x

“Омикрон” хувилбараас сэргийлэхийн тулд вакцины нэмэлт тунд хамрагдахыг уриалав

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад илэрсэн “Ковид-19”-ийн шинэ хувилбарыг “Variant of concern” буюу анхаарвал зохих, аюултай ангилалд оруулж, грек цагаан толгойн “Омикрон” (Omicron) үсгээр нэрлэх шийдвэр гаргасан.

“Омикрон” хувилбарт нийт 50 мутаци явагдсанаас 30 нь хадаасан уураг (spike protein) дээр суурилсан бөгөөд үүнд вирусийн халдварлах чадварыг нэмэгдүүлдэг N501Y мутацийн тоо их байна. Улмаар бусад хувилбартай харьцуулахад “Омикрон” нь халдварлах чадвар өндөр хэмээн мэргэжилтнүүд урьдчилсан байдлаар дүгнэжээ. Түүнчлэн вирусийн халдвар авсан болон вакцины нөлөөгөөр үүссэн эсрэг биетийн үйлчлэл бага байх боломжтой.

Гэвч одоогоор дархлаажуулалтын түвшин өндөртэй улс орнуудад хэрхэн тархах, “Дельта” мутацитай харьцуулахад халдвар авсан хүнд өвчний явц ямар байх нь тодорхойгүй хэвээр байгаа юм.

Мутацийн анхны тохиолдлуудыг арваннэгдүгээр сарын 12-20-нд илрүүлсэн бол 26-нд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Гаутен мужийн нийт халдварын дийлэнх нь B.1.1.529 буюу “Омикрон” хувилбар байгааг тогтоожээ.

Коронавирус сүргийн дархлааг даван гарахын тулд B.1.1.529 мутацид орсон бөгөөд энэ нь жам ёсны үйл явц юм. Шинэ мутаци дахь N501Y мутацийн тоо нэмэгдэхийн хэрээр халдварлах чадвар ихэсдэг, улмаар коронавирусийг ялгаж сураад буй хүний дархлааны тогтолцоог тойрон гарах чадвар бүрддэг гэж үзсэн байна.

ДЭМБ-аас PCR шинжилгээгээр “Омикрон” хувилбар илэрнэ хэмээн мэдээллээд байгаа.

АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ “Ковид-19”-ийн шинээр илэрсэн “Омикрон” хувилбар олон нийтийг түгшээж байгаатай холбогдуулан вакцины нэмэлт тунд насанд хүрсэн бүх иргэн хамрагдах хэрэгтэй” гэж мэдээлэв. Тус төвийн дарга, доктор Рошель Валенский “Омикрон” хувилбар бий болсонтой холбоотойгоор коронавирусийн эсрэг дархлаажуулалтад чиглэсэн үйл ажиллагааг улам эрчимжүүлж, халдвар тархахаас урьдчилан сэргийлэхэд хүчин чармайлт гаргах нь нэн чухал юм” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: ДЭМБ, CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 7 цаг 22 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 7 цаг 23 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 7 цаг 24 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 7 цаг 26 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 7 цаг 35 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 10 цаг 12 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 10 цаг 14 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 10 цаг 15 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 10 цаг 16 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 11 цаг 47 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 11 цаг 48 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 11 цаг 50 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 12 цаг 9 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 12 цаг 24 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 12 цаг 29 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 13 цаг 58 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 14 цаг 0 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 14 цаг 0 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 14 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 14 цаг 3 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top