x

Байден: Афганистанаас гарсан нь Америкийн хувьд хамгийн зөв шийдвэр байсан

Америкийн цэргүүдийг тээвэрлэж буй эцсийн тээврийн онгоц Кабулын нисэх онгоцны буудлаас хөөрснөөс нэг хоногийн дараа Ерөнхийлөгч Байден Афганистан дахь АНУ-ын дайныг зогсоох шийдвэрээ эрс хамгаалж, нүүлгэн шилжүүлэлтийг "онцгой амжилт" гэж нэрлэжээ.

Тэрээр Цагаан ордноос үг хэлэхдээ экс ерөнхийлөгч Дональд Трампыг Талибан бүлэглэлээс гарах гэрээ хэлэлцээрт түлхсэн гэж буруутгав.

Ерөнхийлөгч Байден "Энэ бол орхих эсвэл даамжрах хоёрын хоорондох жинхэнэ сонголт байсан. Би энэ дайныг хэзээ ч, үүрд сунгахгүй байсан. Энэ бол зөв шийдвэр, ухаалаг шийдвэр, Америкийн хувьд хамгийн зөв шийдвэр гэдэгт би итгэж байна" гэжээ.

Өчигдөр Кабулын нисэх онгоцны буудлын цардмалаас Талибаны хэвлэлийн төлөөлөгч АНУ-ын эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг хорин жилийн тэмцэлдээ ялалт байгуулснаа зарласан юм.

Хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид нисэх онгоцны буудалтай танилцах үеэр афганчуудад баяр хүргэлээ. 

Тэрээр "Энэ ялалт нь бид бүгдэд хамаатай" гэжээ.

Гэвч олон афганчуудын хувьд энэ мөч ялалт шиг мэдрэгдэхгүй байгаа. Тэд хоол хүнс, мөнгөний хомсдол, террорист заналхийлэл, хүмүүнлэгийн хямралтай тэмцэж байна. Мөн тэд Талибаны хэрэглэж байсан дарангуйлах тактикууд бүрэн хүчин төгөлдөр болно гэж айж байна.

Талибанчууд паспорт, визтэй хүмүүсийг АНУ-ын эзлэн түрэмгийллийн үед ямар үүрэг гүйцэтгэснээс үл хамааран тус улсаас гарахыг зөвшөөрнө гэж амласан байгаа. Мөн Нисэх онгоцны буудлыг хэд хоногийн дотор нээхээр болжээ.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 11 цаг 41 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 11 цаг 42 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 11 цаг 43 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 11 цаг 45 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 11 цаг 54 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 14 цаг 31 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 14 цаг 33 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 14 цаг 34 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 14 цаг 35 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 16 цаг 6 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 16 цаг 7 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 16 цаг 9 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 16 цаг 28 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 16 цаг 43 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 16 цаг 49 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 18 цаг 17 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 18 цаг 19 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 18 цаг 19 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 18 цаг 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 18 цаг 22 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top