмд өргөн уудам талбайг туулах гэж яваа цохыг харангаа би тэвчээртэй хүлээж байлаа. Хэрэв цох булан хүртэл явах хооронд тэр надад гэрлэх санал тавьсан” хэмээн бичсэнийг хожим түүний тэмдэглэлийн дэвтэрээс олсон юм.

Гэтэл гайхалтай уран илтгэгч маань бүсгүйчүүдтэй харьцахдаа “хэл ам нь гацаад ёстой л улаан нүүр нь шатчихдаг” нэгэн байжээ. Гэлээ ч тэр цохноос яаж ийгээд амжин сэтгэлээ илчилж чаджээ.

1904 он. Черчилль зүрх стгэлээ илчлэхээс 4 жилийн өмнө 29 настайдаа.

"Хэрэв хаалга онгойхгүй бол гүйж очоод түлх. Хэрэв тэр дахиад онгойгоогүй бол улам холоос гүйж очоод хүчтэй мөрлөн түлх" гэсэн өөрийн үгээ Уинстон энд хэрэглэжээ. Тэр хэрэгтэй хаалгаа олон түлхээд эхнэр нөхрийн амьдралд орж чадсан юм.

"Эхнэр нь түүнд дэгжин авдраас хэтрэхгүй чимэг болно. Ууль шиг тэнэг эмэгтэйг тэр аль хир удаан тэвчихийн би мэдэхгүй. Эцэг маань тэр хоёрт сүйрэл нүүрлэсэн! гэж хэлсэн" хэмээн Черчилльтэй өмнө нь учир ургуулж байсан Виолетта Асквит найз бүсгүйдээ бичсэн байдаг байна. Виолетта энд алджээ. Энэ гэрлэлт нь ялгуусан домог болсон билээ.

Миний амьдралын хамгийн том ололт нь түүнийг эхнэрээ болооч ээ ятгаж чадсан минь" хэмээн амьдралынхаа төгсгөлд Черчилль хэлж байв. Үзэсгэлэнт бүсгүй Клементина ухаантай, өөрийн болон нөхрийнхөө ямар нэг ааш араншинг өөрчлөх гээгүй юм. Либерал эмэгтэй түүнээс ямар нэгэн зүйлийг олж харсан байжээ.

Клементина тэр хүнийг маш ихээр хайрлаж байсан ба түүний улс төрийн карьер тасалдсаныг хамтдаа туулсан юм. Черчилль “танхимгүй, намгүй, мухар олгойтой” байсан үеийг ч тэр цуг туулсан юм. Нэгэн удаа тэр Черчиллийг галт тэрэг дор түлхэх гэсэн суфражист эмэгтэйг нарны хаалтаар балбаад авсан байдаг.

"Хэн нэг санаа хэлэхэд чи маш үл тоомсрорлосон царай гаргаж байхыг харлаа. Муу ч сайн ч гэсэн тэд чиний хамтрагчид. Чамтай цуг ажиллаж байгаа хүмүүс чамайг хайрладаг гэж итгэж байсан би бүр гайхаж гүйцлээ. Чи энэ аймшгийн эрх мэдлийг эелдэг зан, зөөлөн сэтгэл, олимпын амгалан тайван байдалтай хослуулах ёстой" гэж Клементина Уинстонд бичсэн байв.

Черчиллийг ойлгож болно. 1940 онд тэр 65 настай байв. Тэр цайж цонхийсон, бараг нойргүй  чөтгөрийн дэглэмээр ажиллаж байсан мөн байнга виски татсан хөгшин байсан юм.

Сануулахад, 2002 онд ВВС явуулсан санал асуулгаар, Британичууд “түүхэн дэх 100 аугаа британичууд” чансааны эхний байрыг Черчилльд өгч байв.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 6 цаг 46 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 6 цаг 50 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 7 цаг 13 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 7 цаг 20 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 7 цаг 42 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 7 цаг 50 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 8 цаг 13 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top