x

Ерөнхийлөгч Х.Баттулга ТАЗ-ийн даргад хариуцлага тооцож, чөлөөлөх хүсэлт гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Төрийн албаны зөвлөлийн даргад хариуцлага тооцох тухай албан бичиг илгээлээ.

Албан бичигт дурдсанаар Төрийн албаны зөвлөл хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлэхгүй, Төрийн албаны зөвлөлийн дарга Зөвлөлийн үйл ажиллагааг зангидаж, удирдаж ажиллаж чадахгүй байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн албаны зөвлөлийн даргад ёс зүйн хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь чөлөөлөх саналаа хүргүүлж байгаа юм.

Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуульд зааснаар “…төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтанд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай холбогдсон зөвлөгөө өгөх, арга зүйгээр хангах…” зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг.

Иймд Төрийн албаны зөвлөл хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд яам, агентлагийн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг томилоход төрийн албаны тухай хууль тогтоомжийг мөрдөж ажиллахгүй байгаа зөрчлийг арилгах, хууль, хяналтын байгууллагад шилжүүлэх, тодорхой арга хэмжээ авахуулах, төрийн жинхэнэ албаны болон удирдах ажилтны томилгоог хуульд нийцүүлэх, шатлан дэвших зарчмыг хэрэгжүүлж ажиллаж чадахгүй байгаагаас улс төржилт туйлдаа хүрч, бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албан хаагчдыг хоморголон халах үзэгдэл, хууль бус томилгоо хавтгайрч, төрийн албанд ёс зүйгүй, сахилга, хариуцлагагүй байдал ноёлж, иргэд туйлын их бухимдалтай болсон гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод илгээсэн албан бичигтээ, Төрийн албан тушаалыг үнэлж, наймаалсан “60 тэрбумын” гэх хэргийг гацааж шийдвэрлэхгүй, авлигатай тэмцэх үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтнууддаа хариуцлага тооцож чадахгүй байгаа нь төрийн албаны ёс зүй, сахилга, хариуцлагагүй байдлыг улам гааруулж, хамгийн сүүлд төрийн удирдах албан тушаалтнууд ажлын байран дээрээ архидан согтуурч, нэгнийгээ хөнөөсөн аймшигт хэрэг гарсан талаар онцлон дурдав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.21.103.62)
    ТАЗ-ийг бүр татан буулгавал таарна. Дандаа ялсан намд үйлчилдэг газар.
    2018 оны 08 сарын 17 | Хариулах
  • зочин (27.123.214.101)
    Дэмжиж байна, ТАЗ унэхээр ажиллахгуй байгаа, Баян-Елгийд гэхэд л ЗДТГ-ын дарга нь шалгалтандаа 2 удаа тэнцээгуй унасан гэх гэтэл жинхлээгуй байж л байна, хэлтсийн дарга нар нь экний шилгалтанд бугд унасан дараан 40 оноо бугд авч тэнцсэн хахуулаар гээд ярьж л байна
    2018 оны 08 сарын 17 | Хариулах
    • 22
      хаа сайгүй ийм данпуу байдал бн. Халсан хүмүүс шүүхээр ороод төр, татварын мөнгөө цалинд нь өгч хохирч бн.
      2018 оны 08 сарын 17
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 1 цаг 39 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 1 цаг 45 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 1 цаг 53 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 1 цаг 58 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 2 цаг 6 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 2 цаг 9 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 2 цаг 14 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 2 цаг 21 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 2 цаг 25 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 3 цаг 43 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 3 цаг 51 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 3 цаг 57 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 4 цаг 3 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 4 цаг 35 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 4 цаг 37 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 4 цаг 41 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 4 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 4 цаг 48 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 4 цаг 56 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 5 цаг 1 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м...
Top