x

Б.Пүрэвдорж: Иргэд 5 жилээр тэтгэврээ тогтоолговол 100 мянган төгрөг нэмж авна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дагаж мөрдөж журмын тухай хуулийг төслийг өчигдөр өргөн барьсан.

Тэрээр өнөөдөр өргөн барьсан хуулийнхаа талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өмнө нь, өндөр настны тэтгэвэр бодохдоо цалингийн долоон жилийн дунджаар тооцож байгааг багасгаж таван жил болгох хуулийн төсөл өргөн барьсан билээ.

Долоон жилийн цалингийн дунджаар бодоход тэтгэврийн хэмжээ доод тал нь 100 мянган төгрөгөөр бага тогтож байгаа. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлээ шударгаар төлсөн иргэд шударга бус тэтгэвэр авч байгааг өөрчлөх шаардлагатай гэж үзэж хуулийн төсөл өргөн барьжээ.

Мөн 2018 оноос эхлэн долоон жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн зөрүүг нөхөн олгох ёстой гэж үзсэн байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "2018 оны Нэгдүгээр сарын 1-нээс хойш долоон жилээр тэтгэврээ тогтоолгосон иргэдийг буцааж, таван жилээр тооцож нөхөн олгох хуулийн төслийг өргөн барьсан. Ингэснээр 2018 онд ОУВС-гийн шахалтаар иргэдийн шударгаар төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаах зорилготой.

Энэ хуулийг өргөн барьснаар дунджаар 500 мянга орчим төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настан 100 мянган төгрөгийг нэмж тооцох боломж бүрдэнэ.

Өнөөдөр Монгол Улсын төсөв хэлэлцэж байна. Өнгөрсөн жил 14.6 их наядаар улсын төсөв батлагдаж байсан бол өнөөдөр 18.2 болж орж ирж 5.8 их наяд төгрөгөөр төсөв нэмэгдсэн байна. Гэхдээ энэ төсөвт цалин, тэтгэвэр нэмэгдээгүй. Өөр бусад албан тушаалтнуудын зардал их нэмэгдэж байгаа. Тийм учраас өнгөрсөн хугацаанд тэтгэврээ шударгаар бодуулж чадаагүй иргэдийн тэтгэврийг дахин бодох хуулийг өргөн барьж байна. Энэ хоёр хуулийг Арваннэгдүгээр сарын хэлэлцэх асуудалд батлуулахын төлөө ажиллана.

Эхний ээлжинд хуульд зөрүүг нөхөн төлүүлнэ гэж оруулж байгаа. Гэхдээ хуулийн хэлэлцүүлгийн явцад Засгийн газраас дэмжээгүй. Харин МАН-ын бүлэг тэтгэврээ нөхөн төлүүлэхгүйгээр шинээр бодуулахдаа таван жилээр бодуулж, цаашдаа 100 мянган төгрөгөөр нэмэх боломжтой гэдэг саналыг хэлсэн" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Наран (43.242.243.125)
    Арай ш дээ үнэхээр гомдмоор, 30 жил 3 сар ажиллаад тэтгэвэр тогтоолгосон чинь сард 353.000 болсон. Хэрэггүй л эд, татвар төлдөг байж гэж бодогдсон шүү. Нэг ч удаа үнэгүй эмчилгээ шинжилгээ өгч үзээгүй, өвдөөд улсын эмнэлэгт очих дээр бөөн очер, цээжний зураг авахуулах плёнк байхгүй гээд. Эмэгтэйчүүдэд үзүүлсэн толь юугаа өөрөө авчир гээд ... Арай л аймар тээ...доод хэмжээг 600-700к болгох хэрэгтэй ш дээ. Юмны үнэ нэмэгдээд арай л байхад.
    2021 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.229.122.72)
    Тиймээ шударга бус байна, 7 жилийн дундажаар бодох нь арай л их. 1964 оноос хойш төрсөн хүмүүс бид 1990 оны зах зээлийн хэцүү үед ажил амьдралаараа хохирсон, одоо бас энэ хуулиар тэтгэвэр авах хэмжээгээ багасгуулж бас хохирох ёстой юмуу. 30 40 жил л ажиллаа тэтгэвэр тогтоолгох дундаж цалинг 5 жил болгохыг дэмжиж байна.
    2021 оны 10 сарын 15 | Хариулах
  • Улсад 7хон жил НДШ төлөөд тэтгэвэр тогтоолгох, насаараа цалингаасаа төлж төлж багахан тэтгэвэр тогтоолгох 2 шударга бус байнаа. Өөрсдөө хувьдаа ажиллаад тэгээд 7 эсвэл 5 хан жил НДШ төлж өндөр тэтгэвэр авч байгаа хүмүүст ялгавартай хандмаар байна. л (202.126.90.141)
    Зочин
    2021 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (45.130.137.27)
    ХОЙНО НЬ ЗОГСОЖ БАЙГАА ХҮҮХЭН ХӨӨРХӨН ХҮҮХЭН БН
    2021 оны 10 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top