x

Германы сонгуульд Зүүн төвийн Социал демократ нам ялалт байгуулжээ

Зүүн төвийн Социал демократ нам Германы сонгуульд ялалт байгуулж, канцлер Ангела Меркелийн Христийн ардчилсан холбоог 25.7 хувийн саналаар ялав.

Олаф Шольц санаанд оромгүй түүх бүтээж, удаан хугацаанд үхмэл байсан Социал демократ намаа ялалтад хүргэжээ.

Гэхдээ хамгийн хүндхэн даваагаа одоохондоо даваагүй байна. 1950-иад оноос хойш анх удаа дараачийн канцлер төрийн тохиролцооны дагуу ардаа дор хаяж гурван өөр нам авах шаардлагатай болно. Уг процесс хэдэн ч сар үргэлжилж магадгүй юм.

Хэрэв Шольц канцлер болвол түүний бүрэн эрхийн хугацаа эвслийн түншүүдтэйгээ хийсэн тохиролцоогоор шийдэгдэнэ. Нөгөөтэйгүүр энэ сонгуулиар хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй консерватив намын Армин Ласчетэд ч бас хамгийн өндөр албан тушаалд хүрэх боломж бий гэсэн үг юм.

"Хэн ч ганцаараа засгийн газар байгуулж чадах юм шиг аашлах ёсгүй" гэж Ласчет даваа гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэлжээ. Тэрээр мөн "Танхимд олонхийг бүрдүүлж чадах хүн канцлер болно" гэсэн байна.

Ийнхүү Германы улс төр дүр төрхөө хэмжээ багатай олон намаар бүрдүүлэв. 

Шольц хэлэхдээ, сонгогчид дараагийн засгийн газрыг түүний нам, түүнчлэн дэвшилтэт Ногоончууд сонгогчдын 14.8 хувийн дэмжлэгтэйгээр, бизнесийг дэмжигч Чөлөөт Ардчилсан намынхан 11.5 хувийн саналаар бүрдүүлэх ёстой гэсэн "тодорхой үүрэг даалгавар өгсөн" гэжээ.

Европын холбооны удирдагчид Германы шинэ засгийн газар байгуулагдахыг хүлээж байгаа тул олон улсын бодлого хойшлогдож магадгүй юм.

Сонирхуулахад, Ногоон намын хоёр нэр дэвшигч Тесса Гансерер, Найке Славик нар Германы парламентад элссэн анхны трансжендер эмэгтэйчүүд болжээ.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Өмнөх эрх баригчаас арай илүү мөн бусад намаас илүү авсан. Гэхдээ намууд хэлэлцээр хийж засгийн газрыг байгуулдаг. (192.82.77.236)
    зочин
    2021 оны 09 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 9 цаг 10 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 9 цаг 14 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 9 цаг 37 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 9 цаг 44 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 10 цаг 6 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 10 цаг 14 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 10 цаг 37 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top