x

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, амжилт хүсье. Монгол Улсад ажиллах хугацаанд Элчин сайд таны ажилд Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхий сайд миний зүгээс бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлж ажиллах болно” гэлээ.

Мөн “Өмнөх Элчин сайдууд хоёр улсын харилцааг хөгжүүлэх, ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулсан. Элчин сайд Жон Жэ Нам та ч мөн бидэнтэй нягт хамтран ажиллаж хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэхэд бүтээлч, шинэлэг ажлуудыг хамтран хэрэгжүүлж үр дүнд хүргэнэ гэж итгэж байна” гэв.

Уулзалтаар хоёр улсын иргэд хэтдээ харилцан визгүй зорчих чиглэлийн ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлэх асуудлыг хөндөв. Энэ нь аялал жуучлал, иргэдийн урсгалыг дэмжих, Монгол иргэд БНСУ-д хууль бусаар үлдэх явдлыг багасгах, мөн БНСУ-ын ЭСЯ-ны ачаалал буурахад ихээхэн үр дүнтэй арга хэмжээ болно гэж үзэж байгаа юм.

Элчин сайд Жон Жэ Нам нь 2018.05.11-нд Монгол Улсад томилогдон ирж, 2018.05.17-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэмжлэх жуух бичгээ барьсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 1 цаг 43 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 1 цаг 49 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 1 цаг 56 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 2 цаг 1 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 2 цаг 9 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 2 цаг 12 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 2 цаг 17 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 2 цаг 24 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 2 цаг 28 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 3 цаг 46 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 3 цаг 54 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 4 цаг 0 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 4 цаг 6 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 4 цаг 38 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 4 цаг 41 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 4 цаг 44 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 4 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 4 цаг 51 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 4 цаг 59 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 5 цаг 4 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top