x

Х.Тэмүүжин: Авлигачид нэг нэгнээ маш сайн таньдаг, мэддэг

Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх Үндэсний хорооны ээлжит хурал өчигдөр болсон билээ. Энэ үеэр Авлигын эсрэг үндэсний хороог ахалж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигын гэмт хэрэгт танил хүмүүс нь орооцолдсон, томилсон УИХ-ын гишүүнээрээ яриулж байгаа гэх утгатай зүйл ярьсан юм.

Тодруулбал, тэрээр "Өнгөрсөн зургаан сарын хугацаанд төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой 85 хэрэг шүүхээр эцэслэгдэж байгаа. Энэ дунд харамсалтай нь таньж мэддэг хүмүүс байгаа юм. Өмнө нь бол томилсон УИХ-ын гишүүнээрээ яриулаад яаж ийж байгаад аргалчихна гэсэн итгэл үнэмшил байсан юм шиг байгаа юм. Намайг Авлигын эсрэг үндэсний хороог ахалж байхад над руу хэн нэгнээр утасдуулаад нэмэр байхгүй. Цаашид энэ ажил улам эрчимжинэ. Ингэж байж авлигад цэг тавихгүй бол Монгол Улсад хэн ч хөрөнгө оруулахгүй, бизнесийн энгийн орчин бүрдэхгүй. Тиймээс хатуу байхаас өөр сонголтгүй. Шаардлагатай бол цаашид зарлаад явах эрх зүйн систем рүү орж болзошгүй шүү" гэсэн юм.

Тэгвэл Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн байр сууриа цахим хуудаснаа ийн хуваалцжээ.

Тэрээр "Авлигын эсрэг санаачлагыг ямагт дэмжих ёстой. Төрийн гол шийдвэр гаргагчдын эргэн тойронд ашиг сонирхлын зөрчил бөөгнөрөх, ах дүүс, амраг садангийн хэлхээ холбоонд төсвийн мөнгө үрэгдэх зэргээс Авлигын тэмцэл эхэлнэ.

Авлигачид нэг нэгнээ маш сайн таньдаг, мэддэг. Авлига нэрээр авлигачдыг бус өөр хэн нэгнийг шийтгэж байгаа тохиолдолд тэд "авлигатай хийх тэмцэл бидэнд огт хамаагүй юм байна, авсан авлигаасаа өгөх хувиа л зөв хүнд нь өгч чадвал яах ч үгүй юм байна" гээд харин ч бүр зоригждог!" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top