x

Дэлхийд алдартай урлагийн бүтээлүүдийн далдалсан санаа

Зурагт хүмүүс хоёр шалтгаанаар татагддаг. Бүтээлүүд гоо зүйн талаасаа тааламжтай, тэднээс харцаа салгахад хэцүү. Мөн зурагт агуулагдсан санаа бодол, түүний түүх, зурагдах болсон шалтгаан юм.

Зургууд хэдийгээр субъектив байх нь их ч тэднийг олон янзаар тайлбарлаж болно. Тухайлбал доорхи дөрвөн зургийн далд санааг хэрхэн тайлбарласныг аваад үзье.

1. "Хөгшин загасчин" Тивадар Чонтвари Костка. Зургийн доторх илбэдэлт

Хөгшин загасчин гэх энэ зургийг Унгар зураач Тивадар Чонтвари Костка 1902 онд зуржээ.

Өнгөц харахад ердийн л нэг зураг. Та өвгөний царай хэрхэн зурагдсанаас энэ зураач чинь зурахдаа тааруу хүн байна гэж бодож болох юм. Зургийн баруун хэсэг нь толины тусгалын тэндээс бүрхэг тэнгэр, ширүүн догшин далайн өмнө суугаа хорлонт өвгөнийг харж байна. Зургийн нөгөө хэсгийн толинд тогтуун далайн өмнө гараа салаавчлан залбирч суугаа өвгөнийг буулгажээ.

Хүн бүрт хоёр тал байдгийг харуулахаар зураач санаатайгаар ингэж зуржээ. Тэрээр хүний оршин тогтнохын био туйлыг онцолбол хүний сайн, муу талыг харуулахыг хүсчээ. Зургийн баруун хэсэг нь муу талыг харин зүүн тал нь сайн талыг харуулжээ.

2. Нельсон Шенксийн урлагаар дамжуулсан илчилсэн дуулиан: Билл Клинтоны Ерөнхийлөгчийн хөрөг

Америкийн зураач Нельсон Шенксд АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтоны хөргийг зурах үүрэг 2001 онд ноогджээ. Хөрөгт Билл Клинтоныг ойртоход нь харагдах хачин сүүдэртэйгээр зурсан байв. Зургийг ихээхэн бахархалтайгаар Үндэсний хөрөг зургийн галерейд өлгөсөн нь олон үзэгчдийн зүгээс тэр сүүдэр ямар учиртайг асуусан асуулт асуудал дагуулсан байдаг. Хоёр жилийн дараа тэр сүүдэр нь Моника Левинскийг төлөөлсөн хэмээн зураач тайлбар өгчээ. Тэрээр энэ зургаараа Билл Клинтоныг худалч, хуурмаг гэж хүмүүст сануулахыг хүссэн гэжээ.

3. Бага Ганс Гольбейны элч нар: Хохимойн толгойн аймшгийн илбэдэлт

Энэ зургийг Ганс Гольбейн 1533 онд зуржээ. Хоёр тансаглан хувцасласан хүн харж байгаа уйтгартай зураг мэт санагдаж магадгүй. Хэрэв анхааралтай ажиглах юм бол зургийн дор хохимойн толгойг анаформын перспективээр харж болно. Зургийг тонгойлгон харахад хохимойн толгой өөрийн хэлбэрийг олж, жинхэнэ юм шиг харагдана. Тодруулбал, зургийг шатаны зайд байрлуулан бууж, өгсөж яваа хүнд үхэл ойрхон шүү, тэр толгой дээр чинь гэж сануулж буй хэрэг аж.

4. Зураач өөрөө нуугдсан Ян Ван Эйкийн "Арнольфини" хөрөг

Энэ хөргийг зураач Ян Ван Эйк 1434 онд зуржээ. Энэ зурганд Италийн наймаачин Жованни ди Николао Арнольфини ба түүний эхнэр Брюггийн хамт байгаагаар дүрслэжээ.

Тосон будгийн энэ зурагт юу нь сонирхолтой болов? Хосуудыг харсан бол та хананд нь өлгөөтэй толь ба түүний дээрх бичгийг анзаарах ёстой.

Латин бичигт нь: "Ян Ван Эйк энд 1434 онд байлаа" гэжээ. Мөнн толинд нь гурван хүний дүрс байна. Тэдний гараараа далласан хүн нь Ван Эйк өөрөө юм. Олон хүн яагаад наймаачин гараа өргөснийг тайлбарлахдаа, зураач өөрийн хамжлагат Жованни ди Николао Арнольфини түүнтэй мэндэлж байгааг үзүүлсэн гэдэг юм. Ян Ван Эйк ихээхэн шогч олон янзын нууц санааг зурагтаа оруулдаг гэдгээрээ алдартай. 

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top