x

Хоёр өөр тахалыг нэгэн дуугаар даван туулж буй Өмнөд Африк

Өмнөд Африк 2020 оны Гуравдугаар сараас хойш янз бүрийн түвшний олон хөл хорионд орсон бөгөөд Африк тивд ковидын халдвар, нас баралтын тоо хамгийн өндөр байна.

Өмнөд Африкчуудын хувьд тахал өвчнөөс улбаатай нийтээрээ нас барах эрсдэлтэй тулгарсан анхны тохиолдол энэ биш юм. 2000-аад оны эхээр Өмнөд Африк нь ДОХ-ын тахлын төвд байсан билээ. Коронавирус хоёр жил хүрэхгүй хугацаанд манай дэлхийг орвонгоор нь эргүүлсэн бол ХДХВ/ДОХ Өмнөд Африкийн үндэс суурийг арав гаруй жил ганхуулсан юм. Гэвч одоо ч ХДХВ шинэхэн булшнууд мөөг шиг олширч, ковидын цар тахлын үеэр ч дахин ниргэлээ.

Өмнөх тахал өвчний сургамж нь Өмнөд Африкт Ковид-19-ийн эсрэг тэмцэлд олон нийтэд мэдээлэл өгөхөд тусалсан. Ковидын хариу арга хэмжээг удирдсан эрдэмтдийн ихэнх нь ХДХВ/ДОХ-ын талаар ойлголт өгөх гэж оролдож байсан үетэйгээ ижил даваатай тулсан байна. Энэ удаа нийт иргэдийн дийлэнх нь шинжлэх ухааны үндэслэлтэй хариу арга хэмжээг илүү хялбар хүлээн авахад дэм болжээ. 

Худал мэдээлэл түгээмэл хэвээр байгаа ч тус улсын Эрүүл мэндийн сайд жимс, хүнсний ногоог ДОХ-ыг эмчлэхэд ашиглаж болно гэж зөвлөсөн 20 жилийн өмнөх шиг тийм ч өргөн тархаагүй гэнэ.

ХДХВ/ДОХ-ын эсрэг эм олж авахын төлөө лобби хийж байсан бүлгийн дарга Сибонгиле Цабалала "ДОХ-ийн үед улс төрийн хүсэл зориг байгаагүй. Энэ удаад засгийн газар Ковид-19 вакциныг олж авахын тулд шаргуу ажиллаж, хязгаарлагдмал боловч бодит амжилтанд хүрсэн” гэв.

Сайн талаараа вакцинууд ирэх хурд нь итгэл төрүүлж байгаа аж.

Өмнөд Африкийн 21 орчим хувь, Африкчуудын 6 хүрэхгүй хувь нь бүрэн вакцинд хамрагдсан нь зарим бүс нутгуудтай харьцуулахад удаашралтай боловч Ковид вакцинууд ХДХВ/ДОХ-ын тахлын үед Африкт ирсэн ретровирусын эсрэг эмүүдээс илүү хурдан нийлүүлэгдсэн байна.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 7 цаг 31 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 7 цаг 35 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 7 цаг 58 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 8 цаг 5 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 8 цаг 27 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 8 цаг 35 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 8 цаг 58 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top