x

АНУ-ын Афганистанд явуулсан дайн албан ёсоор дууслаа

Өнгөрсөн долоо хоногийн олон улсын харилцааны нэг онцлох сэдэв нь Афганистаны дайн албан ёсоор дууссан үйл явдал байлаа. 

АНУ даваа гарагийн үдээс хойш Афганистанаас сүүлчийн цэргээ гаргаснаар тус улсад явуулсан терроризмын эсрэг 20 жилийн дайн дуусаж, Америк болон НАТО эвсэл Афганистанаас цэргээ бүрэн гаргаж дуусгалаа. 2001 оны Есдүгээр сарын 11-ний халдлагын үр дагавраар 20 жилийн өмнө АНУ болон НАТО эвсэл Афганистанд терроризмын эсрэг дайн эхлүүлж байсан. Тухайн үеийн Америкийн Ерөнхийлөгч Жорж Бушийн шийдвэрээр эхлүүлсэн энэ дайныг Америкийн түүхэн дэх хамгийн урт дайн гэж үздэг.

Судалгааны дүнгээр 20 жил үргэлжилсэн Афганы дайнд эвслийн орнуудын 1100 гаруй цэрэг, Афганы цэрэг энгийн иргэн нийт 100 гаруй мянган хүн амь насаа алдсан байна. 20 жилийн хугацаанд Америк дайны хугацаанд зөвхөн Афганы армийг сургах, зэвсэглэхэд 83 тэрбум доллар, нийт дайнд 1,5 их наяд доллар зарцуулжээ. Энэ хугацаанд Америк Талибаны засаглалыг унагаж, Хамид Карзайн тэргүүлсэн Засгийн газрыг байгуулж, 2011 онд Аль кайдагийн толгойлогч Осама Бин Ладеныг Пакистанд хөнөөсөн.

Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Афган дахь цэргийнхээ тоог 100 мянгад хүргэж, дайны ажиллагааг дуусгах хэлэлцээ тэр үеэс эхэлсэн. Харин тус улсын Ерөнхийлөгч Трамп цэргээ гаргахаа 2017 онд зарлаж, 2021 оны 5 дугаар сард цэргээ гаргахаар 2020 оны эхээр Талибантай тохиролцоонд хүрсэн, Талибан уг тохиролцоонд Америкийн цэрэг рүү халдахгүй гэсэн амлалт өгч байсан.

Байден Ерөнхийлөгч цэргээ гаргах эцсийн хугацааг 8 дугаар сарын 31-н болгон сунгахаар шийдвэрлэсэн. Түүний тушаалын дагуу АНУ-ын зэвсэгт хүчин, Батлан хамгаалах яам Афганистанд үлдсэн цэргээ гаргах ажиллагааг сүүлийн нэг сар гаруйн хугацаанд маш хүнд нөхцөл байдал дунд явууллаа. Афганистаны төр засгийн эрхийг Исламын шашны дагуу барих ёстой гэсэн зарчимтай, исламын шашны хэт тулгуур үзэлтэй Талибан хөдөлгөөн Америкийн цэрэг гарах тов зарлагдсанаас хойш үндэсний армитайгаа байлдааны ажиллагааг идэвхтэй явуулснаар 8 дугаар сарын 14-нд нийслэл Кабулыг эзэлсэн. Афганы хуучин удирдлагууд эх орноосоо дүрвэж гараад явсан. Ингэснээр Афганистаны төр засаг талибан хөдөлгөөний мэдэлд шилжсэн юм. Үүний үр дагавраар Талибан хөдөлгөөний аюул занал нүүрлэлээ гэсэн болгоомжлолын дунд АНУ болон НАТО эвсэл Афганы армийг сургах, зөвлөх үүрэгтэй үлдсэн тодорхой тооны цэргээ маш богино хугацаанд гаргах зайлшгүй шаардлага тулгарсан юм.

Харамсалтай нь цэргээ агаараар тээвэрлэж гаргах ажиллагааны сүүлийн үе шатанд Афган дахь Исламын улс бүлэглэлийн салбар Кабулын нисэх буудалд халдлага үйлдэж, Афганы 180 гаруй иргэн, Америкийн зэвсэгт хүчний 13 алба хаагчийн амь насыг хохироосон. Энэ үйл явц бол олон улсын агаараар тээвэрлэх ажиллагааны түүхэн дэх хамгийн хүнд, хамгийн аюулгүй үйл явц байлаа гэж үзэж байна. Энэ хүнд нөхцөлд Америк болон НАТО-ийн орнууд сүүлийн нэг сар гаруйн хугацаанд афганаас цэрэг энгийн иргэн нийлсэн 100 гаруй мянган хүнийг аюулгүй авч гарлаа. Одоо Ойрхи Дорнод болон НАТО-ийн орнуудад түр орогнуулж байгаа Афганы дүрвэгчдийг тараан байрлуулах, дүрвэгч цагаачийн статус олгож Америк болон бусад хүлээн авагч улс руу шилжүүлэх үйл явц өрнөж байна. Афганаас Катарт шилжүүлсэн 57 мянга гаруй дүрвэгчийн гуравны нэгийг нь Америк руу, гуравны хоёрыг нь Европ дахь түр хоргодох байрууд руу нүүлгэн шилжүүлэхээр болж байна. Одоогоор Америкийн 200 орчим иргэн Афганистанд үлджээ. Төрийн департамент нь тэднийг аюулгүй эх оронд нь авч ирэх чиглэлд ажиллаж байна.

Эх сурвалж: mnb.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 11 цаг 44 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 11 цаг 45 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 11 цаг 46 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 11 цаг 48 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 11 цаг 57 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 14 цаг 34 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 14 цаг 36 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 14 цаг 37 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 14 цаг 38 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 16 цаг 9 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 16 цаг 10 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 16 цаг 12 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 16 цаг 31 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 16 цаг 46 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 16 цаг 52 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 18 цаг 20 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 18 цаг 22 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 18 цаг 22 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 18 цаг 24 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 18 цаг 25 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top