x

АНУ, Хятад хоёрын онлайн яриа хэлэлцээр эелдэг үгнээс хэтэрсэнгүй

Ерөнхийлөгч Байден болон БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нарын виртуал уулзалт ямар ч ахиц гарсангүй. Хоёр удирдагч улс орныхоо хооронд үүссэн олон маргааныг илүү өргөн хүрээний мөргөлдөөн болгон даамжруулахгүй байхыг хичээсээр уулзалт дуусав.

Гурван цаг хагасын турш үргэлжилсэн яриа хэлэлцээний төгсгөлд хоёр тал хамтарсан мэдэгдэл ч хийж чадсангүй. Үүний оронд тэд өөрсдийн мэдэгдэл гаргаж, олон жилийн маргаантай асуудлуудыг онцлон тэмдэглэв.

Байден Шинжаан, Түвд, Хонг Конг дахь хүний ​​эрх зөрчигдөж, Хятадын “шударга бус худалдаа, эдийн засгийн бодлого” Америкийн ажилчдад хохирол учруулж байгаад санаа зовниж байгаагаа Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.

Харин Ши Жиньпин, Америкийн Тайванийг дэмжиж байгаа нь "галаар тоглож байна" гэж мэдэгдээд, дэлхий дахин хагас зуун жилийн өмнөх их гүрний сөргөлдөөн рүү буцах эрсдэлтэй байгааг тодорхой анхааруулжээ.

Ерөнхийлөгч асан Трампын эхлүүлсэн худалдааны дайн шийдэгдээгүй хэвээр байгаа бөгөөд Хятад Америкийн бараа бүтээгдэхүүнийг тийм ч их худалдаж авахгүй байна. АНУ-ын албаны хүмүүс Хятадын өсөн нэмэгдэж буй цөмийн зэвсгийн талаар юу ярьсныг хэлэлцэхээс татгалзжээ.

Хоёр талын доод түвшний албан тушаалтнуудын хооронд яриа хэлэлцээр хийхээр тохиролцсон нь хурцадмал байдал ядаж бага зэрэг намдана гэсэн итгэл найдвар төрүүлсэн байна.

Дашрамд, уулзалтаас хэдхэн цагийн дараа Хятадын Коммунист нам Ши Жиньпинийг нэр хүндтэй удирдагчдынхаа нэгээр томилсон тогтоолоо эцэслэн гаргалаа.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 7 цаг 22 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 7 цаг 23 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 7 цаг 24 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 7 цаг 26 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 7 цаг 35 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 10 цаг 12 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 10 цаг 14 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 10 цаг 15 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 10 цаг 16 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 11 цаг 47 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 11 цаг 48 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 11 цаг 50 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 12 цаг 9 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 12 цаг 24 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 12 цаг 30 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 13 цаг 58 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 14 цаг 0 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 14 цаг 0 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 14 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 14 цаг 3 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top