x

Энэ хэргийн учрыг Ж.Бат-Эрдэнэ сайд нь мэдээд байгаа юм биш үү?!

ЗТХЯ-ны Газрын дарга нар яамныхаа байранд архи ууж, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-гийн амь насыг хохироосон хэрэг энэ сарын 9-ний үдэш гарсан.

Хэргийн талаар маргааш нь ЦЕГ-ын ХМТ -ийн ажилтан “...Хэргийн шалтгааныг албан тушаалын маргаан байсан мэтээр ташаа мэдээлэл гарч байна. Хувийн таарамжгүй харилцаатай байсныг илрүүлсэн” гэж мэдээлсэн.

Бас ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ ч зарим мэдээллийн хэрэгслээр “...Өчигдөр би 18:00 цагт хоёр газрын даргадаа үүрэг өгөөд явсан. Тэд ажлаа хийж дуусаад үргэлжлүүлээд архи уусан юм шиг байна. Ажлаа хийж байсан хоёр Газрын дарга дээр дахиад хоёр Газрын дарга нэмэгдээд дөрвүүлээ уусан байгаа юм. Тэгээд л ийм золгүй хэрэг болж.

Би 19:00 цагт фитнесст ороод 21:00 цаг өнгөрөөгөөд гарсан. Харьж явах замд надад 22:00 цагийн орчимд ажлаас дуудлага ирж, учир явдлын талаар хэлсэн. Яаран хүрч ирэхэд цагдаагийнхан хамгаалалтад авсан байлаа.

Тэд архи ууж байгаад 21:00 цагийн үед яамнаас гарсан байгаа юм. Дөрвүүлээ үүдэнд зогсож байгаад хоёр нь маргалдаад цаашаа хөшөөний ойролцоо очиж зодолдож байгаа нь гаднах хяналтын камерт бичигдсэн байна” гэсэн юм.

Үнэхээр ч, Ж.Бат-Эрдэнэ сайдын хэлснээр ЗТХЯ-ны нөлөө бүхий дөрвөн дарга архи уусан байна. Б.Махбал, Г нар дээр нэмэгдээд Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, мөн Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Д.Доржханд нар байжээ.

Тэдэнд ЗТХЯ-ны харьяа нэгэн агентлагийн удирдах албан тушаалтан хотын төвд байх татваргүй барааны дэлгүүр /duty free/-ээc архи авчирч өгсөн байна. Ингээд хоёр цаг гаруй ууж, ярилцаж суусны дараа Б.Махбал, Г хоёр муудалцаж, яамны үүдэнд гарч зодолдсон аж.

М, Г хоёрын муудалцсан шалтгаан албан тушаалын маргаан биш гэж ЦЕГ-ын мэдээлсэн нь үнэн бололтой. Газрын дарга нар нийлж архи уухын өмнө Ж.Бат-Эрдэнэ сайд Г-г өрөөндөө дууджээ. Яваад ороход нь айраг аягалж өгөөд “Чи ажлаа өг” гэсэн байна. Г ч тухайн үед сайдынхаа өөдөөс үг хэлэлгүй, “За” гэчхээд гарсан байна. Харин Г-г сайдын өрөөнөөс гарсны дараа Б.Махбал, Б.Артур, Д.Доржханд нар хамт сууж архи уусан нь тэр аж.

Эх сурвалжийн мэдээллээр Б.Махбал нь Г-г “...Ажлаа өг” гэж ятгасан бололтой юм. Харин талийгаач Г ямар ч шалтгаангүйгээр ажлаа өгөхгүй гээд хэрвээ ингээд байгаа бол надад ч бас ярих юм бий шүү” гэсэн байна. Ингээд Б.Махбал, Г хоёр маргалдаж, сүүлдээ зодоон цохиондоо тулжээ. Болсон явдал энэ.

Гэхдээ Г-гийн ажлыг авах гэсэн дарамт нэлээд удаан үргэлжилж байгааг яамныхан мэдэцгээж байгаа юм билээ. Учир нь Ж.Бат-Эрдэнэ сайдаар томилогдож ирснийхээ дараа хэд хэдэн Газрын даргыг сольсон. Г-гийн амь насыг хохироосон Б.Махбалыг авчрахдаа Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Ж.Гантөмөрийг халсан. Гэтэл Ж.Гантөмөрийг халсан нь хууль бус, ажилд нь буцаан томилох ёстой гэсэн шийдвэрийг Төрийн албаны зөвлөл гаргасан байгаа юм.

Харин Ж.Бат-Эрдэнэ сайдын хууль бус тушаал гарган барин авчирсан Б.Махбал гэж хэн бэ гэдэг анхаарал татна. Б. Махбалын хувьд ЗТХЯ -ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ирэхийнхээ өмнө УУХҮЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан. Д.Сумъяабазар чөлөөлж, Ж.Бат-Эрдэнэ авсан. Эндээс энэ нөхөр ЗТХЯ-нд уригдаж ирсэн болох нь харагдаад байгаа юм.

Б.Махбалыг урих шалтгаан ч Ж.Бат-Эрдэнэд байхыг үгүйсгэхгүй. Учир нь Ж.Бат-Эрдэнийг 2007-2012 онд ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхад Б.Махбал Зам, тээврийн бодлогын газрын дарга байсан гэсэн мэдээлэл бий.

Хэвлэлээр гарч байгаа мэдээллүүдээр Б.Махбалыг Ерөнхийлөгч Х.Баттулгатай бас холбоод байгаа. Б.Махбал нь улс төрийн чиг хандлагын хувьд МоАХ угшилтай гэнэ. Бас Х.Баттулгыг 2008-2012 онд ЗТБХБ-ын сайд байхад хамт ажиллаж байсан болж таараад байгаа юм.

Энэ мэтчилэнгийн том холбоо сүлбээ Б.Махбалд байна. Тэр ч үүнийгээ мэддэг бололтой юм. Б.Махбал яамандаа бол “арслан заан” шиг л амьтан хүн айлгаж явдаг нэгэн гэх мэдээллийг ЗТХЯ-ныхан яриад байгаа. Агсам тавьж, атаман зан гаргадаг гэж байгаа. Б.Махбалын ийм зангийн талаарх гомдлыг яамныхан нь Ж.Бат-Эрдэнэ сайдад удаа дараа тавьж байсан гэх мэдээлэл бас байна.

Товчхондоо, Б.Махбал бол Ж.Бат-Эрдэнэ сайдын ЗТХЯ-нд урьж шахам авчирсан маш итгэлтэй нөхөр болж таарч байгаа юм.

Харин талийгаач Г-г Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хүн гэх ганц л мэдээлэл байна. Энэ бүгдээс харахул тэр орой Б.Махбал талийгаач Г-гийн ажлыг өгүүлэхээр ятгасан гэх яриа үнэний ортой байж ч мэднэ.

Үүнээс гадна, хэрэг гарсны маргааш өглөө Ж.Бат-Эрдэнэ сайд талийгаач Г-гийнд очсон байгаа юм. Сайдын хувьд очиж эмгэнэл илэрхийлжээ. Харин талийгаачийн ар гэрийнхэн сайдад юунаас болж, яагаад ийм харамсалтай явдал болсон бэ гэдгийг мэдэж байгаагаа хэлсэн байна.
Ер нь бол хүний амь хөнөөтөл уурлаж бухимдана гэдэг тодорхойлоход хэцүү юм. Гэхдээ ийм дээрээ тултал бухимдаж, шахалт үзүүлэх шалтгаан энэ явдлын цаана байгаа нь ойлгомжтой гэж учир мэдэх хүмүүс яриад байгаа.

Тэр нь юу байсан бэ. Талийгаач Г бол ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга байсан. Тэгэхээр но-той, ноцтой бүх л мэдээлэл энэ хүний гараар дамждаг, эсвэл энэ хүний гараас гардаг байсан гэсэн үг. Хэвлэлээр бол талийгаач Г-г Төмөр замын хэргийн сэжүүрээс бариад авсан гэж бичиж байна. Гэхдээ энэ баталгаатай мэдээлэл биш.

Эцэст нь энэ бүхэн ЗТХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын ажлыг нь авах гэснээс үүдэлтэй юм биш үү. Үүний учрыг Ж.Бат-Эрдэнэ сайд мэдээд байгаа юм биш үү гэсэн асуулт тавигдах нь тодорхой юм.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (66.181.179.78)
    2008-2012 онд төрийн нарийн бичиг байсан Бат-Эрдэнэ хэлтсийн дарга байсан Махбалаа татаж хууль бус ажиллуулж байжээ. Тэр үед сайд байсан Баттулгатай холбож эхэллээ. Төмөр замын талаар мэдээлэлтэй гэх, цагдаа мөрдөнгөөс илүү мэдээлэл нуугаад байсан юм байх даа. тийм бол Бат-Эрдэнэ илүү мэдээлэлтэй байх нь.
    2018 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (217.227.2.131)
    Ter sakhal Bat-Erdeniig shorond khii
    2018 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.42.13)
    Цагдаагийн ХМА-ны тэр жаахан охин яагаад хувийн харьцаанаас гэж олон нийтэд мэдэгдэх болов. Хэрэг гараад 1-2 хонож байхад шүү. Эсвэл цагдаагийнхныг ингэж олонд мэдэгд гэж цаанаас нь үүрэгдээ юу.
    2018 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.179.32)
    Ug ni sahal baterdene suuh yostoi hereg bna.
    2018 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.179.32)
    Ter banzal avgai bas yuu ve
    2018 оны 08 сарын 13 | Хариулах
  • Zochin (103.229.121.13)
    Saidiig shalgah heregtei yun bishuu
    2018 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (223.38.61.101)
    280 тэр бумын хэрэг.женкогийн хүн Махбал.
    2018 оны 08 сарын 13 | Хариулах
  • Иргэн (202.21.106.167)
    САйд нь талийгчийг дуудаж ажлаа өг гээд, ТЗУГ дарга нь амарч байсан хүний нөөцийн ажилтнаа тушаал гаргуулах гээд дуудаад авчирчихсан байж. Тэгээд талийгч зөвшөөрөхгүй болохоор нь алчихсан л юм байна ш дээ.
    2018 оны 08 сарын 13 | Хариулах
    • G
      Tegsen l gej oilgoloo erunhiiduu
      2018 оны 08 сарын 13
    • uhaaral
      Төмөр замын хэргийг сарниулах даалгавартай бүлгийн ажил л байна
      2018 оны 08 сарын 13
  • Зочин (172.58.137.8)
    Tz 280sayag darah gej jenko dson ba
    2018 оны 08 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 1 цаг 37 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 1 цаг 43 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 1 цаг 51 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 1 цаг 55 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 2 цаг 3 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 2 цаг 6 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 2 цаг 11 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 2 цаг 18 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 2 цаг 22 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 3 цаг 40 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 3 цаг 48 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 3 цаг 54 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 4 цаг 0 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 4 цаг 32 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 4 цаг 35 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 4 цаг 38 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 4 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 4 цаг 45 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 4 цаг 53 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 4 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м...
Top