x

Ерөнхийлөгч Байден дэлхий нийтийг ковидын эсрэг "томоор нэгдэхийг" уриалав

Ерөнхийлөгч Жо Байден лхагва гаригт НҮБ-ын индэр дээрээс дэлхийн удирдагчид болон эмнэлгийн менежерүүд, иргэний нийгмийн байгууллагуудад хандаж коронавируст цар тахлын эсрэг тэмцэх дэлхийн төлөвлөгөөг хамтран гаргахыг уриалав.

НҮБ-тай зохион байгуулсан Ковид-19 виртуал дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Байден дэлхийг хоёр дахиа вакцинжуулах, хүчилтөрөгчийн хангамжийн хямралыг шийдвэрлэх гэсэн хоёр зорилгыг дурьджээ.

Тэрээр "Бид энэ хямралыг хагас арга хэмжээ эсвэл дунд зэргийн амбицаар шийдэхгүй. Бид том алхам хийх хэрэгтэй. Энэ бол бүхэл бүтэн дэлхийн хямрал юм" гэжээ.

Дээд хэмжээний уулзалтад оролцсон олон удирдагчид урьдчилан бичигдсэн видеог илгээсэн тул төлөвлөгөөний талаар маргаан, яаралтай зөвшилцөлд хүрэх магадлал багатай байв. 

Файзер мөн лхагва гаригт Ерөнхийлөгч Байдены засаг захиргаатай 500 сая тунг зарах гэрээгээ зарлажээ.

Энэ долоо хоногийн эхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ахлах эрдэмтэн улс орнуудаас вакцин тараах, илүүдэл нийлүүлэлтийг хуваалцах талаар хамтран ажиллахыг уриалав. 

Доктор Сумя Сваминатан хэлэхдээ "Улс орнуудын өөрсдийгөө л гэх хандлага, үндсэрхэг үзэл нь биднийг энэ тахалаас ангижруулахгүй” гэв.

Дэлхий даяар бага орлоготой үндэстний хүн амын 10 хүрэхгүй хувь, Африкийн хүн амын 4 хүрэхгүй хувь нь Ковидын эсрэг бүрэн вакцин хийлгэсэн байна. Олон улсын вакцины санаачилга болох Ковакс нь хамгийн их хэрэгцээтэй бага, дунд орлоготой орнуудад вакцинжуулах хугацаанаас хоцорч нийлүүлэлт хийж байна.

Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой: 

  • АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн шинжлэх ухааны зөвлөхүүд өнөөдөр, маргааш уулзаж, Pfizer-ийн өдөөх нэмэх тунг хэн, хэзээ авах ёстойг шийдэхээр болжээ.

  • НҮБ-ын Ерөнхий Ассамблейд оролцхоор ирсэн Бразилийн Эрүүл мэндийн сайдын шинжилгээгээр коронавирус эерэг гарчээ.

  • Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте НҮБ-д дэлхийн баян чинээлэг орнуудын эсрэг тэмцэж, тэднийг вакцин хадгалсан гэж буруутгажээ.

  • Австрали улс зул сарын баяраар аяллын хязгаарлалтаа хугацаанаас нь өмнө цуцлахаар төлөвлөж байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 20 цаг 39 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 20 цаг 39 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна 21 цаг 18 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов 21 цаг 19 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо 21 цаг 21 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав 21 цаг 29 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу 21 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн 21 цаг 38 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна 21 цаг 41 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ 21 цаг 42 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна 21 цаг 43 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай 23 цаг 59 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа Өчигдөр 09 цаг 10 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 08 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ Өчигдөр 09 цаг 05 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь Өчигдөр 09 цаг 05 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр 09 цаг 03 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 03 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо Уржигдар 18 цаг 15 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа Уржигдар 18 цаг 09 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н...
Top