x

ДЭМБ улс орнуудыг асуудалд шинжлэх ухаанч хандах хэрэгтэй гэв

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад илэрсэн коронавирусийн шинэ хувилбарыг аюултай ангилалд (variant of concern) оруулж, Омикрон (Omicron) гэж нэрлэх шийдвэрийг өчигдөр гаргажээ.

Энэхүү хувилбар нь олон тооны мутацитай байгаа бөгөөд эрт үеийн нотолгоонуудаас харахад дахин халдвар авах эрсдэл их байна гэж ДЭМБ мэдэгдлээ.

Өнгөсөн пүрэв гаригт буюу энэ сарын 24-нд Өмнөд Африкаас анх энэ хувилбарын талаар мэдээлсэн бөгөөд Ботсвана, Бельги, Хонконг, Израильд мөн илрээд байна.

Одоо хэд хэдэн улс Африкийн өмнөд хэсэгт болон түүнээс гарах зорчихыг хориглох, хязгаарлах шийдвэр гаргажээ.

Вирус нь цаг хугацааны явцад өөрчлөгдөх, мутацид орох нь ердийн зүйл биш юм. Аливаа хувилбар нь халдварлах чадвар өндөртэй байх эсвэл хоруу чанар ихтэй байдаг. Мөн вакцины үр нөлөөг өөрчилж болзошгүй зэрэг тохиолдолд санаа зовоосон буюу аюултай ангилалд ангилалд оруулдаг байна.

Их Британийн эрүүл мэндийн дээд албан тушаалтан вакцин нь шинэ хувилбарын эсрэг "бараг" үр дүнгүй байх болно гэж анхааруулжээ.

Харин Оксфордын их сургуулийн бүтцийн биологич, профессор Жеймс Нейсмит "Энэ бол муу мэдээ, гэхдээ сүйрлийн өдөр биш" гэж хэлсэн байна.

Үүний зэрэгцээ, АНУ-ын халдварт өвчний ахлах доктор Энтони Фаучи хэлэхдээ, "Шинэ хувилбарын талаарх тайлангууд нь "улаан туг"-ыг өргөхөд хүргэх ч вакцинууд энэ ноцтой хувилбараас урьдчилан сэргийлэх үр дүнтэй байж магадгүй юм" гэлээ.

Доктор Фаучи мөн CNN-д ярихдаа, "Зохих ёсоор шинжилгээнд хамруулах хүртэл ... энэ нь таныг вирусын эсрэг хамгаалдаг эсрэг биетүүдээс зайлсхийсэн эсэхийг бид мэдэхгүй" гэв.

ДЭМБ-аас аялал жуулчлалын хязгаарлалтыг яаравчлан тогтоож буй улс орнуудад "эрсдэлд суурилсан, шинжлэх ухаанч арга барилыг эрэлхийлэх хэрэгтэй" гэж анхааруулав.

Гэсэн хэдий ч Их Британи, АНУ, Европын Холбоо болон Швейцарь улс Африкийн өмнөд хэсгийн зарим улс руу хийх болон буцах нислэгээ түр зогсоогоод байна.

Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лейен "Европ дахь бид бүгд маш хурдан, шийдэмгий, эв нэгдэлтэй ажиллах нь одоо чухал байна" гэсэн бол Өмнөд Африкийн Эрүүл мэндийн сайд Жо Фаахла "нислэгийн хоригийг үндэслэлгүй. Аялал жуулчлалыг хориглох, ийм арга хэмжээ авахтай холбоотой зарим улс орнуудын хариу үйлдэл нь ДЭМБ-аас удирддаг хэм хэмжээ, стандартад бүрэн нийцэхгүй байна" гэсэн юм.

Түүний үгийг давтаж, Өмнөд Африкийн Анагаах Ухааны Нийгэмлэгийн дарга Анжелике Коетзи BBC-д ярихдаа, "Энэ улсад зорчихыг хориглосон нь хэтэрхий эртэдсэн шийдвэр" гэв.

Баасан гаригт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд мөн огцом унасан нь хөрөнгө оруулагчид эдийн засгийн болзошгүй нөлөөллөөс болгоомжилж буйг илтгэж байна.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 7 цаг 20 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 7 цаг 21 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 7 цаг 22 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 7 цаг 24 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 7 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 10 цаг 10 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 10 цаг 12 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 10 цаг 13 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 10 цаг 14 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 11 цаг 45 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 11 цаг 46 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 11 цаг 48 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 12 цаг 7 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 12 цаг 22 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 12 цаг 28 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 13 цаг 56 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 13 цаг 58 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 13 цаг 58 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 14 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 14 цаг 1 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top