x

ӨӨРСДӨӨ БУЛШ УХАХ НЬ: Дэлхийн удирдагчид уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж байна

Далай тэнгисийн өсөлт, цаг агаарын эрс тэс уур амьсгал, хурдацтай өөрчлөгдөж буй экосистемийн дунд Глазго хотод дэлхийн уур амьсгалын дээд хэмжээний уулзалт эхэллээ. 

Даваа гаригийн үдээс хойш 120 гаруй орны удирдагчид цугларсан COP26 гэгддэг дээд хэмжээний уулзалтыг "Уур амьсгалын өөрчлөлт дэлхийг аль хэдийн сүйрүүлж байна" хэмээн эхлүүлжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш чуулганыг нээж, дэлхийн дулаарлыг шийдвэрлэхийн тулд дэлхий нийтээрээ нэгдэж чадаагүй байгааг хатуу шүүмжлэв.

Тэрээр "Бид шатааж, өрөмдөж, хангалттай олборлолоо. Бид өөрсөддөө булшаа ухаж байна" гэв.  

Аж үйлдвэрийн хувьсгалаас өмнөх үеийнхтэй харьцуулахад дэлхийн температурын дундаж өсөлтийг зууны эцэс гэхэд цельсийн 1.5 хэм хүртэл хязгаарлах нь гол зорилго юм. Зарим улс орон байх ёстой газраасаа хол хоцорч байгаа бөгөөд Хятад улс хатуу амлалт өгөөгүй. 

Харин АНУ цомхотгол хийх амлалт өгсөн ч тэндхийн хууль тогтоогчид шаардлагатай арга замыг хараахан батлаагүй байна. 

Сонирхолтой:

  • Орос, Хятадын удирдагчид оролцохгүй байсан нь анхаарал татаж байв. 

  • БНХАУ-ын дарга Ши Жиньпин дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдэл хийх төлөвтэй байсан аж.

  • Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өөрийн улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг үлэмж өргөжүүлж, 2070 он гэхэд “цэвэр-тэг” байх зорилт тавина гэж мэдэгдэв.

  • Байдены үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Хятадыг утааг бууруулах тал дээр хоцрогдсон гэж шүүмжилжээ.

  • ЕХ-ны гишүүн 27 улс "хамгийн чухал утаа"-г бууруулах чиглэлээр ажиллаж байгаа гэв.

  • Бразилийн уугуул идэвхтэн Тхай Суруи Амазоны сүйрэлд анхаарлаа хандуулж "Гол мөрөн ширгэж, манай ургамал өмнөх шигээ цэцэглэхгүй байна" гэжээ. 

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 12 цаг 26 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 14 цаг 7 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 14 цаг 37 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 14 цаг 56 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 18 цаг 28 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 18 цаг 35 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 18 цаг 40 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 20 цаг 19 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 20 цаг 28 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 20 цаг 37 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 20 цаг 43 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 21 цаг 1 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 21 цаг 21 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 21 цаг 27 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 21 цаг 32 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 21 цаг 37 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 21 цаг 57 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 22 цаг 44 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 23 цаг 28 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top