x

АНУ судалгааны дараа 3 дахь тунгийн стратегиа өөрчилж байна

Ирэх долоо хоногт АНУ ихэнх насанд хүрэгчдэд Ковид-19-ийн эсрэг гуравдагч тунг тараах ёстой. Гэхдээ шинэ судалгаанууд ширүүн маргаан өрнүүлж байгаа тул төлөвлөгөөний хэлбэрүүд дахин хэлэлцэгдхээр болж байна.

Цагаан ордон аль хэдийн Moderna-гийн нэмэлт тунг санал болгохоос татгалзаж, хойшлуулахаас өөр аргагүй болжээ. 

АНУ-ын Эмийн холбоо, зохицуулагчид ойрын өдрүүдэд Pfizer-BioNTech-ийн удирдлагуудтай уулзах бөгөөд 16 ба түүнээс дээш насны хүмүүст дархлаа өдөөх нэмэгт тунг хэрэглэх талаар хэлэлцэх боловч энэ нь тодорхой буй байгаа юм.

Лхагва гаригт Эмийн зохицуулагч холбооноос олон нийтэд танилцуулсан тоймд АНУ-ын эмийн зохицуулагчид гурав дахь тунгийн талаархи анхааруулгыг нэмэгдүүлжээ.

Мөн энэ долоо хоногт The Lancet-д нэгэн нийтлэлд вакцины хүчин чадал цаг хугацааны явцад мэдэгдэхүйц буурсан гэсэн баттай нотлох баримт байхгүй гэж маргасан байна.

Шинэ Английн Анагаах ухааны сэтгүүлд лхагва гаригт гарсан судалгаагаар Израильд гурав дахь тунгаар файзер вакциныг хийлгэсэн хүмүүс хүнд хэлбэрийн ковид өвчнөөр өвчлөх магадлал хамаагүй бага байгааг харуулжээ. Гэхдээ шинжээчид энэхүү судалгаа нь хязгаарлагдмал өгөгдөлтэй, богино хугацаанд хийгдсэн болохыг анхааруулсан байна.

Халдварт өвчин судлалын төвүүд зөвхөн 65 ба түүнээс дээш насны хүмүүст болон ялангуяа эрсдэлд өртөж буй хүмүүст өдөөгч тунг санал болгож болно гэжээ.

Энэ үеэр Хятад улс 1 тэрбум хүнээ бүрэн вакцинжуулж, жилийн эцэс гэхэд хүн амынхаа 80 хувийг вакцинжуулах зорилтоо ойртууллаа гэж мэдэгджээ.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 12 цаг 36 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 14 цаг 17 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 14 цаг 47 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 15 цаг 6 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 18 цаг 38 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 18 цаг 45 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 18 цаг 50 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 20 цаг 29 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 20 цаг 38 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 20 цаг 47 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 20 цаг 53 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 21 цаг 11 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 21 цаг 31 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 21 цаг 37 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 21 цаг 42 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 21 цаг 47 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 22 цаг 7 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 22 цаг 54 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 23 цаг 38 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top