x

М.Энхболд: Ээлжит бус чуулган зарлахад татгалзах зүйл байхгүй

УИХ-ын дарга М.Энхболдоос нийгэмд хүлээлт үүсээд байгаа УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах эсэх талаар тодруулжээ.

-УИХ-ын зарим гишүүд болон Монгол Улсын Ерөнхийлөгч ээлжит бус чуулган зарлан хуралдуулах талаар холбогдох албан бичгийг хүргүүлээд байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ?

-Хуульд бол энэ талаар маш тодорхой заасан байгаа. Улс орны хэмжээнд томоохон асуудал үүссэн, байгалийн гамшиг тохиолдсон, хойшлуулшгүй нэн яаралтай асуудал гарвал УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулна гэж хуульд заасан байдаг. Үүсээд байгаа нөхцөл байдлаар бол Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах саналыг гаргаад байна. Миний хувьд аливаа нэг байгууллагын даргыг хамгаалж өмгөөлөх, ямар нэг хэргийг хаацайлж хаах гэсэн хэрэг огт байхгүй. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчид өгсөн хариундаа ээлжит бус чуулган хуралдуулахад татгалзах зүйл байхгүй гэдгээ мэдэгдсэн. Улсын Их Хурал бол хууль тогтоох дээд байгууллага. Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудал хуульд яв цав нийцсэн байх учиртай. Ээлжит бус чуулган хуралдуулж, Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх асуудлыг УИХ-ын 22 гишүүн 07 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурж, албан бичиг ирүүлсэн. УИХ-ын гишүүдийн 3/1-ээс дээш хувь нь ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлтээ өргөн мэдүүлэх ёстой гэсэн хуулийн заалттай. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч 07 дугаар сарын 17-нд ирүүлсэн 15 тоот албан бичигт УИХ-ын гишүүдийн саналыг хүлээн авч ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах нь зүйтэй гэсэн байсан. Иймд УИХ-ын даргын Зөвлөл 07 дугаар сарын 18, 30-ны өдрүүдэд тус тус хуралдсан.

-Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах хуулийн үндэслэл байхгүй гэсэн үг үү?

-Авлигын эсрэг хуульд Авлигатай тэмцэх газрын дарга өөрөө өргөдлөө өгсөн, эрүүл мэндийн хувьд албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон ийм дөрвөн тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлнө гэдгийг маш тодорхой заасан байдаг. Тэр ч бүү хэл, дээрх дөрвөн үндэслэлээс бусад тохиолдолд АТГ-ын дарга, дэд даргыг албан тушаалаас нь чөлөөлөхийг хориглоно гэж заасан байгаа. Иймд бид энэ асуудлыг холбогдох хуулийн заалттай нь уялдуулж үзэхээс өөр аргагүй. Хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд ээлжит бус чуулган хуралдуулах эсэхийн өмнө, хэлэлцэх асуудлыг сайтар судалж, тодруулах шаардлагатай. УИХ-ын даргын Зөвлөл хоёр удаагийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэхдээ Хууль зүйн байнгын хороогоор орсны дараа дахин ярилцах нь зүйтэй гэж ярилцсан. Ер нь ээлжит бус чуулганд тодорхой хугацаа шаардсан асуудал байхгүй.

-Хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд ээлжит бус чуулган хуралдуулбал ямар үр дагавар үүсэх бол...?

-Хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг улс төрөөс хараат бус байж, тогтвортой ажиллуулах, гадны ямар нэг нөлөөлөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулах нөхцөл боломжийг нь бүрдүүлэх үүднээс зургаан жилийн хугацаатайгаар томилдог. Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх нь нэг байгууллагын биш, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой асуудал. Магадгүй, Улсын Их хурал хуульд үл нийцсэн байдлаар шийдвэр гаргавал цаашдаа хууль хяналтын байгууллагуудын тогтвортой үйл ажиллагааг хангаж чадахгүй болох, ийм нөхцөл байдал руу орж болзошгүй байгаа юм. Хуульд нийцсэн тохиолдолд ээлжит бус чуулган зарлахад надад татгалзах зүйл алга байна. Эцэст нь намрын улирал хаяанд ирсэн энэ цаг үед найр наадмаа өндөрлөж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байна. Намрын ургац хураалт, үер, усны гамшиг зэрэг улс орны тулгамдсан асуудалд анхаарч, аливаа асуудалд улстөржихгүйгээр ажиллах цаг ирээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (139.5.216.179)
    ХОГЫН ШААР ӨМХИИ ХУ ЖАА
    2018 оны 08 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 1 цаг 37 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 1 цаг 43 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 1 цаг 51 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 1 цаг 55 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 2 цаг 3 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 2 цаг 7 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 2 цаг 12 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 2 цаг 19 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 2 цаг 23 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 3 цаг 40 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 3 цаг 48 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 3 цаг 54 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 4 цаг 0 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 4 цаг 33 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 4 цаг 35 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 4 цаг 38 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 4 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 4 цаг 46 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 4 цаг 53 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 4 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м...
Top