x

Зам тээвэр хөгжлийн яамны сайд, дарга нарыг албан тушаалаас нь чөлөөллөө

Засгийн газар дөнгөж сая хуралдаж дууссан бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэддээ хандан хоёр зүйлийн талаар мэдэгдэл хийлээ. 

Юуны өмнө тэрбээр энэ сарын 9-ний орой ЗТХЯ-ны гадна ЗТХЯ-ны Газрын дарга нар болон холбогдох албаны хүмүүс архи уусны улмаас хоорондоо муудалцаж, нэгнийхээ амь насанд халдаж, хүний амь эрсэдсэн ноцтой хэрэг гарсанд талийгаачийн ар гэр, үр хүүхэд, ах дүүсд Монгол Улсын Засгийн газар гүн эмгэнэл илэрхийлж байгаагаа мэдэгдлээ. 

Мөн өнөө өглөө буюу наймдугаар сарын 12-ны үүрээр Дорноговь аймгийн Айраг сумын Айраг өртөөнд байгалийн онц үзэгдэл үерийн аюул болсны улмаас 300 метр газар төмөр замын суурь бүтэц эвдэрч, Сайншандаас-Улаанбаатар чиглэлд явж байсан галт тэрэг замаас гарсан осол болсон талаар дурдаад дээрх эмгэнэлтэй явдал тохиолдсонд чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж, Засгийн газар харамсаж байгаагаа хэлээд ард иргэдээсээ уучлалт гуйсан юм. 

Тэрбээр Ерөнхий сайдын ажлаа авмагцаа төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг шат шатанд сайжруулах талаар 01 тоот захирамж гарган, үүрэг өгсөн билээ. Гэвч төрийн албанд, тэр тусмаа яамны удирдах албан тушаалтнууд архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн энэ эмгэнэлтэй хэргийн өмнөөс ард иргэдээсээ ахин уучлалт гуйж, эмгэнэл илэрхийлэв. 

Энэхүү үйл явдал нь төрийн алба ямар ёс зүйгүй, хариуцлага сул байгааг илтгэсэн бөгөөд Засгийн газар ч хариуцлага хүлээх ёстой хэмээн үзээд ЗТХ-ийн сайд, дэд сайд, тус яамны төрийн нарийн бичгийн дарга болон газрын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдлээ. Энэ хугацаанд ЗТХ-ийн сайдын үүргийг Шадар сайд Ө.Энхтүвшин түр орлон гүйцэтгэх юм байна.

Түүнчлэн тус салбарын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар алдаагаа ойлгож, хүлээн зөвшөөрч, ажлаа өгөх талаараа өөрдөө хүсэлтээ гаргасныг дурдав. 

Засгийн газар цаашдаа ажлаа сайжруулж, төрийн албаыг төрийн алба шиг болгож, хууль хэрэгждэг, хариуцлага хүлээдэг байдлыг хэвшүүлэхийн төлөө ажиллаж, алдаа дутагдлаа засаж ажиллахаа У.Хүрэлсүх мэдэгдээд ард түмнээсээ дахин дахин уучлалт гуйлаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (66.181.189.42)
    Hurelsuh ogtsroh heregtei
    2018 оны 08 сарын 13 | Хариулах
  • Shilen tsogoo Darvaan hariig Darhanii zam deegyyr cnir (202.179.4.250)
    zocnin
    2018 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.229.122.101)
    Энэ шилэн Цогоо байсан газар балаг салахгүй ээ. Ийм дэд сайд байсан дорвол дэд сайд гүй бөйсан дээр. Дарханы замд маш олон осол гарч байгааг мэддэг болов уу
    2018 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (59.153.113.63)
    Alban tushaaliin heneethuud balarch duusval taarna
    2018 оны 08 сарын 12 | Хариулах
  • Ганаа (202.9.42.5)
    Батэрдэнэ сайд уг нь байж байвал хэрэгтэй байсан юм. Дэд сайд, төрийн нарийн 2 явах нь зөв.
    2018 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (64.119.16.24)
    Бас төрд ухамсар сууж л байгаа юм байна. Өөрсдөө хүсэлт гаргаж байна гэдэг бас дээрээ удирдлагатай ардаа хариуцлагатай гэдгийг ойлгодог болжээ. Хүчирхийлэгчид шиг бултаад байгаагүй нь ёс зүйд дэвшил гарч сайн тал руугаа эргэж гэж бодож байна. Хариуцлага алдсаныхаа хирээр шийтгэлээ хүлээх нь шударга хэрэг.
    2018 оны 08 сарын 12 | Хариулах
  • Шилэнг торонд хий (103.229.122.79)
    Наад шилэн нэртэй хулгайчыг шалгаж шоронд хийх ёстой. Дэд сайд болж төмөр замаас их хөлжсөн хулгайч огцоруулж халах ч багадана
    2018 оны 08 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 1 цаг 37 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 1 цаг 43 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 1 цаг 50 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 1 цаг 55 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 2 цаг 3 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 2 цаг 6 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 2 цаг 11 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 2 цаг 18 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 2 цаг 22 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 3 цаг 40 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 3 цаг 48 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 3 цаг 54 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 4 цаг 0 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 4 цаг 32 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 4 цаг 35 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 4 цаг 38 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 4 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 4 цаг 45 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 4 цаг 53 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 4 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м...
Top